Хэвлэлийн мэдэгдэл 2006.07. 07
2006/07/16
Орхон аймгийн “Номин” телевизийн редактор, сурвалжлагч Бямбадоржийн Цэвэгмидийг 2006 оны 07-р сарын 06-ны шөнийн 24 цагийн орчимд гэрийнх нь орцонд vл мэдэгдэх хvмvvс төмөр трубагаар нуруу, цээжинд нь цохиж, гэмтээгээд зугтжээ. “Номин” телевизийн захирал Баасанжавын ярьснаар сэтгvvлч нэг хавирга нь хугарсан, тархины 1-р зэргийн гэмтэлтэй, нугаснаас ус авах шаардлагатай гэсэн оноштойгоор Орхон аймгийн Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлvvлж байгаа тухай “Глоб Интернэшнл”ТББ-ын хойд бvсийн мониторч Є. Рагчаасvрэн, сэтгvvлч А.Наранболд нар мэдээлэв.
“Номин” телевизийн сэтгvvлч тэрбээр Эрдэнэт Уулын Баяжуулах Vйлдвэрийн 9000 ажилчны их хувьчлалын эрхийн бичгийн талаар “Vзэхийг хориглоно”нэвтрvvлэг бэлтгэж энэ оны 6-р сарын 11-нд телевизээр цацжээ. Vvнээс хойш тvvнийг vл мэдэгдэх хvмvvс хоёр ч удаа утсаар заналхийлж, дээрх vйлдвэрийн ажилчдын эрхийн бичгийг хадгалж байсан Орхон аймгийн “Эрдэнэст” брокерийн компанийн захирал асан Амаржаргал “Та нар бодит мэдээлэл цацах ёстой, хамаагvй юм мэдээлж байж алуулав, энэ чинь их хэцvv асуудал шvv” хэмээн нэвтрvvлгийн vеэр заналхийлжээ.
Орхон аймгийн сурвалжлагч А.Наранболд сэтгvvлчтэй 7-р сарын 8-нд ухаан ормогц нь утсаар ярьсан байна. Орц гэрэлгvй харанхуй байсан тул өөрийг нь хэдэн хvн, хэн зодсоныг мэдээгvй гэж тэрээр ярьжээ.
Тус аймгийн Цагдаагийн Газрын Олон Нийттэй Харилцах Албаны дарга Б.Оросоо хохирогч өргөдөл гаргавал, хэргийг мөрдөн шалгахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Энэхvv сэтгvvлчийн биед халдаж гэмтэл учруулсан vйлдэл нь Монгол Улсын Эрvvгийн хуулийн тусгай ангийн 139 дvгээр зvйлд заасан гэмт хэргийн бvрэлдхvvнийг хангасан байна. Эрvvгийн хуулийн 139 дvгээр зvйлд “Єөрийн болон бусдын ашиг сонирхолыг хөндсөн аливаа мэдээллийг нийтэд тараах, эсхvл тараалгахгvй байхын тулд сэтгvvлчийн хуульд нийцсэн мэргэжлийн vйл ажиллагаанд саад хйисэн бол …” гэж томъёлсон байдаг. Vvнээс гадна Эрvvгийн хуулийн 96 дугаар зvйлд Бусдын бие махбодид хvнд гэмтэл санаатай учруулсан бол гэмт хэрэгт тооцон ял шийтгэхээр заасан байх бөгөөд энэ зvйлийн 2 дахь хэсгийн 11 дэх заалтад “албаны vйл ажиллагаа буюу олон нийтийн vvргээ биелvvлж байгаатай нь холбогдуулан vйлдсэн бол …” хvндрvvлэн vзэж ял шийтгэлийг нь чангаруулах тухай заасан байдаг.
Сэтгvvлчийн эрvvл мэндэд халдаж хохирол учруулсан vйлдлийг холбогдох байгууллагууд цаг алдалгvй шалгаж, буруутай этгээдvvдэд хуулинд заасан зохих ял шийтгэлийг нь оногдуулна гэдэгт “Глоб интернэшнл” ТББ итгэж байна.
“Глоб Интернэшнл” ТББ нь өнгөрсөн 10-р сараас хэрэгжvvлж эхэлсэн “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн хvрээнд сэтгvvлч, хэвлэл мэдээллийн байгууллагын эрхийн зөрчлийг бvртгэж байгаа билээ.