Сэтгүүлчдийн хөлс хүчийг хулгайлан завшихаа зогсоохыг шаардаж байна
Интернэтийн ертөнцөд өөрийн вэб тал­бараа нээж, бизнес эрхлэх нь өнөөгийн дэлхийн жишиг, хөгжлийн ололт гэдэг нь мар­гаангvй. Харамсалтай нь ма­най vндэсний томоохон вэб сайт болох “Оллоо.мн” (www.olloo.mn), “Сонин. мн” (www.sonin.mn) нь сонин, хэв­лэлийн сэт­гvvлч­дийн хvч, хө­дөл­мөрийг сорон завших за­маар бизнес эрхэлж байгаа нь туйлын харамсал­тай. Тэд өрөөндөө, бие амар суугаад сэтгvvлчдийн эрх чөлөө, амь биеэ дэнслэн байж олсон мэдээ, мэдээллийг сайтдаа байрлуулан бизнес хийж байна.

Манай сэтгvvлчид луйвраа зогсоохыг удаа дараа шаардсан боловч тэд энэ ажлаа зогсоосонгvй. Мэдээллийн ард сонинуудын нэрийг заадаг явдлаараа мэдээллийн хулгайгаа ца­гаатгах буюу заримдаа өгvv­лэл, бичлэгийг бvтнээр нь тавьсан атлаа ард нь “Vргэлж­лэлийг “Єдрийн сонин”-оос vзнэ vv” гэхчилэн тавьж молигоддог. Бусдын юмыг хулгайлчихаад “энэ тэдний юм” гэж яриад явбал цагааддаг ёсон байх­гvй. Эсвэл айлын амбаараас будаа авчихаад “vлдсэн хэсэг тэндээ байгаа” гэвэл ариун явдал болдоггvй юм байгаа биз дээ.
Мэдээлэл бол капитал, vлэмж өртөг шингэсэн оюуны өмч, тvvнийг эрж олохын төлөө сонин хэвлэл мөнгө зарцуулж, мэдээлэл олсных нь төлөө мөнгө төлдөг. Эцэст энэ мэдээллийг авах гэж ун­шигч ч бас мөнгө төлж сонин захиалдаг. Ийм vнэт капи­талыг хулгайлан вэб хуудсаа тэтгэж, тvvндээ суртал­чилгаа, баннер байрлуулан, ашиг олж байгаа нь оюуны бvтээлийн хулгай, луйвар юм.

Манай сонины сэт­гvvлч­дийн хvч хөдөлмөр шин­гэсэн оюуны өмч болох мэ­дээ­лэл зөвхөн “Єдрийн сонин”-доо хэвлэгдэх ба цахим хувилбар нь www.dailynews.mn вэб сайтдаа тавигдана. Эдгээ­рийн аль алинаас нь хуул­барлан авахыг бидний оюуны өмчийн оюуны өмчийг хул­гайлсан гэмт хэрэг хэмээн vзэж эрхээ хамгаалуулах болно гэдгээ мэдэгдэж байна.
Мөн манай сэтгvvлчдийн оюуны өмчийг ашиглан биз­нес хийж байгаа дээрх вэб сайтуудын өнгөрсөн хугацаа­ны орлогын зохих хувийг нэ­хэмжлэн шvvхэд хандах болс­ноо энэ дашрамд дуулгая.
“Єдрийн сонин”-ы хамт олон
Эх сурвалж: Єдрийн сонин