ОУСХ мэдэгдэл хийв
Монголын телевизийн сэтгvvлчийг зоджээ

Орхон аймгийн “Номин” телевизийн редактор Б.Цэвэгмид 7-р сарын 6-нд гэрийнхээ орцонд vл мэдэгдэх этгээдvvдэд зодуулж, гэмтсэний улмаас эмнэлэгт хvргэгдсэн тухай мэдээллийг Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо /ОУСХ/ цочирдон хvлээн авч, эгдvvцэж байна.

ОУСХ-ны Ерөнхийлөгч Кристоффер Варрен хэлэхдээ, “Энэ балмад халдлага нь мөн чанарын хувьд хамгийн ноцтой бөгөөд гэмт этгээдvvдэд зохих шийтгэлийг нь ногдуулах ёстой. Ажил vvргээ гvйцэтгэж байгаа хэн нэгний эрvvл мэндэд халдахыг хvлцэж, хvлээн зөвшөөрөх аргагvй билээ” гэсэн байна.

Орхон аймгийн Номин телевиз 6-р сарын 11-нд Эрдэнэтийн Уулын Баяжуулах Vйлдвэрийн 9000 ажилчны их хувьчлалын эрхийн бичгийн тухай “Vзэхийг хориглоно” нэвтрvvлэг эфирээр цацсан юм. Телевизийн нэвтрvvлэг эфирт гарахаас өмнө болон хойно сэтгvvлч эмэгтэй Б.Цэвэгмидийг vл мэдэгдэх хvмvvс утсаар заналхийлснээс гадна тус vйлдвэрийн ажилчдын их хувьчлалын эрхийн бичгийг хадгалж байсан “Эрдэнэст” брокерийн пvvсийн захирал асан Амаржаргал “Та нар бодит мэдээлэл цацах ёстой, хамаагvй юм мэдээлж байж алуулав, энэ чинь их хэцvv асуудал шvv” хэмээн нэвтрvvлгийн vеэр сэтгvvлчид анхааруулжээ.
“Санаанд багтамгvй энэ балмад халдлагыг vйлдсэн гэмт этгээдvvдийг илрvvлж, хууль хяналтын байгууллагад шилжvvлэхийг ОУСХ Монголын цагдаагийн газарт уриалж байна.”
“Монголын сэтгvvлчдэд хадлагад өртөх айдас хvйдэсгvй ажил vvргээ гvйцэтгэх нөхцлийг бvрдvvлэхийн тулд тэднийг дэмжиж, эрхийг нь хамгаалахыг ОУСХ уриалж байна” гэж ОУСХ-ны Ерөнхийлөгч Кристофер Варрен мэдэгджээ.

Илvv тодорхой мэдээлэл авахыг хvсвэл ОУСХ-ны Ази Номхон далайн бvсийн салбарын +61 2 9333 0919 утсанд хандаж болно.

Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо нь дэлхийн 100 гаруй орны 500,000 гаруй сэтгvvлчдийг төлөөлөн ажилладаг.