М.Наранбаатар авто ослын гэмт хэрэгт бүрэн шийдэгдээгүй байгаа ажээ

Олон нийтийн радио, телевизийн ерөнхий захирлаар томилогдсон М.Наранбаатар нь одоогоос хоёр жилийн өмнө согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам хөндлөн гарсан 2 хvнийг дайрч гэмтээжээ. Уг хэргийг М.Наранбаатар танилын шугамаар хөөцөлдөж, “Зам хөндлөн гарсан хvмvvс нь гарцгvй газраар гарсан” хэмээх vндэслэлээр хэрэгсэхгvй болгон хаалгажээ. Харин хохирогчид нь явган хvний гарцтай газраар явсан гэдгээ нотолдог боловч хууль хяналтын байгууллагууд хvлээж аваагvйд гомдолтой байдаг ажээ. Энэ талаар “Єдрийн сонин”-ны 2006 оны өдрийн ¹227-д хохирогч Н.Жаналан дэлгэрэнгvй ярилцлага өгчээ. М.Наранбаатарын буруутай vйлдлийн улмаас хоёр хvн эрvvл мэндээрээ хохирч, одоо ямарч ажил эрхлэх чадваргvй бусдын асрамжинд амьдарч байгаа юм байна. М.Наранбаатар ОНРТ-ийн ерөнхий захирлын албан тушаалд нэр дэвшин өрсөлдөхдөө Цагдаагийн ерөнхий газраас “Ямарч ял шийтгэлгvй” гэсэн бичгийг хэрхэн яаж гаргуулж авсан талаар хохирогчид сонирхож байна. М.Наранбаатар өмнө нь мөн “Улстөрийн ямарч намд удирдах албан тушаал хашиж байгаагvй” гэж ОНРТ-ийн Vндэсний зөвлөлд нотолж байсан боловч Ардчилсан намын Vндэсний зөвлөлийн гишvvний сонгуультай болох нь баримтаар нотлогдож байсан юм.

Г.Энхбаатар