Төслийн явцын танилцуулага

Энд хvрэлцэн ирсэн та бvхний өглөөний амгаланг айлтгая!

Манай байгууллага нь энэхvv “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих нь“ төслийг 2005 оны 10-р сараас эхлэн Лондон дахь Нээлттэй Нийгэм Хvрээлэнгийн Сvлжээ, Монголын Нээлттэй Нийгэм Форумын санхvvжилтээр хэрэгжvvлж байгаа юм. Бид энэ төслөө Москва хотноо төвтэй Онцгой нөхцөл дэх сэтгvvлчдийн төв /CJES/, Торонто хотноо төвтэй Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээ /IFEX/ -тэй хамтран хэрэгжvvлж байна.
Манай энэ төслийн гол зорилго нь ардчилалыг хөгжvvлэх vйл явцад тэргvvлэх vvрэгтэй оролцох ёстой Монголын хэвлэл мэдээлэл бvрэн эрх чөлөөтэй байх нөхцлийг хангах, хараат бус хэвлэл мэдээллийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнvvлэх, vзэл бодлын эрх чөлөөний зөрчилд мониторинг хийхэд оршиж байгаа юм.
Энэхvv төслөө танилцуулах зорилготой дугуй ширээний ярилцлагыг бид мөн 2005 оны 12 сард зохион байгуулж, олон нийтэд энэ тухай мөн мэдээлэл өгсөн байгаа.
         Төсөл маань 2 vндсэн хэсэгтэйгээр төлөвлөгдсөний дагуу амжилттай хэрэгжиж байна.
Нэг дэх vндсэн зорилго нь сургалт ба туршлага судлах: Vзэл бодлын эрх чөлөөний зөрчилд мониторинг хийх сvлжээ байгуулах, багаа сургалтаар бэлтгэх, сэтгvvлчдэд эрх зvйн туслалцаа vзvvлэх, хуулийн мэдлэг олгох Хоёр дахь зорилгын хvрээнд Vндэсний болон олон улсын хэмжээнд vзэл бодлын эрх чөлөөг өмгөөлөх, Монгол дахь vзэл бодлын эрх чөлөөний талаархи мэдээ мэдээллийг vндэсний болон олон улсын хэмжээнд тvгээн сурталчлах явдлыг нэмэгдvvлэх, Vvний тулд “Глоб Интернэшнл” ТББ-г IFEX-ийн гишvvнд элсvvлэх, ингэснээрээ тус байгууллага нь Vндэсний хэмжээний Сэрэмжлvvлэх vйл ажиллагааг хангагч байгуулага болгоход оршиж байгаа юм.

Төслийн нэг дэх хэсгийн хvрээнд:

            1. Vндэсний хэмжээний мониторингийн сvлжээг Хэвлэлийн Хvрээлэнгийн Бvсийн зохицуулагчдыг тvшиглэн 6 бvс, Улаанбаатар хот гэж хуваарилсан. Бvсийн мониторууд нь сvлжээгээ өргөтгөх, тогтвортой бөгөөд идэвхтэй байдлыг хангахын тулд харьяалах аймгуудаар томилолтоор ажиллаж, vндэсний хэмжээний сvлжээг байгуулсан. Бvсийн мониторууд, сvлжээний зохицуулагч, хуульч, сэтгvvлч зэрэг 9 хvний бvрэлдэхvvнтэй баг одоо ажиллаж байна. Энэхvv мониторингийн сvлжээг чадвахижуулах, мониторингийн vйл ажиллагаанд дадлагажуулах зорилгоор: 
-  IFEX-ийн шинжээч Дэвид Казос шуурхай мэдээний мэдээлэл цуглуулах, боловсруулах, тvгээх тухай,
- Воронеж хотын хэвлэл мэдээллийн чиглэлээр мэргэшсэн хуульч Галина Аропова сэтгvvлчдэд тулгардаг хуулийн бэрхшээлтэй асуудал, тvvнийг даван туулах нь,
- Онцгой нөхцөл дэх Сэтгvvлчдийн төвийн захирал Олег Панфилов. Мониторинг хийх арга зvйн нарийвчилсан сургалтыг бvтэн 6 өдрийн турш амжилттай явуулж, мониторчдоо бэлтгэсэн.
         
           2. Мониторингийн vйл ажиллагааны хувьд авч vзвэл сvлжээ байгуулагдсанаас хойш бvсийн мониторуудаас нийт 18 vйлдэлд дуудсан шуурхай мэдээ хvлээн авч сэтгvvлчийн эрхийн зөрчлийн ноцтой хэлбэрт хамаарах 1 мэдээ, сэтгvvлчдээс мэдээллийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан тухай 3 мэдээг Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээгээр дамжуулан олон улсад цацаж, 6 мэдээг орон даяар өөрийн вебсайтаар дамжуулан тvгээгээд байна. Энэ тухай дэлгэрэнгvй мэдээллийг Сvлжээний зохицуулагч та бvхэнд танилцуулах болно.
          Мөн манай ажлын чухал хэсэг нь сэтгvvлчдэд хуулийн аливаа асуудлаар зөвлөгөө өгөхийг зорьж байна. Энэ нь сэтгvvлч зөвхөн өөрийн ажил vvрэгтэй холбоотой асуудлаар төдийгvй иргэн хvнийхээ хувьд тулгарсан бэрхшээлтэй асуудлаар хуулийн зөвлөгөө авах боломжтой юм. Зөвлөгөө өгөх ажил эхэлснээс хойш тийм олон тооны биш ч гэсэн сэтгvvлчид тулгарч буй бэрхшээлтэй асуудлаараа хууль зvйн зөвлөгөө авч байгаа. Энэхvv зөвлөгөөний ганц нэг жишээг хэвлэж нийтийн хvртээл болгож байгаа сонин бичигтээ бусад сэтгvvлчдэд хэрэг болох боловуу гэсэн vvднээс хэвлэж байгаа. Илvv тодорхой мэдээлэл авах сонирхоллтой хvмvvс манай хуульчиас тодруулж асууж лавлах боломжтой юм.
Цаашид хуулийн vнэ төлбөргvй зөвлөгөө өгөх ажлаа эрчимжvvлэх бодлого баримтлахын сацуу сэтгvvлчдэд эрхийг нь таниулах чиглэлээр болон сэтгvvлч танд асуудал тулгарвал хэрхэн даван туулах вэ? гэсэн 2 гарын авлагыг та бvхний гар дээр бэлтгэж тавих болно.
Сэтгvvлчдэд бvхий л талын сонирхолтой мэдээлэл тvгээх, зөвлөгөө зөвлөмж болох, мониторингийн ажлаа системтэй явуулах зорилгын vvднээс хэвлэмэл болон он-лайн хэлбэрийн сонин бичгийг 2 сар тутамд гаргаж, байгаа бөгөөд мониторингийн тусгайлсан вэбсайтыг ажиллуулахаар бэлтгэл хангагдаад байгаа юм.

          Төслийн Хоёр дахь зорилгын хvрээнд Vндэсний болон олон улсын хэмжээнд vзэл бодлын эрх чөлөөг өмгөөлөх, Монгол дахь vзэл бодлын эрх чөлөөний талаархи мэдээ мэдээллийг vндэсний болон олон улсын хэмжээнд тvгээн сурталчлах явдлыг нэмэгдvvлэх зорилгоо биелvvлэхийн тулд төслийг санаачлахаасаа эхлээд эгнээндээ одоогоор 72 байгууллагыг нэгтгэсэн IFEX-ийн гишvvн болох зорилго тавьсан байснаа биелvvлж, 2006 оны 2-р сарын 19-24-ний өдрvvдэд Бельгийн Брюссель хотноо хуралдсан Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээний /International Freedom of Expression Exchange /IFEX/ Ерөнхий чуулгаар гишvvнчлэлийн асуудлаа шийдвэрлvvлж чадлаа. Ингэснээрээ “Глоб Интернэшнл” ТББ нь Vндэсний хэмжээний Сэрэмжлvvлэх vйл ажиллагаа явуулдаг, шуурхай мэдээгээ vндэсний болон Олон Улсын тvвшинд IFEX-ийн сvлжээгээр дамжуулан тvгээх эрх нь нээгдэж байгаа юм.

        “Глоб Интернэшнл” ТББ, Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээнд нэгдсэнээр Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгvvлчдийн эрхийг хамгаалах, Монголд гарч буй vзэл бодлын эрх чөлөөний зөрчлийг арилгах тал дээр Монголын Засгийн газраас явуулж буй бодлогын талаар vнэн бодитой, цаг алдаагvй мэдээлэл дэлхий нийтэд цацагдаж, улмаар хэвлэл мэдээллийн эрх чөлөө, vзэл бодлоо илэрхийлэх эрхийг хамгаалах, эрх зvйн орчинг сайжруулах тал дээр Монголын Засгийн газарт шахалт vзvvлж ажиллах нөхцөл ийнхvv бvрдэж байна.

        “Глоб Интернэшнл” ТББ иргэдийн мэдэх эрх зөрчигдсөн, хэвлэл мэдээллийн редакцийн хараат бус байдалд заналхийлсэн, сэтгvvлчийг сvрдvvлж дарамталсан ноцтой хэргvvд дээр хэвлэлийн мэдэгдэл гаргах, зөрчил гаргасан буруутай этгээдэд захидал хvргvvлэх, энэ талаар хvний эрхийг хамгаалах байгууллагад мэдээлэх, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр тvгээх зэргээр идэвхтэй vйл ажиллагааг цаашид явуулсаар байх болно. Энэ ажил маань ийнхvv эрч хvчтэй эхэлж байгаад төслийн багийнхан баяртай байгаа.

Анхаарал тавьсанд баярлалаа.