“Зууны мэдээ” сонины нийтлэлийн бодлоготой холбогдуулан олон хvн манай редакцид хандаж байна. Тэдний олонхи нь талархаж дэмжихээ илэрхийлж байхад, зарим нэг хvн далдуур заналхийлж эхлэв. Манай сонины нэр бvхий сэтгvvлчид рvv дугааргvй утас, 211-ээс залгаж заналхийлж байснаа сvvлийн хоёр өдөр сонины ерөнхий эрхлэгч Б.Ганболдод хандах боллоо. Заналхийлэгчид мөн л дугааргvй гар утас, 211-ээс залгаж “Ганболд оо, чамайг ална шvv”, “Та нар хамжааргатай байгаарай”, “Зууны мэдээ сонин жилийн өмнөх шигээ нийтлэлийн бодлоготой байхыг зөвлөе” гэх зэргээр сvрдvvлж, дарамталж байна.
Энэ бvхэн нь манай сонины нийтлэлийн бодлоготой холбогдон гарч ирж байгаа нь тодорхой. Гэхдээ бид хаанаас, хэн дарамталж байгааг мэдэхгvй байна. Тэглээ гээд бид нийтлэлийн бодлогоосоо гажиж, сэтгvvлчийн ёс зvйгээ умартахгvй. Иймд бид сэтгvvл зvйн зарчмын дагуу vvргээ гvйцэтгэж, шударга vнэний дуу хоолой болж байгаа сэтгvvлч, уран бvтээлчдийнхээ аюулгvй байдал, улмаар амь насыг хамгаалах зорилгоор Хууль зvй, дотоод хэргийн сайд Д.Одбаяр, Цагдаагийн ерөнхий газрын дарга М.Ганболд нарт албан ёсоор хандах болно. Одоогоор хамгаалалтын зарим нэг хувийн байгууллагад хандаад байгаа билээ.
Биднийг заналхийлэгчид аюултай ч, уншигч та бvхний дэмжлэг тvvнээс илvv хvчтэй билээ.
“ЗУУНЫ МЭДЭЭ” сонины зөвлөл
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин