“Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал, хэвлэл мэдээллийн эрх зvйн чиглэлээр мэргэшсэн “Сувд” хууль зvйн товчооны хуульч Э.Болорчулуун, өдөр тутмын “Ардын эрх” сонины сэтгvvлч Д.Мөнхбаясгалан, МУИС-ийн сэтгvvл зvйн тэнхимийн багш Ч.Чойсамба нар Шведийн хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаатай танилцахаар гуравдугаар сарын 22-нд Стокгольм хотыг зорилоо.
Бээжинд суугаа Шведийн вант улсын элчин сайд ноён Бёрже Люнггрен өнгөрсөн оны зургаадугаар сард Монголд айлчлах vеэрээ хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр ажиллдаг “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvнтэй уулзаж, Монголын сэтгvvл зvйн салбарын төлөөлөгчдийг өөрийн орны хэвлэл мэдээллийн байгууллагын vйл ажиллагаатай танилцуулахаар амласан юм.
Долоо хоног vргэлжлэх энэ аялалыг улс орноо гадаадад таниулах чиглэлээр ажилладаг Шведийн хvрээлэн санхvvжvvлсэн байна. Тус хvрээлэн нь улс орны холбогдолтой мэдээллийг гадаадад цацах, гадаадад суугаа Шведийн вант улсын элчин сайдын яамд, консулын газартай хамтран ажиллахаас гадна соёл, боловсрол, судалгаа шинжилгээ, нийгмийн амьдрал мөн олон улсын хөгжлийн салбарт дэлхийн улс оронтой хамтран ажиллах онцгой vvрэгтэй юм.
Бээжинд суугаа Шведийн элчин сайдын яам нь Монгол улсын хэргийг хавсран хариуцдаг байна.