Сонордуулах захидал: Ємнөговь аймаг
Ємнөговь аймгийн Засаг дарга М.Ядмаа Танаа
Ємнөговь аймгийн Засаг дарга М.Ядмаа таны Засаг Даргын Тамгын Газрын хэлтсийн дарга нарын цуглаан дээр “Алтан говь” телевизийн зураглаач М.Шинэхvvг ажил vvргээ гvйцэтгэж явахад нь “Мэдээгээ Алтан говь телевизэд бус Говийн долгион радиогоор явуул” гэж хэлтсийн дарга нартаа vvрэг өгснийг бvртгээд байна.
Таны энэхvv vйлдэл нь Монгол Улсын Vндсэн Хуулийн 16.17-д заасан иргэд "Төр, тvvний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгvй асуудлаар мэдээлэл хайх, хvлээн авах эрхтэй" гэсэн заалтыг зөрчиж, сэтгvvлчийн мэдээлэл хайх, боловсруулах, тvгээх vйл ажиллагаанд саад хийж, олон нийтийн vнэн бодитой мэдээлэл хvлээн авах эрхийг ноцтой зөрчиж байна гэж vзэж байна.
Дээрх МУVХ-ийн заалтаас харахад Монгол Улсын иргэн нууцад хамаарахаас бусад мэдээллийг чөлөөтэй авах эрхтэй бөгөөд vvнд хэн ч саад хийж болохгvй. Ямар нэг мэдээллийг “Хvний эрх, нэр төр, алдар хvнд, улсыг батлан хамгаалах, vндэсний аюулгvй байдал, нийгмийн хэв журмыг хангах зорилгоор” гэсэн шалгуурыг хангасан vед нууцад хамааруулахаар хууль батлан гаргасны vндсэн дээр тогтоох ёстой.
Тvvнчлэн Нэгдсэн Vндэстний Байгууллагын анхдугаар чуулганы 59 дvгээр тогтоолд “мэдээллийн эрх чөлөө бол хvний язгуур эрх бөгөөд бусад эрх, эрх чөлөөний vндсэн хэмжvvр, хэрэгжих vндэс суурь нь мөн” хэмээн тунхагласан байдаг.
Иргэдийг vнэн, бодит, шуурхай мэдээллээр хангах vvрэг бvхий сэтгvvлчид маань энэхvv МУVХ болон хvний эрхийн олон улсын баримт бичгvvдээр баталгаажсан мэдээллийн эрх чөлөөг мэргэжлийн vйл ажиллагааны онцлогоос шалтгаалан илvv идэвхтэй эдлэх шаардлагатай байдаг билээ. Иймээс сэтгvvлчдийн эрх, vvргийг онцгойлон vзэж мэргэжлийн эрх, эрх чөлөө нь зөрчигдөх явдлаас хамгаалж Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд “Єөрийн болон бусдын эрх ашгийг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хийсэн бол …” гэмт хэрэгт тооцон, ял шийтгэхээр заажээ. Мөн 139 дvгээр зvйлийн 2 дахь хэсэгт “Энэ хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж vйлдсэн бол …“ гэж хvндрvvлж vзэн ял шийтгэлийг нь чангаруулан оногдуулахаар заасан байна.
Та төрийн хариуцлагатай өндөр албан тушаалтны хувьд хуулиа дээдлэн хvндэтгэж, тvvнийг хэрэгжvvлэн сахиулахаар иргэдийн өмнө хvлээсэн vvргээ биелvvлж, Монгол Улсад Хvний Эрхийг Хангах хөтөлбөрийг хэрэгжvvлэх vvргээ умартахгvй гэдэгт найдаж байна.
"Глоб Интернэшнл" ТББ нь 1999 онд байгуулагдсан, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ (IFEX)-ийн гишvvн байгууллага юм.
2005 оны 10-р сараас хэрэгжvvлж эхэлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн хvрээнд “Глоб Интернэшнл” ТББ сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн зөрчлийг бvртгэж, тэдний эрхийг хамгаалж байгаа билээ.
Хvндэтгэн ёсолсон: ................................................... Х. Наранжаргал
/“Глоб Интернэшнл" ТББ-ын тэргvvн /
Хуулбарыг- Ємнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Н.Наранбаатарт