Нээлттэй Нийгэм Форум ТББ “ОНРТ-ийн чанарын удирдлага” сэдэвт семинарыг 2006 оны тавдугаар сарын 8-10-ны хооронд Улаанбаатар хотод зохион байгууллаа. Семинарт ОНРТ-ийн удирдлага, Удирдах Зөвлөлийн гишvvд нийт 30 орчим хvн оролцож хуульч Антонио Рива ОНРТ-ийн олон улсын стандартыг танилцуулав.
ОНРТ-ийн хууль боловсруулж, батлуулахад Нээлттэй Нийгэм Форум ТББ эхнээс нь идэвхтэй оролцсоны хувьд ОНРТ-ийн засаглалыг бэхжvvлэх, vйл ажиллагаанд нь тус дөхөм болгох vvднээс гадны мэргэжилтэн урьж, энэхvv семинарыг зохион байгуулсан тухай Нээлттэй Нийгэм Форумын менежер Б.Мөнхсоёл ярилаа.
Семинарыг удирдан зохион байгуулсан хуульч Антонио Рива нь Босниа Герцеговин (PBS BiH удирдах зөвлөлийн гишvvн), Косовод (RTK хөтөлбөрийн зөвлөх) Хэвлэл мэдээллийн зөвлөх, Швейцарийн vндэсний дуу бичлэгийн архивын дарга, Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ба нийгэм сангийн тэргvvн юм.
Дэлгэрэнгvй мэдээллийг:
http://www.forum.mn