Ардчилсан, нээлттэй нийгмийн нэг чухал бvрэлдэхvvн хэсэг нь чөлөөт сэтгvvлч юм. “The Rory Peck Trust” байгууллага нь чөлөөт сэтгvvлчдийн аюулгvй байдлыг хангах, тэдний сайн сайхны төлөө ажилладаг. Vvнээс гадна дээрх сэтгvvлчдийн аюулгvй байдлыг хангах сургалтыг санхvvжvvлж, хөрөнгө мөнгөөр гачигдаж байгаа нэгэнд мөн ажил vvргээ гvйцэтгэж яваад хvнд шархадсан, аюулд өртөж болзошгvй сэтгvvлчдэд хөрөнгө мөнгөөр тусалдаг байна.
Амьдрал ахуй нь доройтсон, vгvйрч хоосорсон дэлхийн аль ч орны чөлөөт сэтгvvлч, тэдний ар гэрийнхэнд энэ байгууллага тусламжийн гараа сунгадаг. Чөлөөт сэтгvvлч амь vрэгдсэн, хvнд шархадсан, шоронд хоригдсон, нуугдаж байгаа, сураггvй болсон тохиолдолд тусалдаг байна.
Чөлөөт сэтгvvлч нийгэмд ямар ач холбогдолтой вэ?
Чөлөөт сэтгvvлчид дэлхийн улс оронд болж байгаа vйл явдлын гэрч болж, хvнд хэлээгvй vйл явдлыг ил тод болгодог. Амь насанд аюултай мөн санхvvгийн ямар нэг шан харамж авах баталгаагvй ч чөлөөт сэтгvvлчид энэ ажлаа өөрийн хvсэл зоригоор хийдэг.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд чөлөөт сэтгvvлчдээс ихээхэн хамааран ажилладаг. Зарим байгууллагад чөлөөт сэтгvvлч асар их хувь нэмэр оруулдаг байна.
Хөгжиж байгаа орны чөлөөт сэтгvvлчид өөрийн хараат бус дуу хоолойг олонд хvргэхийн тулд, аюулгvй байдал нь төдийлөн хангагдаагvй нөхцөлд дарамт, шахалтан дунд ажиллаж байна.
Тус байгууллага чөлөөт сэтгvvлчдэд дараах байдлаар тусалдаг.
Ахуй амьдрал нь доройтсон ар гэрийнхэнд
- Хоол хvнс, толгой хорогдох байр хэрэгтэй нэгэнд буцалтгvй тусламж vзvvлж, оршуулгын зардалд шаардлагатай мөнгө олгодог байна.
Чөлөөт сэтгvvлчийг ажилдаа эргэж ороход нь туслах
Эмнэлгийн төлбөрөө барагдуулахад нь тусална. Мөн алдаж, vрэгдvvлсэн техник хэрэгслийг нь сольж өгнө.
Vр хvvхдийг нь сургуулиа төгсөхөд нь туслах
Хvvхдvvдэд нь сурах бичиг, хичээлийн хэрэгсэл өгч, сургалтын төлбөрийг нь төлнө
Чөлөөт сэтгvvлчийн ар гэрийнхэнд
Чөлөөт сэтгvvлчийн гэр бvлийн гишvvдийг сургалтанд хамруулж ажилд ороход нь туслах, жижиг бизнес эрхлэх, ар гэрийнхнийгээ авч явахад нь туслах
Аюулд өртөж болзошгvй сэтгvvлчдийг аюулгvй газар аваачих
Нvvлгэх болон замын зардлыг нь хариуцах
Байгууллагын тvvх
Рори Пек нь vеийнхээ нэр хvндтэй сэтгvvлчдийн нэг байсан юм. Тэрээр 1993 оны 10 дугаар сард Москвад болсон төрийн эргэлтийн зураг авч байгаад буудуулж амь vрэгдсэн байна. Тэрээр сөргөлдөгч хоёр тал гал солилцох vеэр амиа алдсан юм.
Тухайн vед чөлөөт сэтгvvлч амь vрэгдсэн тохиолдолд хэрхэх талаар хэн ч мэдэхгvй байжээ. Сэтгvvлчийн цогцсыг хэн гэрт нь авчрах вэ? Ар гэрийнхэнд нь хэн туслах вэ? Эцэст нь чөлөөт сэтгvvлчдэд хэн анхаарал тавих вэ гэсэн асуулт урган гарч байсан.
Роригийн бэлбэсэн эхнэр Жулиет болон дотны андуудын хамт тусламж шаардлагатай чөлөөт сэтгvvлчдийн ар гэрийнхэнд туслахаар “Рори Пек Траст” байгууллагыг 1995 онд байгуулжээ. Дэлхийд болж байгаа vйл явдлууд болон телевизийн чөлөөт сэтгvvлчдийн дунд жил тутам “Рори Пек” шагнал гардуулах олон улсын уралдаан зохион байгуулдаг байна.
The Rory Peck Trust
info@rorypecktrust.org
http://www.rorypecktrust.org