“Глоб Интернэшнл” ТББ “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн явцыг танилцуулах хэвлэлийн бага хурлыг өнөөдөр Хэвлэлийн Хvрээлэнд зохион байгууллаа. Сэтгvvлчид эрх нь зөрчигдсөн тохиолдолд манай хуульчдаас vнэгvй зөвлөгөө авах буюу бvсийн мониторчдод шууд мэдээлэх, эсвэл цаг зав байхгvй бол www.monitoring.mn сайтны хуулийн буланд холбогдох асуултаа тавьж хариулт авах боломжтой тухай “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал онцлон тэмдэглэв.
Сэтгvvлчийн эрхэнд халдсан албан тушаалтан, хувь хvнд холбогдох хууль зөрчиж байгаа талаар сонордуулах захидал илгээж, орон нутгийн болон төвийн хэвлэлээр мэдэгдэл хийж, олны сонорт хvргэсэн. Vvний дараагаар өмнө нь сэтгvvлчидтэй таагvй ханддаг байсан орон нутгийн албан тушаалтнуудын хандлага өөрчлөгдөж байгаа мөн шуурхай мэдээтэй холбогдуулан ОУСХ Монголын эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн тухай “Глоб Интернэшнл” ТББ-ын вэб редактор Г.Нарангарав ярив.
Х.Наранжаргал хэлэхдээ, “Бvсийн мониторчдоос сэтгvvлчийн эрхийн зөрчлийн талаарх 30 орчим мэдээ хvлээж авснаас тал хvрэхгvй хувийг нь олон улсын сvлжээгээр цацсан нь зарим сэтгvvлчид өөрийн эрхээ мэдэхгvй байгаа, учирч болзошгvй дарамт шахалтаас эмээж, шvvх цагдаагийн газар очихоос тvвэгшээн энэ талаар мэдэгдэхээс татгалзсан мөн зарим мэдээний хувьд нотлох баримт дутуу байгаатай холбоотой”.
“Тухайлбал: Єдрийн сонины сэтгvvлч Болд 2 цаг орчим хоригдсон ч энэ нь тийм ноцтой зөрчил биш гэж vзсэн. Мөн Орхон аймгийн сэтгvvлч “Н” бусдад зодуулж, аппаратаа булаалгасан хэдий ч учирч болзошгvй дарамтаас эмээж энэ талаар мэдээлэхээс татгалзсан, МVОНРТ-ийн ММ агентлагийн сэтгvvлчид өнгөрсөн 4-р сард болсон жагсаал, цуглааны vеэр иргэний хөдөлгөөнийхөн оюутнуудыг хөлсөлж байгаа талаар сурвалжлага хийхдээ камераа эвдvvлсэн. Vvнд буруутай этгээдийг илрvvлж байгаа эсэх талаар цагдаагийн газраас лавлахад ММ агентлагийнхан цагдаагийн газар очиж мэдvvлэг өгөөгvй байх жишээтэй. Мөн байгууллагуудад албан бичигт хариу өгөх соёл тогтоогvй байна. Vvнээс гадна сэтгvvлчид дарамт шахалтанд оруутаа эх сурвалжаа илчилж байна. Хэрэв бид эх сурвалжаа илчлээд байвал хэн бидэнд итгэж мэдээлэл өгөх билээ” хэмээн тэрээр ярив.
Төслийн явцын талаарх дэлгэрэнгvй мэдээллийг http://www.globeinter.org.mn/newsdetail.php?nid=339 хаягаас авна уу.