“Өдөр тутмын сонины холбоо”-ны ТУНХАГ

“Өдрийн сонин”, “Зууны мэдээ”, “Өнөөдөр”, “Үнэн”, “Ардын эрх”, “Монголын мэдээ” сонин Өдөр тутмын сонины холбоо үүсгэн байгуулснаа орон даяар зарлаад удаагvй байна. Тус холбооны ерөнхийлөгчөөр “Өнөөдөр” сонины Ерөнхий эрхлэгч Ц.Балдорж сонгогдон ажиллаж байгаа билээ.

Өдөр тутмын сонинуудын гvйцэтгэж буй оюунлаг, соён гэгээрүүлэгч vйлсийг ард нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Тус холбоо нийгмийн эрх ашгийг дээдлэн, дөрөв дэх засаглалыг олон нийтийн тусын тулд хэрэгжvvлэх үүргээ ухамсарлаж, зорилго, үйл ажиллагааныхаа чиглэлийг тунхаглаж байна.

Бид өдөр тутмын сонин тус бvр өөрийн өнгө аястай ч бие биедээ хvндэтгэлтэй хандаж, нийтлэлийн бодлогын хувьд нэг нэгийнхээ дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгvй. Чингэхдээ сэтгvvл зvйн ёс жаягийг сахиж мэргэжлийн төвшинд хамтран ажиллах, нийгмийн дуудлагыг хvлээн авч байна. Шударга, нээлттэй, ил тод байх, олон ургальч үзлийг хөгжvvлэх, олон тvмний хүсэл зоригийг илэрхийлэгч түүчээ байх зарчмыг үндэс болгож сонины холбоо хамтын итгэл, зүтгэлээ нэгтгэн ажиллах болно.

Бид нийгэмд бугласан аливаа бусармаг үзэгдлийг уудлан илчилж, эрүүл саруул уур амьсгал төлөвшүүлэхийн төлөө тууштай зогсох болно.

Бид хүчлэн бий болгосон буюу болгох гэж байгаа улс төр, санхүүгийн олигархийн сүлжээ, хэлхээ холбоо, авилга, хээл хахууль, эрх мэдлийн дарангуйллын эсрэг, ажилгvйдэл, ядуурлын эсрэг шийдвэртэй тэмцэнэ.

Бид хэвлэл, мэдээллийн хэрэгслийг бизнес, хэсэг бүлэг хүмүүсийн явцуу хүрээллийн атганд байлгаж, түүний үнэ цэн, нэр хүндийг гажуудуулах оролдлогыг сөрөн эсэргүүцнэ.

Бид тус холбоог үүсгэн байгуулагч болон дэмжигч сонинуудын сэтгүүлч, ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, тэдний эрх ашгийг хамгаалах, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, боловсон хүчин бэлтгэхэд хамтран ажиллана.

Бид сонинуудынхаа менежмент, vйлдвэрлэлийн олон талт vйл ажиллагааг улам боловсронгуй болгох, орчин vелэг байхад анхаарч ажиллана.

Бид хэвлэл, мэдээллийн талбарт ажиллаж буй vзэг нэгт нөхөдтэйгөө нягт хамтран зvтгэж, харилцан дэмжлэг vзvvлнэ.

Бид хэвлэл, мэдээллийн аль ч салбарт ажиллаж буй шударга vнэний төлөө тэмцэгч сэтгvvлчдийг хамгаалан ажиллах болно.

Бид ардчилал, хvний эрх, эрх чөлөө, хэвлэн нийтлэх, vзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, иргэдийнхээ язгуур эрхийг өргөмжлөн дээдэлнэ.

Хэвлэлийн зах зээлд оюун санааны хvчирхийлэл бий болгох болон хэвлэл, мэдээллийн vйл ажиллагаанд улстөр, санхvv, мөнгөний тvрэмгийллээр дахин хуваарилалт хий¬хийг оролдож буй энэ цаг vед “Єдөр тутмын сонинуудын холбоо” нийгмийн өмнө хvлээх хариуцлагаа нэр төртэй, тууштай хэрэгжvvлэх болно.

Сайн vйлс дэлгэрэх болтугай.

Улаанбаатар хот. 2006 оны есдvгээр сарын 21