Ємнөговь аймагт сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түгээх эрх зөрчигдөж байна
2006/08/10
Монгол:Улсын нэр / Сэдэв : Монгол улсОн сар өдөр: 2006.07.28
Эх сурвалж:”Глоб Интернэшнл” ТББ
Холбогдох байгууллага : “Алтан говь” телевиз
Ємнөговь аймгийн засаг дарга М.Ядмаа 7-р сарын 27-нд болсон Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нарын хурлыг “Алтан говь” телевизийн зураглаач М.Шинэхvv сурвалжилж байх vеэр цаашид “Алтан говь” телеизэд мэдээлэл өгөхгvй байх vvргийг газар, хэлтсийн дарга нартаа өгчээ.
“Алтан говь” телевиз 07 сарын 26-ны өдрийн мэдээллийн хөтөлбөрөөрөө махны vнэ хэт өсч байгаа тухай мэдээлэхдээ махны худалдагч Долгорын “Аймгийн засаг дарга өөрийн ах дvv нартаа мөнгө гарган өгч өөр аймгуудаас мах авчирч заруулсан” гэсэн утгатай ярилцлагыг оруулжээ.
Энэ мэдээлэл ТВ-ээр цацагдсаны дараагийн өдөр аймгийн Засаг дарга М.Ядмаа тус телевизэд ярилцлага өгсөн махны худалдагч Долгорыг өрөөндөө дуудан, ярьсан зvйлдээ залруулга хийхгvй бол шvvхэд өгнө хэмээн хэлтсийн дарга нарынхаа хамтаар сvрдvvлжээ.
Тvvнчлэн аймгийн Засаг даргa дээрх мэдээг бэлтгэсэн сэтгvvлчдийг дууд хэмээн тушаал буулгасан ч “Алтан говь” телевизийн сэтгvvлчид очоогvй байна.
Дашрамд дурдахад Ємнөговь аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Н.Наранбаатар өнгөрсөн оны сvvлчээр Засгийн газрын хэрэг эрхлэх газраас Засаг даргын тамгын газрын vйл ажиллагаанд хийсэн шалгалтын дvнг танилцуулах хурлаас сэтгvvлчдийг хөөж гаргасан.
Урьд нь тус аймгийн Засаг дарга асан С.Цэрэнбаяр удаа дараа сэтгvvлчийн мэдээлэл олж авах, тvгээх эрхэнд халдаж байжээ. Тухайлбал С.Цэрэнбаярыг Засаг даргын албаа хvлээлгэж өгөх vеийн байдлыг сурвалжлахаар очсон “Алтанговь” телевизийн сурвалжлагч Б. Тvвшинжаргал, зураглаач Б.Батгэрэл нарыг хоёр ч удаа хөөж, сурвалжлах эрхийн vнэмлэхийг шаардан, “Танай телевизийг хаах талаар би холбогдох хvмvvстэй ярьж байгаа, та нар намайг сурвалжлах эрх байхгvй хэмээн” сvрдvvлж, мэдээлэл авах эрхийг нь зөрчиж байжээ.
Ємнөговь аймагт энэ мэт сэтгvvлчийн мэдээлэл олж авах, тvгээх эрх удаа дараа зөрчиж байгаад “Глоб Интернэшнл” ТББ ихээхэн тvгшиж байна.
Ємнөговь аймаг нь хоёр телевиз, 4 радио, 2 сонинтой юм. Тус аймгийн цорын ганц бие даасан телевиз “Алтанговь” нь долоо хоногт 20 цагийн нэвтрvvлэг цацдаг бөгөөд 16 мянган vзэгчидтэй аж.