“Өдрийн сонин”-ы вэб хуудас хакеруудын халдлагад өртлөө

Тус хуудасны www.dailynews.mn хаягаар оронгуут vл ойлгогдох хар дэлгэц vvсч улмаар мэдээлэл рvv нэвтэрч болохгvй байгаа тухай өчигдөр өглөө манай онлайн уншигчдын гомдол тасарсангvй. Гадаадад ажиллаж, амьдардаг монголчууд ч утасдсан. Vнэхээр сайтын хаягаар орвол турк, англи хэлээр “Танай вэб хуудас руу довтолж эвдлээ...” гэхчилэн янз бvрийн vг vлдээсэн байв. Онлайн уншигчиддаа цаг алдалгvй vйлчлэхийн тулд хурдан хугацаанд вэб хуудсыг сэргээх ажил эхэлж, ямартай ч мэдээллийн баазаа авч vлдлээ. Ийнхvv онлайн архивын сэргээх явцад олон чухал мэдээлэл устав. Тэдгээр устсан мэдээллvvдийг буцаан олж байрлуулахаар зэхэж байна. Вэб сайтыг устгасан нь санаатай халдлага, магадгvй хакеруудын зугаагаа гаргах vйлдлийн аль нь болохыг тодруулахаар ажиллаж байна.

Эх сурвалж: Єдрийн сонин 2006.09.14