Төслийн явцын талаарх хэвлэлийн мэдээ
2006/09/22
Хэвлэлийн мэдээ2006.09.22
“Глоб Интернэшнл“ ТББ 2005 оны 10-р сараас “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төсөл хэрэгжvvлж эхэлснээс хойш бvсийн мониторчдоос 28 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээж авч, 11 мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ IFEX-аар, өөрийн вэб хуудсаар 9 мэдээг тус тус мэдээллээ.
IFEX-аар цацсан шуурхай мэдээний зөрчлийн хэлбэрийг дор vзvvлбэл:
Сэтгvvлчдэд халдсан 6 тохиолдол. Ийгл телевизийн сэтгvvлч Л.Батжав, Орхон аймгийн сэтгvvлч Б.Цэвэгмидийн эрvvл мэнд өрх чөлөөнд халдсан, “Ховдын мэдээ” сонины Ганчимэг, “Завхан” сонины эрхлэгч Идэр, “Vнэн” сонины сэтгvvлч Ш.Отгонжаргал нарыг мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан багц мэдээ, “Єдрийн сонины” сэтгvvлч С.Энхтуул, “Хөвсгөлийн эрх чөлөө” сонины сэтгvvлч Ю.Гэрэлтуяа нарыг бичиж нийтлvvлсэнтэй нь холбогдуулан заналхийлсэн, Ийгл телевизийн сэтгvvлч М.Батдорж, Т.Оргил, Б.Ууганбаяр, Л.Буянбат нарын ажлын багаж хэрэгсэл болох камерыг нь эвдсэн байна.
Мэдээлэл хайх, олж авах, тvгээхэд саад хийсэн 3 тохиолдол. Євөрхангай аймгийн сэтгvvлч Л.Мөнхдалай, Г.Пунцагсvрэн, Ємнөговь аймгийн сэтгvvлч Шинэхvv нарыг хурлаас хөөж мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн, Дархан-Уул аймгийн сэтгvvлч Т.Баярцогтод байгууллагад нэвтрэх зөвшөөрөл олгоогvй.
Сэтгvvлчдийг эрvvгийн гэмт хэрэгт буруутгасан 2 тохиолдол. “Єдрийн сонин”-ы улс төрийн тоймч Ш.Дашцэрэнг эрvvгийн хуулийн “доромжлох” зvйл ангиар буруутгасан, Сэтгvvлч Уянга, Г.Дашцэрэн, судлаач Д.Ганхуяг нарыг нэр төр гутаасан хэргээр буруутгасан багц мэдээ.
Vйлдэл:
Сэтгvvлчийн эрхийн зөрчлийн тухай “Глоб” IFEX-aaр цацахын сацуу сэтгvvлчийн эрхийг зөрчиж байгаа талаар төвийн болон орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр 8 мэдэгдэл хийж, холбогдох хууль зөрчин сэтгvvлчийн эрхэнд халдаж байгаа талаар хувь хvн, албан тушаалтнуудад 6 сонордуулах захидал илгээсэн. Тухайлбал: Сэтгvvлчийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн талаар Цагдаагийн Ерөнхий газрын дарга М.Сандаг-Очир, сэтгvvлчид байгууллагад нэвтрэх эрх олгоогvй Орхон аймгийн Цавчирт компанийн удирдлага, сэтгvvлчийн нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл авах эрхийг зөрчсөн ХЗДХ-ийн яамны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ш.Даштvдэв, Ємнөговь аймгийн засаг дарга М.Ядмаа, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Н.Наранбаатар, иргэдийн мэдээлэл авах эрх зөрчигдөж байгаа талаар Ховд аймгийн засаг дарга Г.Нямдаваа, Орхон аймгийн цагдаагийн газрын дарга Д.Амарсанаа, Улсын мөрдөн байцаах газрын дарга М.Энх-Амгалан
нарт сэтгvvлчийн эрх чөлөөнд халдсан хэргийг нэн даруй илрvvлэхийг шаардсан сонордуулах захидлыг тус тус илгээсэн.
Сэтгvvлчийн эрхийн зөрчлийн талаарх шуурхай мэдээг IFEX-аар цацсаны дараа дэлхийн 500 гаруй сэтгvvлчийг төлөөлдөг Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооноос /ОУСХ/ дараах уриалга бvхий 3 мэдэгдэл гаргажээ:
-Орхон аймгийн сэтгvvлчийн эрх чөлөөнд халдсан тухай шуурхай мэдээтэй холбогдуулан тус байгууллага эрх баригчдад хандан “Монголын сэтгvvлчдэд халдлагад өртөн айдас хvйдэсгvй ажил vvргээ гvйцэтгэх нөхцлийг бvрдvvлэхийн тулд тэднийг дэмжиж, эрхийг нь хамгаалахыг” уриалсан байна.
-Євөрхангай, Орхон аймгийн сэтгvvлчдийн мэдээлэл олж авах эрхийг зөрчсөнтэй холбогдуулан ОУСХ-ны Ерөнхийлөгч Кристофер Варрен “Эрх баригчид сэтгvvлчдэд мэдээлэл өгөхөөс татгалзаж, хууль ёсоор гэрчлэх баримтыг vгvйсгэж байгаа нь олон нийт бодит vнэнийг судлан мэдэх боломжийг хааж, улмаар өөрсдийгөө хаацайлах, гэм зэмгvй өнгөрөх орчин бий болгохыг чармайж байгаа хэрэг” гэж мэдэгджээ.
-Мөн төвийн болон Ховд, Завхан аймгийн сэтгvvлчдийг бичсэн зvйлтэй нь холбогдуулан заналхийлж, эх сурвалжаа илчлэхийг шаардсан тухай шуурхай мэдээг IFEX-аар цацсаны дараа ОУСХ “Сэтгvvлчийг энэхvv дарамт шахалтаас ангижируулахын тулд сэтгvvлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах явдлыг хуульчлан баталж өгөхийг Монголын эрх баригчдад хандан уриалсан” мэдэгдэл хийсэн юм.
Хариу:
Vйлдэлд дуудсан шуурхай мэдээг олон улсын сvлжээгээр цацах, хэвлэлийн мэдэгдэл, сонордуулах захидал vр нөлөөний тухайд:
- Євөрхангай аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэг сэтгvvлчидтэй уулзахдаа Засаг даргын Зөвлөлийн хуралд орж, мэдээлэл авахад чөлөөтэй гэж мэдэгдсэн.
- Дархан-Уул аймгийн Цавчирт компанийн удирдлага сэтгvvлчийг vйлдвэрлэлийн талбарт нэвтрvvлээгvй менежерт анхааруулга өгч, сэтгvvлч Т.Баярцогтыг vйлдвэртээ ирж сурвалжлага хийхийг урьсан.
- Ємнө нь сэтгvvлчидтэй таагvй харилцдаг байсан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын дарга Н.Дамба хэлэхдээ сэтгvvлчидтэй харилцахдаа бид болгоомжтой байхгvй бол хэвлэл мэдээлэл их хvчтэй болж байна гэж мэдэгдсэн байна.
- Шvvмжлэлд өртсөн Завхан аймгийн Засаг дарга Л.Гансvх, “Завхан” сонины эрхлэгч Б.Идэртэй тvvний дараахан уулзахдаа: “Болохгvй бvтэхгvй зvйл байвал vнэнээр нь бичиж байх хэрэгтэй. Тvvнээс хэн нэгнийг хардаж сэрдэн, санаанаасаа зохиож, гvтгээд байх юм бол уншигчгvй болно” гэж хэлээд явжээ. Хэвлэлийн мэдэгдлийн дараа өмнө нь сэтгvvлчидтэй таагvй харилцдаг байсан албан тушаалтнууд хандлагаа өөрчилсөн тухай бvсийн мониторч мэдээлсэн юм.
"Глоб Интернэшнл" нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ (IFEX)-ийн гишvvн, мэдээллийн болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хөхиvлэн дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага юм.