Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад долоон хүн нэрээ дэвшүүлээд байна

Монголын vндэсний олон нийтийн радио, телевизэд нэг хэсэгтээ намжсан халаа сэлгээ тойрсон бужигнаан дахин сэргээд байна. Yндэсний зөвлөлийн гишvvд энэ сарын 17-нд хуралдаж захирал С.Мягмарыг огцруулсан билээ. “Санхvvгийн болон бусад шалгалтын дvнтэй холбон ийм шийдвэр гаргасан” гэж тэд тайлбарласан. Одоогоор Монголын радиогийн захирал Б.Пvрэвдаш ерөнхий захирлын vvрэг гvйцэтгэж буй юм.

ОНРТ-ийн Yндэсний зөвлөл энэ сарын 18-наас 10 хоногийн хугацаанд ерөнхий захирлын албан тушаалд сонгон шалгаруулалт зарласан. Уг хугацаа өчигдөр 18 цагт дуусч, шалгаруулалтад оролцох хvсэлтэй хvмvvсийн материалыг хvлээн авахаа зогсоов. Єчигдрийн 10-18 цагийн хооронд МYОНРТ-ийн ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад долоон хvн оролцохоор материалаа ирvvлсэн байна. Энэ талаар Yндэсний зөвлөлийн Удирдлага, зохион байгуулалт, ёс зvйн хорооны гишvvн Л.Төмөрбаатараас тодрууллаа. Тэрбээр сонгон шалгаруулалтын ажлыг хариуцаж буй юм.

-Єнөөдөр / өчигдөр / 18 цагийн байдлаар “Ардын эрх” сонины сэтгvvлч Д.Батцэнгэл, МYОНРТ-ийн ерөнхий захирлын vvрэг гvйцэтгэгч Б.Пvрэвдаш, “Єглөө” студийн захирал М.Наранбаатар, “ММ” агентлагийн ерөнхий редактор Ц.Мөнхтөр, Монголын сэтгvvлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхий нарийн бичгийн дарга асан До.Чулуунбаатар, “New com” компанийн улс төрийн зөвлөх Ч.Энхбат, МYОНРТ-ийн дэд захирлын vvрэг гvйцэтгэгч Л.Ариунбаатар нарын долоон хvн сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирvvлснийг хvлээн авч, битvvмжиллээ.

-Тэд сонгон шалгаруулалтын дvрмийн дагуу материалаа бvрдvvлж чадсан уу. Зарим нь энэ албан тушаалд өмнө нь нэр дэвшиж байсан юм аа даа?
-Бvгд журмын дагуу материалаа бvрдvvлж чадсан. Д.Батцэнгэл, М.Наранбаатар, Ц.Мөнхтөр, Л.Ариунбаатар нар өмнө нь нэрээ дэвшvvлж байсан.
-МYОНРТ-ийн ерөнхий захирлыг ямар шалгуураар, хэзээ сонгох вэ?
-Битvvмжилсэн материалыг ирэх пvрэв гаригт Yндэсний зөвлөлд танилцуулж, хэлэлцэнэ. Сонгон шалгаруулалтад оролцогчид мөрийн хөтөлбөр боловсруулсан. Хуралд материалаа танилцуулсны дараа Yндэсний зөвлөлийн гишvvдийн олонхийн саналаар ерөнхий захирлыг сонгох болно гэлээ.

С.ТУУЛ (2006.08.29)
Эх сурвалж: Єнөөдөр
www.mongolnews.mn