Белоруст хүчирхийлэл ихсэж болзошгүй байгаа энэ үед Сэтгүүлчдийн аюулгүй байдалд түгшиж байна

Белоруст гуравдугаар сарын 19-нд буюу өнгөрсөн ням гаригт ерөнхийлөгчийн сонгууль болохоос хэд хоногийн өмнө хэвлэлийн эрх чөлөөнд удаа дараа халдаснаас гадна сэтгvvлч амь нас, эрvvл мэнд хохирч болзошгvй байгаад Олон улсын сэтгvvлчдийн холбоо ихээхэн тvгшиж байна.

Сөрөг хvчний жагсаал цуглааны талаар мэдээ, материал бичиж байгаа сэтгvvлчдийн аюулгvй байдлыг хангах баталгаа өгч чадахгvй гэж Минск хотын аюулаас хамгаалах албаны төлөөлөгч ням гаригт анхааруулжээ.

“Энэ амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгуулийн vйл явц, улс төрийн жагсаал цуглааныг мэдээлсэн Белорусын сэтгvvлчид амь нас, эрvvл мэндээрээ хохирч болзошгvй байна” гэж ОУ-ын сэтгvvлчдийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Айдан Уайт хэлэв. Эрх баригчид хуулийн дагуу vйл ажиллагаа явуулж буй иргэдээ хамгаалах vvргээ умартсаныг тэвчих аргагvй юм. Тус улсын эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөнд халдахаа даруй зогсоож, сэтгvvлчдийн аюулгvй байдлыг хангах баталгаа гаргаж өгөх ёстой гэж тус холбооноос мэдэгдэв.

• Москвад хэвлээд, Беларуст ямар ч саадгvй хvргэсэн “Товарищ” хараат бус сонины сvvлийн дугаарыг эрх баригчид өчигдөр хураан авчээ .
• Ням гаригт болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн сөрөг хvчний нэр дэвшигчийг дэмжих жагсаал цуглаанд оролцсон хvмvvсийг терроризмын тухай хуулийн зvйл ангиар буруутгаж, цаазаар авах юм уу найман жил хvртэл шоронд хорих ял оноож магадгvй хэмээн Белорусийн аюулаас хамгаалах хороо өнгөрсөн бямба гаригт мэдэгдсэн байна. Аюулаас хамгаалах албанаас тогтоосон хvрээнд сэтгvvлчид сонгуулийн явцыг мэдээлэх vvрэгтэй. Энэ хvрээнээс хальсан тохиолдолд тухайн сэтгvvлчийн аюулгvй байдлыг хангах аргагvй гэж тус улсын Дотоод хэргийн сайд мэдэгджээ.
• Мөн тус улсын долоо хоног тутмын “Народная воля” хараат бус сонинг өнгөрсөн лхагва гаригт Оросоос Белоруст хvргэх замд нь хураажээ.
• Оросын хэвлэлийн компани “Белорусская деловая газета” хараат бус сонины сонгуулийн өмнөх дугаарыг хэвлэхээс татгалзжээ. Оросын улс төрчид дарамталсан тухай тус сонины редактор мэдэгдсэн байна.
• Польш хэлээр хэвлэгддэг “Глос знад Немна” хараат бус сонины хоёр редакторыг “мэдээ, нийтлэлдээ бvдvvлэг vг хэллэг ашигласан” хэрэгт бургуутган энэ долоо хоногт “Гродно” хотооос баривчилж, тэднийг 5-10 хоног шоронд хорьсон байна. Энэ сонинг Белорусын баруун хэсгийн оршин суугчид уншидаг аж. Сонины хоёр редакторыг баривчилсны дараагаар орон нутгийн эрх баригчид хараат бус сонины эсрэг зохион байгуулалттай арга хэмжээ авах болжээ.
• Белорусийн Мэдээллийн яам шашныг гутаан доромжилсон хэмээн “Згода” хараат бус сониныг буруутгасны дараа Минск хотын шvvх уг сониныг хаахаар шийдвэрлэжээ. Сонины редактор лалын шашныг vндэслэгч Мохаммедын шог зургийг сонинд тавих бодолтой байсан ч нийтлэгч нь энэ зургийг сонинд тавихгvй байх заавар өгсөн байна.
• Сөрөг хvчний нэр дэвшигчийг баривчилсан тухай мэдээ бэлтгэж явсан Белорус хэлээр хэвлэгдэн гардаг “Комсомольская правда” шар сонины сурвалжлагчид энгийн хувцастай цагдаа халджээ. Энэ сонин Орост олон хувиар хэвлэгддэг байна.

“Энэ байдал нь нийгэмд айдас хvйдэс төрvvлж, сэтгvvлчдийг айлгаж байна. Сэтгvvлчид vйл явдлыг мэдээлэх vvрэгтэй гэтэл энэ vvргээ биелvvлэх эрхийг нь хаан боогдуулж байна” гэж Беларусийн Сэтгvvлчдийн холбооны тэргvvн Жанна Литвина ярьжээ.

Эрх баригчид сvvлийн найман жилийн турш хараат бус сонин, өргөн нэвтрvvлгийн компанийн эсрэг зохион байгуулалттай арга хэмжээ авсаар байна. Тухайлбал сонинг хэвлэж, тvгээхий хориглохын сацуу нэр төр гутаасан хэргээр нэхэмжлэл гаргаж, төр засгийн байгууллагын шийдвэрээр хэвлэл мэдээллийн байгууллагад өч төчнөөн торгууль ногдуулжээ.