Монголын сэтгүүлчид хуулийн илүү таатай орчинд ажиллах ёстойг
2006/03/14
Хэвлэлийн мэдэгдэл: Монгол 2006.03.13 Монгол улсад засаг захиргааны ажилтнууд сэтгvvлчдийг цагдан хянаж, сvрдvvлсэн нэлээд хэдэн хэрэг гарсантай холбогдуулан Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо Монголын сэтгvvлчид хуулийн илvv таатай орчинд ажиллах ёстойг анхааруулан мэдэгдэж байна.
2006 он гарснаас хойш сэтгvvлчдийг цагдан хянасан, мэдээлийн эх сурвалжаа илчлэхийг шаардсан арван тохиолдол бvртгэгдсэнийг хараат бус хэвлэл мэдээлийг дэмжих чиглэлээр ажилладаг Глоб Интернэшнл ТББ мэдээлсэн юм.
“Монгол улсад сэтгvvлчдийг цагдан хянах, дарамт шахалт vзvvлэх, сvрдvvлэх явдал цаашид өсөх хандлагатай байгаад бид ихээхэн сэтгэл зовниж байна” гэж Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны ерөнхийлөгч Христофер Варрен мэдэгдэв.
“Сэтгvvлч мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрх Монгол улсад хуулиар баталгаажаагvй байгаа энэхvv нөхцөл байдлыг яаралтай авч vзэх шаардлагатай” гэж Варрен мэдэгдсэн юм.
2005 оны 12-р сарын 31-ны өдөр, Монголын Баруун хойд бvсийн Завхан аймгийн засаг дарга, орон нутгийн “Завхан” сониныг 2005 оны 12-р сарын 20-ны өдрийн дугаартаа нийтэлсэн тус аймгийн зочид буудлыг дуудлага худалдаанд оруулахтай холбоотой албан тушаалтны эрх ашгийг хөндсөн мэдээлэлээ залруулахгvй бол хаахаар сvрдvvлжээ. Мөн тvvнчлэн Засаг дарга сонины эрхлэгч Б. Идэрийг чухал мэдээлэл нийтлэхээс өмнө зөвшөөрөл аваагvй гэж тэр өдөр загнаж дарамталсан байна.
Улсын төсвөөс санхvvжvvлж буй Чингис хааны хөшөө бvхий дурсгалын цогцолбор босгох барилга угсралтын төслийн мөнгө шамшигдсан талаар 2006 оны 1-р сарын 26-нд vндэсний хэмжээний өдөр тутмын “Vнэн” сонинд эрэн сурвалжилсан нийтлэл бичсэн тус сонины сурвалжлагч эмэгтэй Ш. Отгонжаргалыг Тагнуулын Ерөнхий газрын тусгай төлөөлөгч сvрдvvлж дарамталсан өөр нэгэн хэрэг гарчээ. Тусгай төлөөлөгч мэдээлэл олж авсан эх сурвалжаа хэлэхгvй бол сурвалжлагч эмэгтэйг баривчлахаар сvрдvvлсэн байна.
Улаанбаатар Ховдын хооронд нислэг хийдэг “Айр Монгол” агаарын тээврийн хувийн пvvсийн Ховд дахь төлөөлөгч нислэгийн тийзийг байнга илvv vнээр зардаг тухай 2006 оны 1-р сарын 1-нд нийтлэл бичсэний улмаас Ховд аймгийн Ховдын мэдээ сонины сэтгvvлч дарамт шахалтанд өртсөн байна. “Айр Монгол” пvvсийн Ховд дахь төлөөлөгч Б. Бvжинлхам мэдээлэл өгсөн хvмvvсээ хэлэхгvй бол сэтгvvлчийг шvvхэд өгөхөөр заналхийлжээ.
“Сэтгvvлчдийг энэхvv дарамт шахалтаас ангижруулж, улмаар хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хамгаалахын тулд сэтгvvлч мэдээллийн эх сурвалжаа нууцлах явдлыг хуульчлан баталж өгөхийг бид Монголын эрх баригчдад хандан уриалж байна” гэж Олон Улсын Сэтгvvлчдийн Холбооны ерөнхийлөгч мэдэгдэв
Илvv тодорхой мэдээлэл авахыг хvсвэл ОУСХ-ны Ази Номхон далайн бvсийн салбарын +61 2 9333 0919 утсанд хандаж болно.
Олон Улсын Сэтгvvлчдийн Холбоо нь дэлхийн 100 гаруй орны 500 000
гаруй сэтгvvлчдийг төлөөлөн ажилладаг.