Эрэн сурвалжлах сэтгvvлчдэд тэтгэлэг олгоно
Эрэн сурвалжлах материалаа бичиж дуусган, нийтлvvлэхэд хэвлэл мэдээллийн томоохон байгууллагаас дэмжлэг авч чадахгvй байгаа дэлхийн аль ч орны сэтгvvлчид Эрэн сурвалжлах Сэтгvvл зvйн санд өргөдөл илгээж, тэтгэлэг авах боломжтой. Єргөдөл хvлээн авах эцсийн хугацаа гуравдугаар сарын 18.
Нийгмийн сөрөг vзэгдэл, авилгын сэдвээр эрэн сурвалжлах нийтлэл бичиж буй сэтгvvлчдэд хөрөнгө мөнгөний тусламж vзvvлэхээр Эрэн сурвалжлах сэтгvvл зvйн сангаас 500-10000 долларын тэтгэгэлэг олгох гэнэ. Тэтгэлэгийг дөрөвдvгээр сард олгох юм.
Єргөдөл илгээж буй сэтгvvлч ямар сэдвээр эрэн сурвалжлах нийтлэл бичиж байгаа, юуг хэрхэн батлах бодолтой байгаа мөн эх сурвалж зэргээ тайлбарласан захидал илгээх ёстой. Сэтгvvлч нийтлэлийн эцсийн хувилбарыг сониндоо нийтлэхийг зөвшөөрсөн редакторын захидал, бvтээлvvдийн жишээ, товч намтар /CV/ зэргийг өргөдөлдөө хавсаргана. Нийтлэлийг аль ч хэлээр нийтэлж болох ч, англи хэлээр нийтэлбэл сайн байна.
2002 онд амь vрэгдсэн сэтгvvлч Робертэд Олон улсын эрэн сурвалжлах сэтгvvл зvйн Фридмэны тэргvvн байрын тэтгэлгийг олгосон байна.
1969 онд байгуулагдсанаас хойш энэ сан сэтгvvлчдэд 1.5 сая долларын тэтгэлэг олгожээ. Дэлгэрэнгvй мэдээллийг contact.fundfiji@yahoo.com, http://fij.org/grants/ авна уу.
Аюултай нөхцөлд ажиллаж буй шог зураачдыг шагнах
Аюул, дарамт шахалтыг vл хайхран өөртөө цензур тавилгvй vзэг, цаасаа барьсан шог зураачдыг алдаршуулах олон улсын шагнал. Єргөдөл хvлээж авах эцсийн хугацаа: гуравдугаар сарын 31
Дэлхийн 40 гаруй шилдэг шог зураачдыг шагнасан Канадын Vндэсний Хэвлэлийн клуб 2006 онд зургаа дахь жилдээ энэ шагналыг олгох гэж байна. Vvнээс гадна шог зураачдын бvтээлээр Оттава хотод vзэсгэлэн гаргах юм. Эхний байрт шалгарсан шог зураачид 1300 ам.доллар, хоёрдугаар байрт 750 доллар, гуравдугаар байрт 500 долларын шагналыг тус тус олгоно.
Улс төрийн шог зураачид сvvлийн хоёр сард их хvнд нөхцөлд ажиллаа. Олны дунд төдийлөн алдаршаагvй Данийн шог зураачийн бvтээл олон улсын хэмжээнд эсэргvvцэлтэй тулгарсан. Vvнтэй холбогдуулан энэ жилийн уралдааныг “Аюултай орчинд ажиллаж буй шог зураачид” сэдвийн дор зохион байгуулах гэж байна.
Тус хэвлэлийн клуб нэг сэтгvvлчийн гурваас илvvгvй бvтээлийг хvлээж авна. Бvтээл нь өнгөтэй юм уу хар цагаан байж болно. Цаасны хэмжээ захианы стандартаас ихгvй байна.
Tус клуб Дэлхийн хэвлэл мэдээллийн өдөр буюу тавдугаар сарын гурванд тэргvvн байрын шагнал авсан хvнийг зарлана. Дэлгэрэнгvй мэдээллийг
http://www.pressclub.on.ca/NPCEnglish/html/wpfd_cartoon_competition.html.
Хаягаас авна уу.
Прага хотын Сэтгvvл зvйн хvрээлэн эдийн засгийн чиглэлээр дадлагажуулах сургалтанд урьж байна
Англи хэл сайн эзэмшсэн сэтгvvлч, оюутнууд долдугаар сарын 22-29-нд Чехийн Прага хотноо орших Европын сэтгvvл зvйн хvрээлэнгийн сургалтанд өргөдлөө өгөх боломжтой. Єргөдөл хvлээж авах эцсийн хугацаа дөрөвдvгээр сарын нэгэн.
Америкийн судалгааны сан тус хvрээлэнгийн сургалтыг зохион байгуулж байгаа юм. Сургалтанд оролцох хvмvvс өрсөлдөөний vvрэг роль, зохицуулалт болон даярчлал зэрэг зах зээлийн эдийн засгийн vндсийг судална. Мөнгөний бодлого, эдийн засаг, бизнестэй холбоотой мэдээ хэрхэн бичих талаар ярилцана.
АНУ болон Европын шинжээч, сэтгvvлч болон олон нийтийн ажилтнууд хичээл заана. 200 долларын тэтгэлэг нь өдрийн хоёр хоол, унших материал, тусгай арга хэмжээнд хvрэлцэнэ. Сургалтанд оролцогчид Прагад ирж, очих зардал, өдрийн хоол, бусад зардлаа өөрөө хариуцана.
Єргөдөл илгээхдээ таныг тодорхойлсон захидал, нэг хуудас намтар, ямар зорилгоор сургалтанд хамрагдах бодолтой байгаа, англи хэл сайн эзэмшсэн гэх баталгаа зэргийг хавсаргасан байна. Єргөдлөө интернэтээр илгээхээс гадна дараах хаягаар шуудангаар илгээж болно.
European Journalism Institute, The Fund for American Studies, 1706 New Hampshire Ave NW, Washington, DC 20009, USA.
Дэлгэрэнгvй мэдээллийг: hgoossen@tfas.org
http://www.tfasinternational.org/eji/admissions/index.asp