Далай ламыг сурвалжлах гэсэн сэтгүүлчийг нэвтрүүлсэнгүй

2006.09.04

Дээрхийн гэгээнтэн 14 дvгээр Далай ламын Монгол Улсад хийсэн айлчлалын vеэр монголын Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд сэтгvvлчдийн мэргэжлийн vйл ажиллагаанд саад учруулжээ.

Далай ламын морилж ирсэн 2006 оны наймдугаар сарын 21-ны орой нисэх онгоцны буудалд дээр сурвалжлага хийхээр очсон сэтгvvлчдээс Монголын Vндэсний Олон нийтийн телевизийн сурвалжлагч, зураглаач хоёроос бусдыг нь Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд дотогш нь нэвтрvvлээгvй байна. Уг нь тэд нар бvгдээрээ сурвалжлах эрхийн тусгай vнэмлэх авсан боловч тус болоогvй ажээ. Маргааш өдөр нь мөн л Гандантэгчинлэн хийд дээр Далай ламыг морилох vеэр дагалдан сурвалжлага хийж явсан сэтгvvлчдийг “Чи муу урдуур хойгуур гvйгээд байхгvй шvv. Vнэмлэхийг чинь хурааж аваад дахин ямарч арга хэмжээнд оруулахгvй шvv, новш минь” гэхчлэн дайрч давшлан, айлган сvрдvvлсэн байна.
Урьдчилан цаг тохирч Далай ламаас ярилцлага авахаар болсон “Єнөөдөр” сонины сурвалжлагч И.Ренчинханд хэчнээн учир байдлаа хэлээд байхад Төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд дотогш нэвтрvvлэхгvй мэргэжлийн vйл ажиллагаанд нь саад тотгор учруулжээ. Тэд харин парламентийн гишvvд болон улс төрчдийг чөлөөтэй нэвтрvvлж байсанд сэтгvvлч И.Ренчинханд гомдолтой багаа бөгөөд энэ иргэдийн мэдэх эрхийг ноцтой зөрчиж байгаа vйлдэл мөн гэж “Єнөөдөр” сонины 2006 оны есдvгээр сарын 1-ны 205 дугаарт нийтлvvлсэн “Сэтгvvлчдийг бvv гадуурх” гэсэн өгvvлэлдээ дурджээ.

Дашрамд дурдахад өнгөрсөн долдугаар сард болсон Улсын их баяр наадмын vеэр төрийн тусгай хамгаалалтын ажилтнууд Монголын Зндэсний олон нийтийн Телевизийн сурвалжлагч Ж.Алтангэрэлийн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийгээд зогсохгvй, бие эрхтэнд нь халдаж, телевизийн камерийн өмнө цохиж авах, чимхэх гэх мэтээр авирлаж байсан юм. Vvнийг эсэргvvцэж Глобинтернейшнл байгууллагаас Төрийн тусгай хамгаалалтын газарт хандан мэдэгдэл явуулсан боловч одоо хэр нь албан ёсны хариу ирvvлээгvй байна.

Г.Энхбаатар