Улс: Монгол
Хаана: Улаанбаатар
Мэдээ илгээсэн он сар өдөр : 2006.06.29
Эрхийн зөрчилд өртсөн хvний нэр : С.Энхтуул
Зөрчлийн хэлбэр : Халдлага
Сүүлийн үед монголд өрнөөд байгаа хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын талаар эрэн сурвалжилж хэд хэдэн цуврал нийтлэл бичсэн монголын сөрөг хүчнийг дэмжигч өдөр тутмын хэвлэл “Єдрийн сонин”-ны сурвалжлагч С.Энхтуул заналхийлэлд өртжээ. 2006 оны зургадугаар сарын 13-ны өдрийн дугаарт тvvний бичсэн “Дампуурсан хоршоо цагдаагийнханыг мафийн сvлжээ рvv хөтөлсөн үү?” гэсэн материал нийтлэгдсэний дараа редакцийн үүдэнд хvн уулзахаар дуудуулжээ. Гараад очтол тvvний бичсэн нийтлэлд нэр нь дурдагдсан Б.Тамир өөр нэг залуугийн хамт зогсч байжээ. Тэд бичсэн нийтлэлдээ залруулга гаргахыг шаардаж, хэрэв зөвшөөрөхгvй бол шvvх цагдаад хандана хэмээн сvрдvvлжээ. Сэтгvvлч С.Энхтуул хариуд нь нийтлэлд дурдагдсан зvйлс баримт нотолгоотой учраас залруулга гаргаж чадахгvй гэдгээ хэлэхэд тэд машин дотор сууж ярилцая гэжээ. “Би танихгvй хvний машинд суухгvй” гэж сэтгvvлч С.Энхтуулыг хэлэхэд “За яахав, өөр өөрийн замаар арга хэмжээгээ авцгаая” гэж заналхийлсэн vг хэлээд тэд явцгаажээ.
Гэтэл сэтгvvлч С.Энхтуулын гар утас руу “Чи битгий худлаа юм бичээд бай. Наад зvйлс чинь огт vндэслэлгvй шvv. Дахиад бидний тухай ямар зvйл бичих гэж байна вэ?” гэх мэтчилэн байнга залгаж ярихын зэрэгцээ рvv тvvнийг хэн нэгэн этгээд дагаж мөрдөж мөшгөөд байгаа нь илт мэдэгдэх болжээ. Иймд сэтгvvлч С.Энхтуул цагдаагийн байгууллагад хандаж хvсэлт тавьсаны дагуу тvvнийг цагдаагийн хамгаалалтад авсаны зэрэгцээ нийтлэлд нэр дурдагдсан Б.Тамирт эрvvгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ.
Энэ vйл явдлаас хойш 2 хоногийн дараа Хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж байсан Монгол улсын Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа албан байрандаа нэгэн хадгаламж зээлийн хоршооны даргын гарт алуулсан юм.
Г.Энхбаатар