ОНРТ-ийн хямрал одоо хэр үргэлжилсээр
2006/09/11
Төрөөс хараат бус, намын ямар нэгэн харьяалалгvй, мэдээллийг тэнцвэртэй хvргэх ард тvмний ОНРТ-ийн оршин тогтнол цаашдын хувь заяа олны анхаарлын төвд байхаас ч аргагvй. Элдэв хэл ам дуулдсаар “Боролдой” студийн С.Мягмар захирлынхаа суудлаас мултарчихсан. Тvvний оронд “Єглөө” студийн захирал М.Наранбаатар саяхан томилогдсон.Гэтэл тус байгууллагын зарим хэсэг шинэ захирлаа хvлээн авахгvй хэмээн эсэргvvцэж байгаа аж . “Шинэ захирал М.Наранбаатар нь Ардчилсан намын VЗХ-ны гишvvн гэсэн. Мөн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэдийн хvvтэй баз хvргэдvvд. Тиймээс Ху намаас дэмжлэг авсан“ гэсэн яриа тархаад буй. ОНРТ-ийн захирлыг тойрсон асуудлаар ОНРТ-ийн Тvр хорооны ахлагч, Монгол Vндэсний телевизийн “Гараг” продакшны захирал Г.Бадамсамбуутай уулзаж ярилцлаа.
-Шинээр томилогдсон захирлаа яагаад эсэргvvцэх болов?
-ОНРТ-ийн Vндэсний зөвлөл аль эртнээс хууль зөрчиж дур зоргоороо vйл ажиллагаа явуулж байгаа учраас vvнийг таслан зогсоохоор хамт олны төлөөллөөс Тvр хороо гэж байгуулагдсан. Шинэ захирал болох “Єглөө” студийн захирал М.Наранбаатарыг сонгох нь Vндэсний зөвлөлийн бvрэн эрхийн асуудал боловч гол нь хууль зөрчихгvй байх ёстой байсан. Манай Тvр хорооноос өмнөх даргын vед сонгон шалгаруулалт гэж бантан зуураад хаячихсан учраас энэ удаа Vндэсний зөвлөлийн vйл ажиллагаанд хяналт тавих санал гаргасан. Хэдийгээр VЗ зарим тал дээр уян хатан ажиллах гэх мэт сайн талуудтай боловч зарчмын асуудалд байнга алдаа гаргадаг.
Одоогийн шинэ захирал нь манай байгууллагын дотор ажилладаг хvн. Энэ залуу нь Ардчилсан намын VЗХ-ны гишvvн. Захирлын сонгон шалгаруулалтын vед тэрээр өөрийгөө нам бус гэж мэдvvлж намын гишvvн гэдгээ нуусан гэж хамт олон vзэж байгаа. Хэдийгээр тавдугаар сард намын гишvvнчлэлээсээ татгалзсан гэж байгаа ч бидэнд ирсэн мэдээллээр уржигдар л намын гишvvнээ цуцлуулсан гэнэ. Одоогоор энэ байгууллагын бараг талаас илvv хувь нь шинэ захирлыг татан буулгахаар гарын vсэг зурж Тvр хороонд албан хvсэлт ирvvлсэн.
-Захирлаа хvлээн авахгvй байх vзэгдэл удаа дараа давтагдаж байгаа. Тэгэхээр чухам хэн энэ байгууллагыг “тэргvvлж” чадах ёстой гэж?
-Vнэхээр гарч ирсэн дарга нар нь дандаа л болохгvй болчихоод байдаг хачин жишиг сvvлийн арваад жил энэ байшинд тогтоод байгаа нь vнэн. Тvр хорооноос VЗ-ийг ирэх гуравдугаар сард буцаж татахыг шаардсан бичгийг УИХ-д явуулаад байна. Юуны өмнө захирал гэдэг хvн Vндэсний зөвлөлөө ажлаа хийж чаддаг болгох ёстой. Єнөөдөр VЗ нь ерөнхий захирлынхаа ажилд хэтэрхий их оролцдог, нам гэж талцаж бvх асуудлыг улс төржиж шийдвэрлэдэг болсон. Хэрэв Vндэсний зөвлөл ажлаа олигтой хийж чадах юм бол Ерөнхий захиралтайгаа хавсраад эхнээс нь л энэ газрыг мордохын хазгай болгосон хуулинд өөрчлөлт оруулах асуудал руу анхаарлаа хандуулах ёстой. Vнэндээ энэ байгууллагад хэн дарга байх нь чухал гэхээсээ энэ байгууллагыг цаашид ямар хувь заяа хvлээж байгааг хэлэх нь зvйтэй байх.
-Дээрээ суудлаа олохгvй бол доодох нь гvйдлээ олохгvй гэсэн vг байдаг. ОНРТ-ийн захирлын маргаан өрнөх явцад энэ байгууллагын дотоод ажил хэр явж байна вэ?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийг олон нийтийн чиглэл рvv шилжvvлнэ гэдэг маш том алхам. Хэдийгээр энэ алхам нь олон шинэ зохицуулалтыг дагуулах ёстой байсан ч энэ бvхэн нь манайд огт хийгдээгvй. Монголын ОНРТ бол онцгой статустай байгууллага. Онцгой эрх эдлэх ёстой. Тухайлбал, нийгмийн өмнө хариуцлага хvлээдэг, vндэстний улс орны vнэт зvйлийн өмнө хариуцлага хvлээдэг vе шаттай зохион байгуулалттай бодлогоор гарч ирэх ёстой байсан. Харамсалтай нь энэ нь биелсэнгvй. Vнэндээ туйлдсан системийг хэдэн хэсэг хувааж тамирдуулсан, ирээдvй нь ойлгомжгvй байдалтай болгож орхисон. Хууль vнэтэй зvйл боловч бодит байдал дээр тэр vнэт зvйлээр нь гэдэс дотроо тэжээгээд нэвтрvvлэг хийж чадахгvй шvv дээ. Єөрөөр хэлбэл, гарсан хууль нь хоосон тунхагийн шинжтэй. Төр засгаас маш том алдаа гаргасан. Анхнаасаа л ойлгомжгvй байдлаар гарч ирсэн ОНРТ-ийн хямрал одоо хэр vргэлжилсээр. Vvний нэг илрэл нь захирлыг сонгох асуудлыг тойрдог маргаан.
-Монгол Vндэсний телевиз, радио нь төрийн мэдлээс гарч мэдээллийг тэнцвэртэй хvлээн авах сувагтай боллоо хэмээн ард тvмэн баярлаж байсан цаг саяхан. Тэгэхээр ОНРТ нь хэвийн тvвшинд vйл ажиллагаагаа явуулж чадахгvй хэмжээнд хvрээд байгаа гэж ойлгож болох уу?
-Анхнаасаа буруу бvтэц зохион байгуулалттай гарч ирсэн болохоор цаашдын хувь заяа хvндхэн байх болов уу гэж бодож байна. Vндэсний нэвтрvvлгийн систем ялангуяа олон нийтийн радио телевиз нь өөрийн дамжуулах станцтай байдаг. Мөн өөрийн салбар, альтернатив сувгуудтай байх ёстой. Санхvvжих механизм нь тодорхой дотооддоо ажиллах нөхцөл нь бvрэлдсэн. Энэ бvгд нь хуулиар хамгаалагдсан зарчмаар явах ёстой. Гэтэл манайд энэ бvхэн хэрэгжээгvй. Єнөөдрийн байдлаар МVТВ-д томхон хэмжээний продакшнууд л vлдчихээд байгаа. Лицензийн асуудлаа дагаад өргөн нэвтрvvлгийн дамжуулалтын эрх нь Харилцаа холбоо компанид байдаг. Дамжуулалтын бие даасан байдал байхгvй гэсэн vг. Єөрөөр хэлбэл, Сайханбилэгийн удирддаг тэр байгууллага тэндээсээ приставкаар хэдэн хальс хийгээд олон нийтэд дамжуулаад байж болох нь. Тийм л хөөрхийлөлтэй бvтэцтэй. Засгийн газраас хуваарилсан төсвийг Монголын телевиз радиогийн мэдэлд шууд өгдөггvй. Мэдээлэл, харилцаа холбоо технологийн газраар дамждаг. Vvнийгээ тайлбарлахдаа “ОНРТ өөрийгөө бvрэн авч явж чадахгvй учраас төр засгийн зvгээс дэмжиж тусалж байгаа юм” гэдэг ч vнэн хэрэгтээ сөргөөр нөлөөлөх болж байна.
Одоо ОНРТ маш ядуу байдлаар амьдарч байгаа төсөвтэй. Бие дааж ажиллаад төсвийнхөө дөрөвний нэгийг чvv ай нөхөх хэмжээнд байгаа. Vvнийг улстөрчид болон бизнесмэнvvд олж хараагvй гэдэг нь худлаа л болов уу. Яагаад Монгол телевизийг vхэл рvv тvлхсэнийг одоо хэр ойлгохгvй сууна. Хэдийгээр бие даасан менежмэнтийг зөв хийж янз бvрийн мөнгө босгож чадах ирээдvй бий ч энэ бvгдийг хийх эрх нь олгогдохгvй байна. УИХ-ын гишvvн Э.Бат-Vvл, Ц.Мөнх-Оргил, Н.Энхболд нарын гаргасан ОНРТ-ийн хуулийг гайхалтай сайхан болж гэцгээдэг. Дэлхий дээрх сонгодог олон нийтийн телевизийн хуулийг хуулчихсан юм чинь гоё болж харагдах нь аргагvй ш дээ. Тэр олон сая хvн амтай, хариуцлага хvлээдэг, хуулиа биелvvлдэг баян зах зээл дэх телевизийн механизмыг шууд авчраад тохчихоор юу болох вэ? Энэ байдлаа засахгvй бол мөдхөн ОНРТ унах нь байна шvv дээ.
Манай улсын ийм чухал бvтэц нvдэн дээр устаж алга болж байгаад уран бvтээлч бид санаа зовнидог.
-Шинэ захирлыг санхvvгийн зөрчилтэй, байгууллагын мөнгийг шамшигдуулсан гэсэн яриа дуулдсан?
-2005 оны санхvvгийн байдалд хийсэн шалгалтад шинээр гарч ирсэн захиралтай холбоотой асуудлууд харагдаж л байна лээ. Энэ талаар манай байгууллагын ажилтнууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр тодорхой ярьсан байсан. Энэ асуудлыг нягталж магадлах шаардлагатай гэж Тvр хороо vзэж байгаа.
Сэтгvvлч Банзрагчийн Долзодмаа
Эх сурвалж: Өдрийн сонин
http://www.dailynews.mn/