“Глоб Интернэшнл” ТББ-ын хэрэгжvvлж буй “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь “ төслийн гол зорилго нь ардчилалыг хөгжvvлэх vйл явцад тэргvvлэх үүрэгтэй оролцох ёстой Монголын хэвлэл мэдээлэл бvрэн эрх чөлөөтэй байх нөхцлийг хангах, хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнvvлэх, vзэл бодлын эрх чөлөөний зөрчилд мониторинг хийхэд оршиж байгаа юм.
Энэхvv төслийг Лондон хотноо төвтэй Нээлттэй Нийгэм Хvрээлэн, Монгол дахь Нээлттэй Нийгэм Форумын санхvvжилтээр Москва хотноо төвтэй Онцгой нөхцөл дэх сэтгvvлчдийн төв, /CJES/, Торонто хотноо төвтэй Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ /IFEX/ байгууллагатай хамтран хэрэгжvvлж байна. Төслийн хvрээнд 2005 оны 10-р сараас Монгол орны бvх аймгуудыг зургаан бvст хуваасан Дархан-Уул, Арвайхээр, Ховд, Улиастай, Єндөрхаан, Даланзадгад хотуудад төвтэй мониторингийн сvлжээ байгуулагдсан ба сvлжээний зохицуулагч, хуульч, сэтгvvлч зэрэг 9 хvний бvрэлдхvvнтэй баг одоо ажиллаж байна. Сvлжээ байгуулагдсанаас хойш бvсийн сурвалжлагчдаас нийт 18 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч сэтгvvлчийн эрхийн зөрчлийн ноцтой хэлбэрт хамаарах 1 мэдээ, сэтгvvлчдээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан тухай 3 мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээгээр дамжуулан олон улсад цацаж, 6 мэдээг орон даяар өөрийн вебсайтаар дамжуулан тvгээгээд байна.
Монгол улсад засаг захиргааны эрх мэдэлтнvvд сэтгvvлчдээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардаж байгаа нь хуулийн хамгаалалт байхгvйтэй холбоотой. Монголын сэтгvvлчдийг мэдээллийн эх сурвалжаа нууцлах эрхийг хуулиар баталгаажуулж өгөхийг уриалан Олон улсын Сэтгvvлчдийн Холбоо 2006 оны 3-р сарын 13-нд хэвлэлийн мэдэгдэл гаргасан байна.
“Глоб Интернэшнл” ТББ иргэдийн мэдэх эрх зөрчигдсөн, хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдалд заналхийлсан, сэтгvvлчийг сvрдvvлж дарамталсан ноцтой хэргvvд дээр хэвлэлийн мэдэгдэл гаргах, зөрчил гаргасан буруутай этгээдэд захидал хvргvvлэх, энэ талаар хvний эрхийг хамгаалах байгууллагад мэдээлэх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тvгээх зэргээр идэвхтэй vйл ажиллагаа явуулж байна.
2006 оны 2-р сарын 19-24-ний өдрvvдэд Бельгийн Брюсель хотноо хуралдсан Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээний /International Freedom of Expression Exchange /IFEX/ Ерөнхий чуулганд “Глоб Интернэшнл “ТББ амжилттай оролцож, энэхvv олон улсын сvлжээнд гишvvнээр элслээ.
"Глоб Интернэшнл" ТББ, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээнд нэгдэснээр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчдийн эрхийг хамгаалах, Монголд гарч буй vзэл бодлын эрх чөлөөний зөрчлийг арилгах тал дээр Монголын Засгийн газраас явуулж буй бодлогын талаар vнэн бодитой, цаг алдаагvй мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж, улмаар хэвлэл мэдээллийн эрх чөлөө, vзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, эрх зvйн орчинг сайжруулах тал дээр Монголын Засгийн газарт шахалт vзvvлж ажиллах нөхцөл ийнхvv бvрдэж байна.
ГЛОБ ИНТЕРНЭШНЛ ТББ
Соёлын Төв Єргөө, Г байр, 3 давхар, Улаанбаатар-210620А, Монгол Улс, Утас: 324627,
Утас/Факс: 324764, 99189576, E-mail: globe@magicnet.mn, bayan@magicnet.mn,
Website: www.globeinter.org.mn