Тогтолцооны гажгийн топ загвар ОНРТ

Ардчилсан нийгмийн шалгуур vзvvлэлтийн vндсэн хэсэг болсон хэвлэл мэдээллийн эрх чөлөө манай улсад одоо хэр нь хангагдаагvй л байна. Єнгөрсөн 15 жилийн хугацаанд энэ тухай чамгvй ярьж, олонх цөөнхөөрөө хэчнээн ч талцав даа. Төрийн мэдэлд байсан хэвлэл мэдээллийн монопол хэрэгсэл болох Монголын Радио, Телевизийн Хэрэг эрхлэх Газрыг Олон нийтийн радио, телевиз болгон өөрчлөх дундын хувилбар гаргах гэж долоо найман жилийн турш дуншсаны эцэст 2005 оны нэгдvгээр сард ОНРТ-ын тухай хууль УИХ-аар батлагдан гарсан юм. Нэрнээсээ л цоо шинэ энэ байгууллагыг эмхлэн байгуулахын тулд маш их туршлага судалж, гадаад дотоодын олон арван мэргэжилтнvvд нойр, хоолоо хугаслан ажилласан билээ. Тэдний хамгийн гол зорилго нь дэлхийн бусад орны туршлага дээр тулгуурлан ОНРТ-ийн сонгодог хувилбарыг Монгол улсад хөгжvvлэхэд оршиж байсан юм. Харамсалтай нь аливаа юм санасны зоргоор бvтдэггvй учраас гол араг яс нь vндсэн зарчимдаа нийцэж байвал л боллоо хэмээн сэтгэл ханаж ОНРТ-ийн хуулийг батлан гаргасан билээ.

Монгол Улсын тvvхэнд хамгийн их ашиг сонирхолын зөрчлийн дунд батлагдсан хууль гэвэл яахын аргагvй ОНРТ-ийн хууль юм. Олонх ч, цөөнх ч МРТХЭГ-ыг зvгээр тавиад туучихыг хvсээгvй. Аргаа барахдаа тэд хоорондоо ямар нэгэн тохиролцоонд хvрсэнээр ОНРТ-ийн өнөөгийн дvр төрх бvрэлдэн бий болсон юм.

Хуулиар ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийг төрийн бус байгууллагуудын санал болгосноор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас нэр дэвшvvлж 15 хvний бvрэлдхvvнтэйгээр зургаан жилийн хугацаатай томилж батлах ёстой ажээ. Vvний дагуу 2005 оны долдугаар сарын 2-ны өдөр хуралдсан Төрийн бус байгууллагуудын чуулганаас ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн гишvvнд 34 хvний нэрийг санал болгож дээрх субьектvvдэд хvргvvлжээ. Тэдгээрээс найман хvний нэрийг эрх баригчид сонгож, дээр нэмж урьд өмнө огт яригдаж байгаагvй долоон хvний нэрийг оруулан УИХ-д оруулж хэлэлцvvлэхээр болжээ. Єөрөөр хэлбэл ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн гишvvдийн 50 хувийг хууль бусаар бvрдvvлэх алхамыг эрх баригчид өөрсдөө хийсэн гэсэн vг.

Тэдний санаснаар ОНРТ-ийн Vндэсний зөвлөл бvрдсэн юм. Нэгэнт хуулийн цоорхой, эрх баригчдын эрмэлзэлээр бvрдсэн ОНРТ байгуулагдсан цагаасаа эхлэн хэл амны бай болсон билээ. Єнгөн талдаа олон нийтийнх юм шиг боловч vнэн хэрэгтээ улс төрийн хvчнvvдийн тулааны талбар болон хувирч, телевиз радиогийн уран бvтээлчид хэдэн хэсэгт хуваагдан хоорондоо хvч vзэхэд хvрчээ.

Энэ нь нэг талдаа улстөрийн мэдрэмжийн хувьд олон жил унатаа байсан радио телевизийнхэн сэргэж эхэлсэн мэт боловч нөгөө талдаа хэн нь хэний эрх ашгийн төлөө vйлчилж байснаа илчилсэн хэрэг боллоо. Цаг ямагт тэрслvv vг хэлж, дарга нартайгаа ам муруйж явсан С.Мягмар нь МАХН-ын vнэнч туслагч байсныг, дарга нарынхаа vгнээс даанч гардаггvй, төлөв томоотой хэмээн vнэлэгдэж явсан М.Наранбаатар нь өнгө, мөнгө эрх мэдлийн төлөө бол хэнтэй ч сvжрэхээс буцахгvй этгээд болохыг сая л бvгдээрээ мэдэж авцгаалаа.

Долоо найман зуун уран бvтээлчтэй ОНРТ-ээс дарга болчихмоор хvнийг оноож чадахгvй байна гэдэг даанч эмгэнэлтэй. Єнөөдөр нэг хэсэг нь томилж байдаг, маргааш нөгөө хэсэг нь огцруулахаар өргөх бичиг барьж л байдаг. Vндэсний зөвлөл нь хууль журмын дагуу томилгоо хийгдсэн гэж мэлздэг. Хамт олон нь хуйвалдаж тавьсан гэж урвагнадаг, ийм л дvр зураг ОНРТ-д бий болжээ.

Нэгэнт ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийн шийдвэрээр томилогдсоноос хойш М.Наранбаатар процедурын дагуу өчигдөр ажлаа хvлээж авлаа. Хэд хоногоос Vндэсний зөвлөлтэй гэрээ байгуулах учиртай гэнэ. Хамт олны зvгээс хэчнээн ч эсэргvvцэл vзvvлээд нэмэргvй бололтой. “Хэрэв М.Наранбаатарыг огцруулахгvй бол Vндэсний зөвлөлийг огцруулна” гэж тэд мэдэгдэл гаргажээ. Харин Vндэсний зөвлөлийн гишvvд “Хэн нэгний өргөх бичгээр огцрох хууль эрх зvйн vндэс байхгvй” гэж хэлж байна. Vнэндээ ч ОНТР-ийн хуульд Vндэсний зөвлөлийг барагтай бол огцрохооргvйгээр хуульчилжээ. Зөвхөн нас барсан, өвчин тусч өөрөө өргөдөл гаргасан, эрvvгийн гэмт хэрэгт шийтгvvлсэн тохиолдолд л огцруулна гэсэн байх юм. Тvvнээс биш ОНРТ-ийн даргыг оновчтой томилоогvй, ажлаа муу хийсэн бол огцруулна гэсэн өгvvлбэр энэ хуульд алга. Тийм ч учраас ОНРТ-ийн Vндэсний зөвлөлийнхэн бидний дээр хөх тэнгэрээс өөр юу ч байхгvй гэсэн бардам сэтгэлээр асуудалд хандаж байна. Хvнд эрх мэдэл байж болно, гэхдээ хvн чанар гэж байх учиртай. Даанч харамсалтай нь хvн чанарыг ямарч хуулиар зохицуулдаггvй билээ. Нэгэн их хvн “Эрх мэдэл хvнийг самууруулна. Их эрх мэдэл улам их самууруулна” гэж хэлснийг санахад илvvдэхгvй.
Ямарч гэсэн ОНРТ-ийг тойрсон асуудал улам бvр өрнөсөөр л байна. Vйл явдлын өрнөл нь тухайн байгууллагын эрх зvйн тогтолцооны гажиг, эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцлийн амьд дvр зургыг харуулж байна. Аливаа дайн дажин, тэмцэл тулаанд жирийн ард тvмэн ядарч туйлддагыг мартах учиргvй.

Сvvлийн 15 жилийн турш Монголын радио, телевизийн уран бvтээлчид хавартаа ирж, намартаа буцдаг хахир хатуу, харамч шунахай, тvмэн янзын араншинтай, тvнтийтлээ баяжсан дарга нараас vнэндээ залхаж байна. Ямар vйлийн vрээр радио, телевизэд ажиллах боловоо хэмээн харамсах хvн ч олшрох шинжтэй.

Сэтгvvлч Г.Энхбаатар
Эх сурвалж: Ардын эрх сонин