Сэтгүүлчид шүүх хуралд оролцох шинэ журам гарлаа

Олон тvмэнд нээлттэй байхаа хэдийнэ зарласан шvvх засаглал ойрын өдрvvдэд хэв­лэл мэдээллийнхнийг татах мэдээлэл ихтэй байлаа. Учир нь өнгөрсөн баасан гаригт хоёр сар­даа нэг удаа цугларч тул­гамд­сан асуудлыг хэлэлцдэг журамтай Шvvхийн ерөнхий зөвлөл хуралдсан бол, уржиг­дар нийт шvvгчдийн хуралдаан болж, хvмvvсийн анхаарлыг татсан онцгой ялтай эрvvгийн дөрвөн хэргийг шvvн тунгааж хэлэлцсэн юм. Шvvхийн ерөнхий зөвлөл ху­ралдаж, нэлээд асуудлыг шийд­вэрлэсний нэг нь нийс­лэлийн хэмжээнд 29 шvvгчийг “буурь сэл­гvvлсэн” явдал байлаа. Анхан шатны шvvхэд ажиллаж байсан шvvгч нар дvvрэг хоо­рондоо “шилжин солигдох” нь vнэн­дээ тийм ч анхаарал тат­маар зvйл биш аж. Энэ нь мэр­гэжил нэгт сэтгvvлчдийн маань сониучирхаж, тэр хэмжээгээрээ ямар нэг “но” эрэлхийлэх таамаг биш бөгөөд ердөө нэг шvvгчийг нэг дор удаан ажиллуулж олонд дасгахаас, нөгөөтэйгvvр авлига энэ тэр хийгээд хэл аманд өртөхөөс урьдчилан сэргийлж буй арга гэнэ. Зарим шvvгч өөрсдөө ч гэсэн дvvрэг сэлгэх хvсэлтээ гаргадаг гэсэн. Мөн зарим шvvгчийг аймаг бо­лон Сум дундын шvvхэд шvvгч, ерөнхий шvvгчээр томи­луулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдvv­лэхээр болсон байна. Энэ vеэр хоёр шvvгчийн буюу тухайлбал, Євөрхангай айм­гийн сум дундын I шvvхийн шvvгч Ё.Ичинхорлоо, Төв айм­гийн сум дундын I шvvхийн шvvгч Д.Оюунжаргал нарын асуудлыг хэлэлцэж, тэднийг эрvvгийн хариуцлагад татах зөвшөөрөл олгож, ЭБШХ-д заасны дагуу эрх бv­хий байгууллагаас зохих шийд­вэр гарах хvртэл шvvгчийнх нь бvрэн эрхийг тvдгэлзvvлэх тухай саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдvv­лэхээр болжээ. Асуудалтай байгаа хоёр шvvгч Ерөнхий­лөгчийн зарлиг гартал ажлаа хэвийн vргэлжлvvлэх юм.

Хэрвээ Монгол Улсын Ерөн­хийлөгч нэр бvхий хоёр шvvгчийн бvрэн эрхийг тvдгэл­зvvл­сэн шийдвэр гаргалаа ч хууль хяналтын байгууллагаар гэм буруугvй нь тогтоогдвол тэр өдрөөсөө шvvгчийн эрх нь хvчин төгөлдөр vйлчилж эхэлдэг байна.

ШЕЗ-ийн ээлжит хуралдаа­ны vеэр “Шvvх хуралдаанд хэв­лэл, мэдээллийн болон бусад байгууллагын төлөөлөгч, ир­гэнийг оролцуулах тухай” жур­мыг шинээр баталсан нь мэр­гэжил нэгтнvvдэд маань ашиг­тай чухал алхам болсон нь сай­шаалтай. Яагаад гэхээр урьд нь бид шvvх хуралдаанд сууж сурвалжлага хийх гэхээр өөрийн ажилладаг байгуул­лагаас хvсэлт гаргасан албан тоот бичvvлж, тухайн шvvхийн Ерөнхий шvvгчид тvvнийгээ vзvvлж баталгаажуулсны vнд­сэн дээр зөвшөөрөл авдаг, vvнд нь тодорхой хугацаа ордог бай­сан бол одоо шvvх хуралдаа­ны эхлэл, төгсгөлийн талаар гэрэл зураг авах, дуу болон дvрс бич­лэг хийхийн тулд тухайн хэр­гийг хянан шийдвэрлэж буй шvvх бvрэлдэхvvнээс амаар зөвшөө­рөл авах боллоо. Зөвшөөрсөн то­хиолдолд хуралдааны тан­химд техник хэрэгслээ ашиглана.

Харин цаасан дээр гараа­раа бичиж тэмдэглэх сонины­хонд энэ хамаарахгvй. Єөрөөр хэлбэл, сонины сурвалжлагчид шvvх бvрэлдэхvvнээс зөвшөөрөл авах шаардлагагvй аж. Гэхдээ мэдээж хэрэг, хурал эхлэх ца­гаас хоцрохгvй байх хэрэгтэй. Бас шvvх хуралдааныг хаалт­тай явуулж байгаагаас бусад тохиолдолд энэ журам бидэнд vйлчилнэ гэсэн vг.

Шvvх засаглал хаалттай байсан хөшгөө олны өмнө алгуурхан нээж байсан бол хэвлэл мэдээллийнхэнд ийм боломж олгосноороо одоо хаалгаа дэлгэлээ.

Єөрчлөн баталсан шинэ журамд хэвлэл мэдээллийнхэнд хориглосон зvйл ч бий. Тухайл­бал, шvvх хуралдааны танхимд шашны зан vйл хийх, шvvх ажиллагаанд нөлөөлөх зорил­гоор гэрэл зураг, сонин хэвлэл, ухуулах хуудас тараах, танхимд тvvнийгээ байрлуулах, дуу, дvрс бичлэг сонсгох, vзvvлэх зэрэг хориотой. Мөн халамцуу­хан хэнийг ч оруулахгvй гэдгийг санахад илvvдэх юун.

ШЕЗ-ийн ээлжит хурлын тухайд ийм.

Харин уржигдар болсон Дээд шvvхийн нийт шvvгчдийн хуралдаанаар цаазаар авах ялтай дөрвөн хэргийг хэлэлцэж, ялыг хэвээр vлдээх шийдвэр гар­гасан билээ. Тухайлбал, “Хурд мандал” ХХК-д мужаа­наар ажил­лаж байхдаа согтуу­гаар тухайн vед төмөр худалдан авч байсан Хятадын иргэн эмэгтэй Ли Улиасыг хоёр удаа хутгалан амь насыг нь бvрэлгэж, тvvнтэй хамт байсан эмэгтэй Жи Ренийг хутгалж алахыг завдсан хэрэг­тээ 26 настай Б.Гансvх гэгч ийм ял авсан бол, урьд нь хулгай, дээрмийн хэргээр гурван удаа ял шийтгvvлсэн 29 настай Г.Ганхуяг ээлжит хулгайн хэргээ vйлдэж байхад нь сэрсэн гэрийн эзэгтэй Д.Хандмааг vйлдлээ нуух зорилгоор хэрцгийгээр амь насыг нь бvрэлгэснийхээ төлөө, мөн л 20 жилийн өмнө ял эд­лээд шоронгоос гарсан 41 настай Б.Бямбажав хэмээх ахимаг эр өөрийн эхнэрээ согтуугаар зодож амийг нь хө­нөөгөөд хоёр хvvхдээ өнчрvvл­сэн төдийгvй өмнө нь байнга зодож дарамтладаг байсныхаа хариуд, Төв аймагт төрсөн, ямар ч боловсролгvй 24 настай Б.Баттогтох гэдэг залуу өөрийн болон хадмынхаа гэрийг согтуу­гаар галдан шатааж танхай­раад шалгагдаж байхдаа оргож, нийслэлд ирж траншейнд амь­дарч байх vедээ хамт толгой хоргодож байсан хоёр залуугаа зодож, хоолойг нь боож хөнөөс­нийхөө төлөө шат шатны шvv­хээс цаазаар авах онцгой ялаар шийтгvvлсэн нь тэр. Гэм буруугаа гэнэт “ухаар­сан” тэд амь хэлтрvvлэхийг горь­дон хvлээсэн ч нийт шvvгч­дийн хуралдаан тэдэнд боломж олго­сонгvй. Одоо Ерөнхий­лөгчөөс амиа гуйх л vлдлээ.

Н.Саранчимэг
Эх сурвалж: Өдрийн сонин