Дархан–Уул аймгийн “7 хоног Дархан” сонины сурвалжлагч Т.Баясгалан 2006 оны 9-р сарын 28-нд Дархан сумын төв захад хууль бус самрын наймааны талаар сурвалжлага хийх vедээ “Тун” хоршооны ажилчин В.Сандагдорж Танаас самар зарах зөвшөөрөлтэй эсэхийг нь лавласан байна. Vvний дараа В.Сандагдорж Та сурвалжлагчийн гарыг 20 минут орчим ард нь барьж, мушгин эрх чөлөөнд нь халдаснаас гадна мэдээлэл авах эрхийг нь зөрчсөнийг “Глоб Интернэшнл” ТББ бvртгэж аваад байна.
Сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаа нь мэдээлэл олж авах, боловсруулах, тvгээх зэргээс бvрддэг. Энэ vйл ажиллагааг Эрvvгийн хуулиар хамгаалж, 139 дvгээр зvйлд “Єөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас хорин тав дахин нэмэгдvvлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхvл нэгээс гурван сар хvртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Эрvvгийн хуулийн энэ заалт нь тухайн хохирогч /сэтгvvлч/-ийг, мөн нийгмийн маш өргөн хvрээтэй ашиг сонирхолыг хамгаалахад чиглэгдсэн. Нийгмийн энэ өргөн хvрээтэй ашиг сонирхолыг дараах хууль эрх зvйн актуудаар хамгаалж, баталгаажуулсан байдаг билээ. Vvнд:
1. Монгол Улсын Vндсэн хууль
МУVХ-ийн Арван зургадугаар зvйлд “Монгол улсын иргэд дараах vндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” гэж заасан байдаг. Уг арван зургадугаар зvйлийн 17 дахь хэсэгт “Төр тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй” гэсэн заалт,
2. Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглал
ХЭТТ-ын 19 дvгээр зvйлд “Хvн бvр өөрийн vзэл бодолтой байх, тvvнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэхvv эрхэнд vзэл бодлоо ямар ч хорио саадгvй баримтлах эрх чөлөө, vзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар vл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хvлээж авах, тvгээн дэлгэрvvлэх эрх чөлөө багтана” гэсэн заалт,
3. Иргэний болон Улс Төрийн Эрхийн тухай Олон Улсын Пакт
ИУТЭОУП-ын 19 дvгээр зvйлийн 2 дахь хэсэгт “Хvн бvр vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй: энэ эрхэнд төрөл бvрийн мэдээлэл болон vзэл санааг улсын хил хязгаарыг vл харгалзан амаар, бичгээр эсхvл хэвлэлийн буюу уран сайхны аргаар эсхvл өөрийн сонгосон бусад аргаар эрж хайх, хvлээн авах, тvгээх эрх чөлөө багтана” зэрэг заалт байдгийг иргэн В.Сандагдорж та анхааралдаа авна уу.
"Глоб Интернэшнл" ТББ нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ (IFEX)-ийн гишvvн байгууллага юм.
2005 оны 10-р сараас хэрэгжvvлж эхэлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн зөрчлийг бvртгэж, тэдний эрхийг хамгаалж байгаа билээ.
Хvндэтгэн ёсолсон: ......................................... Д.Мөнхбvрэн
/“Глоб Интернэшнл" ТББ/