Дархан–Уул аймгийн “7 хоног Дархан” сонины сурвалжлагч Т.Баясгалан 2006 оны 9-р сарын 28-нд Дархан сумын төв захад самрын хууль бус наймааны талаар сурвалжлага хийх vедээ “Тун” хоршооны ажилчин В.Сандагдоржоос самар зарах зөвшөөрөлтэй эсэхийг нь лавласан байна. Vvний дараа В.Сандагдорж сурвалжлагчийн гарыг 20 минут орчим ард нь барьж, мушгин эрх чөлөөнд нь халдаснаас гадна мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн байна.
Төв зах дээр самар зарж байсан “Тун” хоршооны ажилтан В.Сандагдоржоос сурвалжлагч ойгоос самар тvvх зөвшөөрөлтэй эсэхийг нь асууж, мөн фургон машинд байгаа самрыг нь vзэхийг хvссэн байна. Vvний хариуд В.Сандагдорж “Чамд vзэх эрх байхгvй. Энэ бол байгууллагын нууц” хэмээн сэтгvvлчийн гарыг мушгин, ард нь барьж саатуулах хооронд Сандагдоржтой хамт самар зарж байсан хvмvvс бvх самраа машинд ачин зугтсан байна.
Сурвалжлагч Т.Баясгалан аймгийн Байгаль Орчны Албаны байцаагчийн хамт “Тун” хоршооны эзэнтэй уулзаж, самар тvvх зөвшөөрлийн бичигтэй эсэхийг лавлажээ. Тус хоршоо самар тvvх зөвшөөрөлгvй бөгөөд В.Сандагдорж хувиараа самар тvvж, зарж байгаа байх хэмээн хоршооны эзэн З.Цэнгэл ярьжээ.
Глобын хойд бvсийн мониторчийн мэдээлснээр В.Сандагдорж сэтгvvлчийн эрх чөлөөнд халдаснаас хойш зах дээр дахиж ирээгvй байна.
Vйл явдлын гэрч Дархан хотын төв захын 62-р лангууны худалдагч Ш.Мядаг: “Сурвалжлагч залуу В.Сандагдоржтой эхлээд хэвийн ярилцаж харагдсан. Харин сурвалжлагч самар зарах зөвшөөрлийг нь шаардахад Сандагдорж лангууныхаа араас vсрэн гараад, залуугийн гарыг мушгиж ард нь хөдөлгөөнгvй барьж лангуундаа шахан зогсох хооронд Сандагдоржтой хамт самар зарж байсан 2 хvн шуудаатай самраа машинд ачаад явсан. Сурвалжлагч залууг лав 20-30 минут тэгэж барьж зогссон шvv” хэмээн ярив.
Самар хуш модонд л ургадаг. Хуш Монголд тийм ч элбэг биш. Тийм ч учраас, 1995 онд баталсан Монгол орны ховор мод, ургамлын жагсаалтанд хушийг оруулсан байна.
Зөвхөн хуш биш нийт ойг огтолж сvйтгэх, ховор мод болох хуш, ялангуяа залуу ойг хөрөөдөж тайрах, самар тvvгчдийн отог, буудлаас гал алдаж ойд тvймэр гаргах хvнд даацын машинаар самраа зөөвөрлөхдөө ойр орчмын газрыг сvйтгэж, том мунаар мод балбаж амьтан, шувуудыг vргээх зэргээр ноцтой зөрчил гарч байгаа тухай Дархан-Уул аймгийн Байгаль Орчны Албаны 2006 оны 3-р улирлын тайланд дурджээ. Мөн тус аймгийн хэмжээнд зөвшөөрөлгvй самар тvvж, худалдаалах зөрчил 2005 оныхоос буурахгvй байгаа тухай тайланд дурдсан байна.
Глобын vйлдэл:
Сэтгvvлчийн эрх чөлөөнд халдсан В.Сандагдоржийн энэ vйлдэл Монгол улсад vйлчилж байгаа холбогдох хуулийн заалтад vл нийцэж байгаа тухай дурдсан “Глоб Интернэшнл” ТББ-аас гаргасан хэвлэлийн мэдэгдлийг Дархан-Уул аймгийн төв захад ажилладаг “Цуурай” цо радио, мөн аймгийн Лха телевиз, Орхон аймгийн Орхон радиогоор, Глобын вэб хуудсаар тус тус мэдээллээ.