Нар мандлаа, Наранбаатар дарга боллоо

-Жил алгасалгvй томилж, өөрчлөгдөж байдаг энэ суудалд лам залж, ном уншуулах цаг аль хэдийн болжээ-
Єнгөрсөн долоо хоногт олон нийтийг гайхшруулсан бас нэгэн шинэ томилгоо болж өнгөрлөө. Монголын Vндэсний Олон нийтийн Радио, телевизийн Vндэсний зөвлөл хуралдаж МVОНРТ-ийн ерөнхий захирлаар М.Наранбаатарыг томилж баталжээ. Нэр дэвшсэн зургаа, долоон хvнээс “Єглөө” хөтөлбөрийн захирал М.Наранбаатар шалгарч сонгогдсон тухай мэдээлэл радио, телевизийнхнийг бvр цочирдуулж орхижээ. Ажилчдынхаа дунд “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” хэмээх алдар хvртсэн Vндэсний зөвлөлийн шийдвэрт эгдvvцсэн уран бvтээлчид нь аргаа бараад Монголын радио байгуулагдсаны 62 жилийн ойн баяраа тэмдэглэхдээ “Нар мандлаа, Наранбаатар дарга боллоо” хэмээн дуулалдацгаасан гэнэ.

Хэдэн жилийн өмнө М.Наранбаатар радио, телевизийн байрны vvдээр эргэлдсэн “Бөх тайлбарлагч” хэмээх албатай нэгэн байжээ. 2000 оны УИХ-ын сонгуулийн дараа нэг л өглөө “Єглөө” студийн захирлаар шууд томилогдсон гэдэг. Зарим нэгэн эх сурвалжууд “М.Наранбаатарыг нутгийн ах УИХ-ын гишvvн Г.Батхvv өөд нь татсан юм. Сонгуулийнхаа сурталчилгаанд менежерээр авч ажиллуулж байсан учраас ачийг бодож Монгол телевизийн захирал Ц.Энхбатад хvсэлт тавьж “Єглөө” студийн захирлаар томилуулсан” гэлцдэг. Vнэн ч байж мэднэ, худлаа ч байж мэднэ. Ямарч байсан Ц.Энхбатын тушаалаар л “Єглөө” студийн захирлаар томилогдсон нь гарцаагvй vнэн.

Харин М.Наранбаатар шинэ албанд томилогдонгуутаа л дарга, даамлуудыг дагаж давхиж, өнгө мөнгөөр туйлж эхэлсэн гэдэг. Єөрөө ч чамгvй хөлжиж, өрөөлийг ч багагvй тэтгэсэн гэж хvмvvс ярилцдаг. Машин тэргийг байн байн сольж, байр сууцаа ч чанаржуулж, голын хөвөөнд гоёмсог харшид суух болсон гэнэ билээ. Єөрийнхөө хvч хөдөлмөрөөр л ингэж амьдрал ахуйгаа дээшлvvлсэн гэвэл vнэмших хvн олдохгvй биз. Ямар сайндаа өнгөрсөн өвөл болсон Монголын Vндэсний Олон нийтийн Радио, телевизийн ерөнхий захирлыг томилох Vндэсний зөвлөлийн хуралдааны vеэр урьд нь тус байгууллагад хариуцлагатай алба хашиж байсан нэгэн нэр дэвшигч студийн захирлуудыг мөнгө төгрөг завшдаг тухай ам алдаад авсан. Тэр ч бvvхэл бие биенээ vзэшгvй муухайгаар хэлж, дайрч, давшилж байсныг телевизийн шууд нэвтрvvлгээр дамжуулж байсан. Уг нь тэд нар өмнөх дөрвөн жилийн хугацаанд нэг баг болон ажиллаж монголын радио, телевизийн орлогоос чамгvй хvртэж байсан хvмvvс шvv дээ гэж нэгэн танил маань хэлж билээ.

Сая МVОНРТ-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдээс Б.Пvрэвдашийг л арай дөнгvvр, туршлагатай, тэр бvр туйлшраад байхгvй нуруутай хvн гэж радио телевизийнхэн vнэлж байсан боловч Vндэсний зөвлөлийн хуралд оролцсон 12 гишvvний найм нь М.Наранбаатарын төлөө саналаа өгснөөр асуудал эсрэгээр эргэжээ. “МАХН-ын зvгээс М.Наранбаатарыг шууд хvчлэн оруулж ирээд олонхоороо тvрий барьж албан хvчээр сонголоо. С.Мягмарыг М.Наранбаатараар солиод ямарч өөрчлөлт гарахгvй. Удахгvй М.Наранбаатар хоёрдахь С.Мягмар л болно” гэж МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн нэгэн гишvvн хэллээ.

1990-ээд оны эхэн vеэс ганхаж эхэлсэн Радио, телевизийн даргын сэнтий сууриа олохгvй байсаар арав гаруй жил болж байна. Таних танихгvй олон хvнийг эргvvлж тойруулж таньсаар байтал эл доль болсон энэ суудлын нэрийг нь өөрчлөөд vзэе гэж олон нийтэд хамаатуулах гэсэн боловч хөлд битгийхэл, хэлд ороогvй хvvхдийг томилох дээрээ тулаад байна.

Жил алгасалгvй томилж, өөрчлөгдөж байдаг энэ суудалд лам залж, ном уншуулах цаг аль хэдийн болжээ. Уг МVОНРТ-ийн Vндэсний зөвлөлд гайгvй сайн эрдэм чадалтай лам бас байдаг л юмсан.

Г.Энхбаатар
Эх сурвалж: Ардын эрх сонин 2006.09.04