Улс: Монгол
Хаана: Орхон аймаг
Мэдээ илгээсэн он сар өдөр : 2006.07.07
Эрхийн зөрчилд өртсөн хvний нэр : Б.Цэвэгмид
Зөрчлийн хэлбэр : Халдлага
Орхон аймгийн “Номин” телевизийн редактор, сурвалжлагч Бямбадоржийн Цэвэгмидийг 2006 оны 07-р сарын 06-ны шөнийн 24 цагийн орчимд гэрийнх нь орцонд үл мэдэгдэх хvмүүс төмөр трубагаар нуруу, цээжинд нь цохиж, гэмтээгээд зугтжээ. “Номин” телевизийн захирал Баасанжавын ярьснаар сэтгvvлч нэг хавирга нь хугарсан, тархины 1-р зэргийн гэмтэлтэй, нугаснаас ус авах шаардлагатай гэсэн оноштойгоор Орхон аймгийн Гэмтлийн эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт эмчлvvлж байгаа тухай “Глоб Интернэшнл”ТББ-ын хойд бvсийн мониторч
Ө. Рагчаасvрэн, сэтгvvлч А.Наранболд нар мэдээлэв.
“Номин” телевизийн сэтгvvлч тэрбээр Эрдэнэт Уулын Баяжуулах Vйлдвэрийн 9000 ажилчны хөрөнгө оруулалтын эрхийн бичигтэй холбоотой хууль бус vйл ажиллагааны тухай “Vзэхийг хориглоно”нэвтрvvлэг бэлтгэж энэ оны 6-р сарын 11-нд телевизээр цацжээ. Vvнээс хойш тvvнийг vл мэдэгдэх хvмvvс хоёр ч удаа утсаар заналхийлж, дээрх vйлдвэрийн ажилчдын хөрөнгө оруулалтын эрхийн бичгийг хадгалж байсан Орхон аймгийн “Эрдэнэст” брокерийн компанийн захирал асан Амаржаргал “Та нар бодит мэдээлэл цацах ёстой, хамаагvй юм мэдээлж байж алуулав, энэ чинь их хэцvv асуудал шvv” хэмээн нэвтрvvлгийн vеэр заналхийлжээ.
Орхон аймгийн сурвалжлагч А.Наранболд сэтгvvлчтэй 7-р сарын 8-нд ухаан ормогц нь утсаар ярьсан байна. Орц гэрэлгvй харанхуй байсан тул өөрийг нь хэдэн хvн, хэн зодсоныг мэдээгvй гэж тэрээр ярьжээ.
Тус аймгийн Цагдаагийн Газрын Олон Нийттэй Харилцах Албаны дарга Б.Оросоо хохирогч өргөдөл гаргавал, хэргийг мөрдөн шалгахад бэлэн байгаагаа илэрхийлэв.