Нууцын тухай хуулийн талаар санал солилцов
2006/09/29
“Глоб Интернэшнл” ТББ 9-р сарын 28-нд “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт олон нийтийн хэлэлцvvлгийг Хууль Зvй Vндэсний төвд зохион байгууллаа. Хэлэлцvvлэгт хэвлэл мэдээлэл, ТТГ, Vндэсний Архивын газар, СЭЗЯ, ХЗДХЯ, ЦЕГ, Зэвсэгт хvчний жанжин штаб зэрэг байгууллагын нийт 40 гаруй хvн оролцож Төрийн нууцын тухай мөн уг хуулийг шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн байна.
Мэдээллийн эрх чөлөөний талаархи олон улсын стандартад нийцсэн төрийн нууцын тухай шинэ хуулийн төсөл боловсруулах, төрийн нууцын хууль тогтоомжийн хийдэлд бvрэн задлан шинжилгээ хийх замаар одоогийн төрийн нууцын хууль тогтоомжид шинэчлэл хийхийг хөхиvлэн дэмжих зорилгоор “Төрийн нууц ба мэдээллийн эрх чөлөө” сэдэвт төслийг АНУ-ын Элчин сайдын яамны санхvvжилтээр хэрэгжvvлж байгаа тухай “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х. Наранжаргал тайлбарлав.
Хэлэлцvvлгийн vеэр төслийн хуульчдын багийн гишvvн “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч Г. Даваахvv “Мэдээллийн эрх чөлөө ба Vндэсний аюулгvй байдал”, ХЗVТ-ийн эрдэм шинжилгээний ажилтан Д.Оросоо, М.Доржханд нар “Төрийн нууцын хуулийг шинэчлэх хэрэгцээ, шаардлага”, КУДС-ийн багш
Б. Галаарид, МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхимийн багш Ч.Чойсамба нар “Төрийн нууц ба бодит байдал” сэдэвт илтгэлийг тус тус тавьсан.
Хуульч Г.Даваахvv мэдээллийн эрх чөлөө, ил тод байдлын ач холбогдол энэ талаар дотоодын болон НVБ-ын баримт бичигт хэрхэн тусгасан байдаг тухай. Хуульч Д.Оросоо хууль зvйн ойлголт, нэр томъёогоо зөв тодорхойлоогvйгээс манай нууцын тухай хуулиуд хэт ерөнхий, төрийн нууцыг тогтоох, ил болгох асуудал цаг vетэйгээ нийцээгvй байгаа талаар илтгэлдээ дурдсан. Мөн сэтгvvлч Б.Галаарид 1995 онд батлагдсан Төрийн нууцын тухай хууль нь батлагдсан өдрөөсөө хойш vйлчилнэ гэж vзвэл өмнөх vеийн нууцлалд хамруулсан материалуудыг хууль эрх зvйн ямар актаар зохицуулж байгаа нь тодорхойгvй байгаа тухай онцлов. Төрийн холбогдох байгууллагаас мэдээлэл авах хvсэлт гаргахад хэт их өндөр төлбөр нэхэх, вэб сайтад бvх мэдээлэл байгаа гэх боловч, хаягаар нь ороод vзэхээр хэрэгтэй мэдээлэл байхгvй, элдэв янзын зөвшөөрөл шаардах, харилцан бие биерvvгээ тvлхэх бэрхшээл тулгарч байгааг тэрээр ярилаа.
Мэдээлэл авах эрхэд хязгаарлалт болж байгаа Төрийн нууцын тухай хуулийг шинэчлэх асуудлаар ийм хэлэлцvvлэг зохион байгуулж байгаад тэнд хvрэлцэн ирсэн хvмvvс талархаад, өөрсдийн санал бодлоо илэрхийлэв. ННФ-ын мэргэжилтэн Баярцэцэг төрийн байгууллагуудаас мэдээлэл авахад гарах шууд зардал тухайлбал материал хуулбарлах зэрэгт мөнгө төлөхөөс бус бидний татварын мөнгөөр бvрдvvлсэн мэдээллийг олж авахад их хэмжээний төлбөр төлөх ёсгvй.
Нууцын тухай хуулийг зөвхөн Төрийн нууцын тухай хууль гэлтгvй байгууллага, хувийн нууцын тухай хуулийг багцаар нь авч vзэхийг Төрийн албаны зөвлөлийн ажилтан Алтангэрэл санал болголоо. Мөн байгууллагын нууцын жагсаалтыг УИХ-аар батлуулахаар хуулинд заасан байдаг. Байгууллага болгон нууцаа УИХ –аар батлуулаад байх боломжтой эсэх. Байгууллагын нууц нэрийн дор иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгааг анхаарах хэрэгтэй хэмээн Зэвсэгт хvчний жанжин штабын дарга Ч.Энхтөр ярилаа.