Баримт, vйл явдал
-Явах хvнээр ачаа бvv татуул гэсэн vг байдаг. Явах гэж, бас идэх гэж яарч яваа М.Наранбаатар долоо хоногт ч гэсэн амжуулж хийж чаддаг юм байна-
ОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдоод хэдхэн хонож байгаа М.Наранбаатар БНХАУ-ын Saitec Broadcast Systems компанитай гэрээ байгуулж ОНРТ-ийн техниз, тоног төхөөрмжийг шинэчлэхэд зориулан 15 сая ам.долларын зээлийг жилийн хоёр хувийн хvvтэйгээр, 20 жилийн хугацаатай авахаар болжээ.
Зарим нэгэн эх сурвалжийн мэдээлж байгаагаар БНХАУ-аас Монгол улсад олгож байгаа 300 сая ам.долларын зээлийн хvрээнд дээрх зээлийг авахаар болсон гэнэ. Хэрэв энэ нь vнэн бол зээлийг ашиглахдаа БНХАУ-д vйлдвэрлэсэн бараа, бvтээгдэхvvн, vйлчилгээг заавал авах ёстой юм. Єөрөөр хэлбэл ОНРТ-ийг БНХАУ-ын бренд бvтээгдэхvvнээр тоноглоно гэсэн vг юм. Уг нь телевизийн техник, тоног төхөөрөжийн хувьд хамгийн орчин vеийн, чанартай бvтээгдэхvvнийг Япон улсад vйлдвэрлэдэг билээ. Монголын vндэсний радио, телевиз ч гэсэн Оросын тоноглолоосоо салж аажим аажмаар Япон улсын техник, тоног төхөөрөмжөөр шинэчлэгдэх ажил хийгдсээр ирсэн юм. Одоо бол бvхэлдээ БНХАУ-ын техникээр тоноглогдоход хvрээд байна.
Телевизийн сурвалжлагын камераас эхлээд эвлvvлэгийн төхөөрөмж, студийн тоноглол, гэрэлтvvлэг, акустикийн тоноглол, явуулын станц, дотоод холбоо, дамжуулах төхөөрөмжийг эфирийн төв аппаратын хамт бvрэн шинэчлэхээр энэ гэрээнд тусгажээ.
Зээл төлөх орлогын эх vvсвэрийг Засгийн газраас олгох vйл ажиллагааны зардлын санхvvжилт, татвар хураамжийн орлого, реклам зар сурталчилгааны орлогоос бvрдvvлнэ гэж гэрээнд тусгажээ. ОНРТ нь олон нийтээс санхvvжих хэтийн төлөвлөгөөтэй бөгөөд дэлхийн бусад ОНРТ-ийн нэгэн адил телевизийн хураамжаас санхvvгийн эх vvсвэрийнхээ 80 хvртэлх хувийг хангана гэж тооцжээ. Цаашид хvн амын амьжиргааны тvвшин дээшилснээр / амьжиргааны тvвшин дээшлэнэ гэдгийг яаж мэдэж байгаа юм бэ?/ нэг өрхөөс авах телевизийн хураамж болон байгууллага аж ахуйн нэгжээс хураах хураамжийн тарифыг нэмэгдvvлснээр орлого өснө гэж vзэж байгаа юм байна.
Тvvнчлэн ОНРТ-ийн хуульд нэмэлж өөрчлөлт оруулж, зар сурталчилгааны цагийг нэмэгдvvлнэ гэж бичсэн байна. Хуульд өөрчлөлт орно гэдэгт М.Наранбаатар яагаад тийм их итгэлтэй байна вэ? Тvvний санаснаар хууль батлагддаг юм бол УИХ-ын гишvvдийн vvрэг хаана байх юм бол. ОНРТ-ийн дэргэд П суваг нээж орон даяар нэвтрvvлэг дамжуулах замаар зар сурталчилгааны орлогоо нэмэгдvvлнэ гэж ОНРТ-ийн санхvv, орлого бvрдvvлэлтийн алба vзэж байгаа юм байна.
Ямарч гэсэн Монголын vндэсний радио, телевизийн тvvхэнд урьд өмнө сонсогдож байгаагvй асар их хэмжээний хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах нь байгуулагджээ. Жил бvр нэг сая орчим ам.долларын зээлийг,зээлийн хvvгийн хамт төлсөөр 20 жилийн дараа гэхэд 18 сая 150 мянган ам.долларыг ОНРТ төлж барагдуулах юм байна. Энэ их мөнгийг яаж олно гэж төсөөлөхөөрөө ийм аймшигтай гэрээ хийдэг байна вэ гэж ОНРТ-ийн ажилтан, албан хаагчид эргэлзэн гайхаж байна.
Vнэндээ техник, тоног төхөөрөмжийн шинэчлэл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин яаж хийх вэ гэдгээ маш сайн бодох ёстой байжээ. Уг нь ОНРТ-ийн ерөнхий захирлаар С.Мягмарыг ажиллаж байх vед энэ асуудал хөндөгдөн тавигджээ. Тухайн vед Улаанбаатар суугаа гадаад орнуудын элчин сайдын яамд болон Монголын худалдаа аж vйлдвэрийн танхимд хандан ОНРТ-ийн техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд туслалцаа дэмжлэг vзvvлээч хэмээн хvсэлт гаргаж байжээ. Vvний дагуу БНХАУ-ын Saitec Broadcast Systems компани 30 сая ам. долларын техник, тоног төхөөрөмжийг удаан хугацааны зээлээр олгох боломжтой хэмээн vнийн саналаа ирvvлжээ. Энэ саналыг ОНРТ-ийн ерөнхий захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцээд “30 сая ам. доллар гэдэг маань асар их мөнгө байна. Энэ их мөнгийг ОНРТ төлөх санхvvгийн чадвар байхгvй учраас буцалтгvй тусламжийг эрж хайх нь зvйтэй” хэмээн шийдвэрлэжээ. Vнэхээр тэр vед энэ саналыг хvлээж авсан бол Монгол Улсын vндэсний аюулгvй байдалд ч нөлөөлж болохуйц асуудал vvсэх байсан гэж уг хуралд оролцсон нэгэн эрхэм хэлж байна.
Гэтэл М.Наранбаатар ОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдоод долоо ч хоноогvй байхдаа толгой мэдэн гэрээ байгуулж 15 сая долларын барьцаанд ОНРТ-ийг тавьсан байна. Сандарч мэгдсэн ОНРТ-ийн ажилтан, албан хаагчид ерөнхий захирал М.Наранбаатараас учрыг нь тодруулахад “Би ийм гэрээнд гарын vсэг зураагvй” гэж мэлзэж байснаа дараа нь “Зурах нь зурсан. Таван хувь vйлдэгдсэн байгаа. Тvvнийг солилцсоны дараа хvчин төгөлдөр болно. Одоо бол батлагдаагvй байгаа гэрээ” гэж тэд нарыг тайвшруулах гэж оролджээ. БНХАУ-ын Saitec Broadcast Systems компани руу утасдаж vнэхээр ийм гэрээ хэлэлцээр хийгдсэн эсэхийг лавлахад vнэн болохыг баталж байна. Уг гэрээнд “Аккердтив нээгдсэнээр гэрээ хvчин төгөлдөр болж, эргэлт буцалтгvйгээр хэрэгжиж эхэлнэ” гэж заасан байх юм. 2006 оны арваннэгдvгээр сарын 30-ны өдөр гэхэд Чайна Айр компаний нислэгийн нэг удаагийн тээвэрлэлтээр гэрээнд заасан тоног төхөөрөмжийг бvхэлд нь Улаанбаатарт авчирна гэж энэ гэрээнд бичсэн байна. Ийнхvv нэг л өглөө ОНРТ-ийн техник, тоног төхөөрөмж нvд ирмэхийн зуурт шинэчлэгдэх ажээ.
ОНРТ-ийн ажилтан, албан хаагчид учир битvvлэг энэ гэрээнд М.Наранбаатар яаравчлан гарын vсэг зурсан нь гэрээг баталвал урамшуулал болон олгодог тvншийн шан харамжинд хэт шунасантай холбон тайлбарлаж байна. Тэртээ тэргvй ОНРТ-ийн ажилтан, албан хаагчдын дунд нэр хvнд муу байгаа учраас цаг бусаар огцрохоосоо өмнө амжиж нэг ч гэсэн гэрээнд гарын vсэг зурж, хувь хишиг хvртэх гэж М.Наранбаатар мэрийжээ.
Ийнхvv Монголын ОНРТ нь техник, тоног төхөөрөмжийн хувьд нэг улсын хараат болж, санхvvгийн хувьд 20 жилийн хугацаатай барьцаанд орлоо. Явах хvнээр ачаа бvv татуул гэсэн vг байдаг. Явах гэж, бас идэх гэж яарч яваа М.Наранбаатар долоо хоногт ч гэсэн амжуулж хийж чаддаг юм байна. Одоо тэр аккердтив нээшдэхээс өмнө асуудлыг яаралтай шийдэх л vлдлээ. Арай өнгөрсөн хагас, бvтэн сайн өдөр өнөөх аккердтив гээч нь нээгдчихээгvй байгаа даа. Єнөөдөр л ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулж, хулгайн аргаар хийгдсэн хууль бус гэрээг хvчингvй болгох хэрэгтэй байна.
Г.Энхбаатар
Олон нийтийн радио телевиз өрийн барьцаанд тавигдсан уу?
2006/09/18