Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэрийг хууль бусаар ашиглаж байна
2006/09/06
2006.09.04УИХ-ын 46 дугаар тойргийн нөхөн сонгуульд улс төрийн намуудаас нэр дэвшсэн хvмvvс сурталчилгаагаа хийхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслvvдээр зөрөөтэй мэдээлэл цацаж сонгогчдын мэдэх эрхийг ноцтой зөрчих боллоо.
“МАХН-ынхан “Vнэн” сониныхоо 31 дэх тусгай дугаарыг нийтэд тараалгvй устгасан байна. Учир нь тус намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр дээрх сонинд өгсөн ярилцлагадаа “Манай намынхан өмнө нь сонгогчдод архи өгч санал авч байсан нь vнэн. Гэвч одоо ийм зvйл давтагдахгvй” гэсэн утгатай зvйл ярьсан нь буруудаж олон мянган хувиар хэвлvvлсэн тусгай дугаараа устгахад хvрсэн байна” гэж Ардчилсан намын нарийн бичгийн дарга А.Баатархуяг хэлжээ.
“Vнэн” сонины орлогч эрхлэгч Т.Бvдээхvv хэлэхдээ “Манай сонины 31 дэх тусгай дугаар гэж огт гараагvй. Харин Хөвсгөл аймаг дах Лха телевизийн сурвалжлагчид МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярын өгсөн ярилцлагыг манай сонинд нийтэлсэн юм. Уг ярилцлагад Ц.Элбэгдоржийн хэлсэн “Манай намынхан өмнө нь сонгогчдод архи өгч, санал авч байсан нь vнэн. Гэвч одоо ийм зvйл давтагдахгvй” гэсэн vгийг иш татаж “Зvvдээ ярих гээд хулгайгаа ярилаа” гэсэн утгатай vгсийг хэлсэн юм. Vvнийг С.Баярын зvгээс өөрийнхөө намын тухай хэлсэн vгс мэтээр Ардчилсан намынхан сөрөг сурталчилгаандаа ашиглаад зогсохгvй тусгай дугаар гэгчийг гаргаж , дараа нь тvvнийгээ устгасан мэтээр гvжирдэн гvтгэж байгааг бид эрс буруушааж байна. Манай сонин тоо ёсоороо дугаар алгасалгvй хэвлэгдэж, захиалгаар болон vvргийн худалдаагаар тараагдаж байгаа” гэж хэллээ.
“Vнэн” сонины 2006 оны есдvгээр сарын 1-ны 171 дугаарт “Vнэн” сонины нэрийг луйвардан хар пиар хийжээ” гэсэн нийтлэл гарчээ. Уг нийтлэлд “УИХ-ын 46 дугаар тойргийн сонгогчдод “Vнэн” сонины толгой, нэр усыг хуулбарлан дуурайлгасан сонинг хэвлэж дотор нь намынх нь нэр дэвшигчийг газарт ортол муулсан нийтлэл мэдээллээр дvvргэж сонгогчдын тархийг угаах vйлдэлд ашиглаж байна. МАХН-ын өөрийнх нь өмч болох “Vнэн” сонины нэрийг ашиглан намынх нь эсрэг сурталчилгаа хийж, сонгогч олныг төөрөгдvvлж байгааг эрс эсэргvvцэж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ шаардлагатай гэж vзвэл оюуны өмчид хууль бусаар халдсан хэмээн vзэж шvvхэд хандах болно” гэж бичжээ.
Г.Энхбаатар