Олон улсын уралдаанд урьж байна
Байгаль орчны сэдвээр бичдэг сэтгvvлчид олон улсын уралдаанд бvтээлээ илгээж болно.

Байгаль орчны сэдвээр бичдэг дэлхийн улс орны сонин, телевиз, радиогийн сэтгvvлчид шилдэг бvтээлээ олон улсын сэтгvvл зvйн шагналын уралдаанд илгээж болно. Бvтээл хvлээж авах эцсийн хугацаа 4 сарын 1.

Байгаль орчны сэдвээр бичсэн нийтлэлийг шалгаруулах уралдааныг Байгаль Орчны Сэтгvvлчдийн Нийгэмлэг /БОСН/ зохион байгуулж байна. Нийт есөн төрөлд шалгарсан бvтээл тус бvрийг 1000 доллароор шагнана.

Нийтлэлийг байгаль орчны сэдвээр бичсэн байх агаад 2005 оны гуравдугаар сарын нэгнээс хоёрдугаар сарын 28-ны хооронд нийтэлж, нэвтрvvлсэн байна. Нийтлэлийн эхийг англи хэлээр орчуулж, илгээнэ.

БОСН нь байгаль орчны сэтгvvл зvйн томоохон байгууллагын нэг юм. Байгаль орчны сэдвээр бичдэг сэтгvvлчдийн ур чадварыг дээшлvvлэхэд уралдааны зорилго оршиж байна.

Дэлгэрэнгvй мэдээллийг

sej@sej.org

http://www.sej.org/contest/index.htm.
хаягаас авна уу.

Баримтат киноны уралдаанд бvтээлээ илгээнэ vv!

Шашин хоорондын эв нэгдлийг хөхиvлэн дэмжсэн агуулгатай баримтат кино бvтээсэн телевизийн найруулагчид энэ оны Дэлхийн Телевизийн шагналыг олгоно. Бvтээл хvлээж авах эцсийн хугацаа 4 сарын 7.


Єргөн нэвтрvvлгийн хөгжлийн асуудлаарх Ази-Номхон Далай-Европын хамтын ажиллагаанаас зохион байгуулж буй энэ уралдаанд дэлхийн улс орны хувийн болон төрийн мэдлийн телевизийн найруулагчид бvтээлээ илгээнэ. Їндэстэн, ястны соёлыг танилцуулах, соёлын ялгааг таниулахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн гvйцэтгэх vvргийг дээшлvvлэхэд уралдааны зорилго оршиж байна. Телевизийн найруулагч, байгууллага тус бvр 15-60 минут vргэлжлэх телевизийн хоёр нэвтрvvлгийг уралдаанд илгээж болно. Нэвтрvvлэг болон бvтээлийн гарчигаа англиаар бичиж, VHS юм уу DVD форматаар Єргөн нэвтрvvлгийг хөгжvvлэх Ази-Номхон далайн хvрээлэнгийн төв байранд илгээнэ. Уралдаанд тvрvvлсэн найруулагч, хэвлэл мэдээллийн байгууллагад 7000 долларыг хувааж олгохоос гадна гэрчилгээ, цом зэргийг олгоно. Єргөн нэвтрvvлгийг хөгжvvлэх Ази-Номхон далайн хvрээлэн, Ази Номхон далайн Єргөн нэвтрvvлгийн Холбоо /ABU/, Арабын орнуудын өргөн нэвтрvvлгийн холбоо, Хамтын нөхөрлөлийн орнуудын Єргөн нэвтрvvлгийн холбоо, Европын Єргөн нэвтрvvлгийн холбоо, өмнөд Африкийн Єргөн нэвтрvvлгийн холбооны гишvvн бол бvртгэлийн хураамж 50 доллар төлөхгvй.

Дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягаас

admin@aibd.org.my

http://www.aibd.org.my/page/www_news/awards/119.html
авна уу.

Хөдөлмөрийн асуудлаар мэдээ, нийтлэл бичих гарын авлагаДэлхийн улс орны сэтгvvлчдэд хөдөлмөрийн асуудлаар мэдээ, нийтлэл бичихэд тус болох гарын авлага хэвлэгдлээ. Энэ номыг хөгжиж байгаа орны сэтгvvлчид vнэгvй, бусад орны сэтгvvлчид 15 доллароор авах боломжтой.


АНУ-ын Нью-Йорк хотод орших Колумбын их сургуулийн Харилцан ярианы бодлогын хvрээлэнгээс “Олон улсын зах зээлд ажиллах хvчний эрхийн асуудлаар мэдээ, нийтлэл бичих сэтгvvлчийн гарын авлага” номыг эрхлэн гаргалаа. Хvний эрхийн төлөө тэмцэгч, сэтгvvлч, академич нар энэхvv гарын авлагыг бичжээ.

Гарын авлагад хөдөлмөрийн эрхийн хөдөлгөөн, олон улсын ажиллах хvчний стандартын талаар өгvvлсэн. Vvнээс гадна дэлхийн сэтгvvлчдийн бичсэн нийтлэл, жишээ, дэлгэрэнгvй мэдээлэл авах вэб хуудас, хөдөлмөрийн асуудлаар мэдээ, материал бичих арга зэргийг тусгасан байна.

Дэлгэрэнгvй мэдээллийг

journalismtraining@hotmail.com

http://www.journalismtraining.net.
хаягаар авна уу

Ном захиалах хvсэлтэй хvн 15 доллар, шуудангийн марктай дугтуйн хамт дараах хаягааар илгээнэ.

Ariel Schwartz, Initiative for Policy Dialogue, Columbia University, Room
819, International Affairs Building, 420 West 118th Street, New York, NY,
10027, USA