Оксфордын сэтгvvл зvйн тэтгэлэгт хөтөлбөр
Шилжилтийн vед яваа мөн хөгжиж байгаа орнуудын туршлагатай сэтгvvлчид Их Британийн Оксфордын их сургуулийн “их сургуулийн дараах” тэтгэлэгт хөтөлбөрт өргөдлөө илгээж болно. Єргөдөл хvлээн авах эцсийн хугацаа гуравдугаар сарын 31.
Тэтгэлэгт хөтөлбөрийг ивээн тэтгэж байгаа Ройтерс сан Оксфордын сэтгvvл зvй
судлалын Ройтерсийн шинэ хvрээлэн байгуулах гэж байна. 3-6 сар vргэлжлэх тэтгэлэгт хөтөлбөрт сургалтын төлбөр, тээвэр мөн Их Британид амьдрах зардал бvгд багтсан.
Єргөдөл гаргаж буй хvн дор хаяж таван жил сэтгvvл зvйн салбарт ажилласан. Сэтгvvл зvйн чиглэлээр суралцах бодолтой эсвэл улс орондоо эргэн ирээд сэтгvvл зvйг чанаржуулахад хувь нэмэр оруулахаа баталж чадсан хvн хөтөлбөрт хамрагдах давуу талтай.
Ройтерсийн сан Хөгжиж байгаа орны сэтгvvлчдийг дэмжих vvднээс 1982 онд байгуулагдсан юм. Тус сан дэлхийн сэтгvvлчдэд зориулж олон тооны тэтгэлэгт хөтөлбөр, сургалт, хэвлэлийн бага хурал зэргийг зохион байгуулдаг байна.
Єргөдөлдөө гурван эссэ, ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн димплом зэргийг хавсаргасан байна. Дэлгэрэнгvй мэдээллийг
http://www.foundation.reuters.com/fellowships/oxford.asp. хаягаас авна уу
Улаанбаатар хотод долдугаар сарын 5-7-ны хооронд болох энэ сургалтаар гадны зээл тусламж, уул уурхайн салбарын эдийн засгийн хөгжилд оруулах хувь нэмрийг авч хэлэлцэнэ. Монгол улсын эдийн засгийн өсөлт гадаадын шинэ хөрөнгө оруулалтыг татах шатанд байгаа энэ vед эдийн засгийн бодлогын сонголтын талаар олон нийтэд хэрхэн мэдээлэх тухай хэлэлцэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.
Сургалтын vеэр Нобелийн шагналтан эдийн засагч Жозеф Стиглиц илтгэл тавина.
Тэрээр 2000 онд IPD байгуулсан юм. Тус байгууллагаас зохион байгуулах сэтгvvл зvйн сургалтын хөтөлбөрөөр хөгжиж буй орнуудад голдуу тулгардаг эдийн засгийн чухал асуудлаар мэдээ материал бичихэд сэтгvvлчдэд туслахаас гадна ерөнхий ур чадварыг нь дээшлvvлнэ. Дэлгэрэнгvй мэдээллийн дараах хаягаас авна уу. journalismtraining@hotmail.com
http://www2.gsb.columbia.edu/ipd/Mongolia_Agenda.pdf.
Ази, Африк, латин Америк, зvvн Европын орны сэтгvvлчид НVБ-ынЕрөнхий Ассамблейн 61 дэх удаагийн чуулганыг сурвалжлах дөрвөн тэтгэлэгт хөтөлбөрийн нэгэнд нь өргөдлөө илгээж болно. Єргөдөл хvлээж авах эцсийн хугацаа 4 сарын 17.
Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох сэтгvvлч есдvгээр сарын эхэн vеээс 11 дvгээр сарын эхэн хvртэл vргэлжлэх Ерөнхий ассамблейн чуулганыг Нью-Йоркоос сурвалжлан өөрийн орны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд дамжуулна. 1961 онд нас барсан НVБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Даг Хаммершилдийн гэгээн дурсгалд зориулж НVБ-ын Сэтгvvлчдийн холбоо энэ тэтгэлэгт хөтөлбөрийг санаачилжээ. Тэтгэлэгт нисэх онгоцны тасалбарын vнэ, байрны төлбөр, эрvvл мэндийн даатгал, наад захын хэрэгцээг хангах өдөр
тутмын мөнгө зэрэг багтсан.
Тус холбоо энэ жилээс эхлэн 35-45 насны сэтгvvлчдийн дунд шинэ тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хvсэлтэй сэтгvvлчид гадаад бодлого сонирходог, сэтгvvл зvйн салбарт 10-15 жил ажилласан туршлагатай байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан сэтгvvлч чуулганы vеэр гvнзгийрvvлсэн судалгаа хийнэ.
Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бусад сэтгvvлч нь 25-35 настай, өөрийн улс орны гол сонин, өргөн нэвтрvvлгийн байгууллагад ажилладаг, англи хэл сайн эзэмшсэн байна.
Єнгөрсөн жил Этиоп, Ливан, Мальдив, Балба зэрэг орны сэтгvvлч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ.
info@unjournalismfellowship.org
http://www.unjournalismfellowship.org/.
хаягаас авна уу.
Энэ жил “Ази Номхон далайн орны олон улсын худалдаа болон ядуурал” сэдвээр тэтгэлэгт хөтөлбөр зарлаж байна. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах хоёр хvн НVБ-ын Хөгжлийн хөтөлбөрт танилцуулсан судалгаагаа дуусгахад шаардлагатай санхvvгийн тусламж авна. Ази Номхон далайн хөгжиж байгаа орны мэргэжлээрээ гурваас доошгvй жил ажилласан сэтгvvлч өргөдөл гаргаж болно.
Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хvний хөгжлийн асуудлыг сайн тусгахад тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго оршиж байна.
Єргөдөлд товч намтар /СV/, судалгааны төсөв, хугацаа, холбогдох материал зэргийг хавсаргана. Бvх материалыг англи хэлээр боловсруулна.
Дэлгэрэнгvй мэдээллийг
asiapacific.hdrmdg@undp.org
http://www.undprcc.lk/ifp2.asp.
хаягаас авна уу
Биеэ vнэлэгчид радио станц ажиллуулна
Сан Паул, Бразил /Ройтерс/. Бразилийн Сальвадор хотын биеэ vнэлэгчид хувийн радио станцаа ажиллуулж эхэлжээ.
Эмэгтэйчvvдийг энэ бизнест татан оролцуулах нь төслийн гол зорилго биш гэнэ. Уг радио станц биеэ vнэлэгчдийн талаар нэвтрvvлэг бэлдэхээс гадна бэлгийн хvчирхийлэл, хvний эрх, нийгмийн асуудал зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
“ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах, эрvvл мэндийн бусад асуудлыг хөндсөн төрөл бvрийн нэвтрvvлэг бэлдэх бодолтой байна” гэж Сандро Коррей ярьжээ.
Радио станцад Корреа зэрэг хэвлэл мэдээллийн мэргэжилтнээс гадна биеэ vнэлэгч охид ажиллах бөгөөд биеэ vнэлэгчдийг орлого олох өөр аргад суралцуулна. Биеэ vнэлэгчдийн тус холбооноос төслийг санхvvжvvлж байгаа аж. Амьжиргааны баталгаажих тvвшнээс доогуур орлоготой иргэд голдуу оршин суудаг Бразилийн зvvн хойд хэсэг тэр дундаа Бахиа муж улсад бие vнэлэх явдал газар авсан байна. Бразиль нь секс аялал жуулчлал, хvvхдийг садар самуунд уруу татах зэрэг зvй бус vйлдлийн төв болсон гэж олон улсын хvний эрхийн байгууллага тус улсыг шvvмжилдэг байна.