Сэтгүүлчид заналхийлэлд өртлөө

Монголын өдөр тутмын “Зууны мэдээ” сонины сэтгvvлч сурвалжлагч нар руу сvvлийн vед дугаар нь харагддаггvй утаснаас заналхийлэх болжээ. Тvvгээр ч зогсохгvй 2006 оны аравдугаар сарын 3,4-ний өдрvvдэд тус сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдын утас руу мөн л дугаар нь vл мэдэгдэх утаснаас “Ганболдоо, чамайг ална шvv. Та нар хамжааргатай байгаарай. “Зууны мэдээ” сонин нэг жилийн өмнө бичиж байсан нийтлэлийн бодлогоо баримтлахыг зөвлөе” гэх мэтчилэн заналхийлжээ.

“Зууны мэдээ” сонин нь монголын анхны өдөр тутмын сонинуудын нэг бөгөөд урьд нь “Засгийн газрын мэдээ” гэсэн нэрээр гарч байсан төрийн мэдлийн сонины бааз суурь дээр тvшиглэн чөлөөт хэвлэл болон өөрчлөгдсөн хувийн сонин юм. Ингэхдээ тухайн vед засгийн эрх барьж байсан МАХН-ын нөлөө бvхий хvмvvсийн гарт шилжиж МАХН-ын бодлого, vйл ажиллагааг арай тvлхий сурталчилдаг хэвлэлийн нэг болж хувирсан юм. Єнгөрсөн жилээс эхлэн “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд МАХН-ын удирдлагуудтай ам зөрөх болсоноор сониныхоо нийтлэлийн бодлогод өөрчлөлт оруулан зөвхөн бусад нам, хvчний vйл ажиллагааг шvvмжлээд зогсохгvй МАХН-ын удирдлагуудыг, төр засгийн удирдагчдыг ч адилхан хурцаар шvvмжлэх болжээ. Ингэснээр “Зууны мэдээ” сонин нь жинхэнэ чөлөөт хэвлэлийн дvр төрхийг олж эхэлсэн юм.

Сvvлийн vед “Төрийн албанаас төрсөн тэрбумтангууд”,”Нам, төрийн албан хаагчдыг зааглая”, “Зээл тусламж, төслийн мөнгө эзэндээ хvрч байна уу?”,”Яаж чадаж байна аа” гэх зэрэг хурц нийтлэлvvд тус сонинд нийтлэгдэх болсон.

Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар “Зууны мэдээ” сонины нийтлэлийн бодлого ийнхvv өөрчлөгдсөнөөр тус сониныг эзэмшдэг хувьцаа эзэмшигчдийн хооронд зөрчил vvсчээ. Vvний улмаас сонины нэр,имиж нь зөвхөн редакцийн мэдэлд vлдэж, гол vндсэн хөрөнгө нь байр сав, хэвлэх vйлдвэр нь том хувьцаа эзэмшигчийн мэдэлд очжээ.

Єөрөөр хэлбэл одоо “Зууны мэдээ” сонин нь одоо бусдын байр, хэвлэх vйлдвэрийг тvрээслэн, том хувьцаа эзэмшигч буюу эрх баригчдаас хараат бусаар vйл ажиллагаагаа явуулахаар болжээ. “Зууны мэдээ” сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболд хэлэхдээ “Бид шударга vнэний дуу хоолой болсон сэтгvvлч уран бvтээлчдийнхээ амь нас, аюулгvй байдлыг хамгаалах зорилгоор хууль хяналтын байгууллагад хvсэлт тавьсан. Цаашид бид нийтлэлийнхээ бодлогоос ухрахгvй” гэж хэллээ.

“Сэтгvvлч бид нарыг заналхийлж байгаа хvмvvс маш аюултай ч уншигч та бvхний дэмжлэг тvvнээс ч илvv хvчтэй” гэж “Зууны мэдээ” сонины зөвлөлөөс гаргасан мэдэгдэлд дурдсан байна.

Г.Энхбаатар