М.Наранбаатар ОНРТ-ийн захирал болов
2006/09/01
Монголын vндэсний олон нийтийн радио, телевизийн захирлын сонгон шалгаруултад долоон хvн нэрээ дэвшvvлсэн билээ. Өчигдөр орой болсон Vндэсний зөвлөлийн хуралдаанаар нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг танилцуулж, зөвлөлийн гишvvдийн 66.6 хувийн саналаар “Өглөө” студийн захирал М.Наранбаатарыг ОНРТ-ийн ерөнхий захирлаар сонголоо. Л.Ариунбат, Б.Пvрэвдаш нар саналын хувиар тvvний дараа орсон байна. М.Наранбаатарын мөрийн хөтөлбөр бусдынхаасаа илvv тодорхой асуудал дэвшvvлсэн, мөн телевизийн хамт олноо сайн мэдэх хvн гэж санал хураалтад оролцсон 12 гишvvний олонх нь дvгнэсэн байна. Эх суравлж: Өнөөдөр сонин 2006.09.01