Үндэсний цөөнхийн мэдээлэл хүртэх боломжийг дэмжих олон улсын баг Баян-Єлгийд ажиллана

Долоон хvний бvрэлдэхvvнтэй олон улсын баг дөрөвдvгээр сарын 12-19-ний хооронд Монголын казах vндэстэн оршин суудаг цорын ганц аймаг Баян-Єлгийд очиж ажиллана. “Глоб Интернэшнл” ТББ-аас ЮНЕСКО-ийн дэмжлэгтэй хэрэгжvvлэх олон нийтийн өргөн нэвтрvvлгийн vйлчилгээг дэмжих төслийн бэлтгэл ажлын хvрээнд олон улсын баг Баян-Єлгийд очиж ажиллах юм.

Олон улсын багт “Глоб Интернэшнл” ТББ, ЮНЕСКО, Ази Номхон далайн өргөн нэвтрvvлгийн холбоо /ABU/, Алматы хотын Казахстаны Vндэсний их сургууль болон Их Британийн өргөн нэвтрvvлгийн Би-Би-Си корпорацийн төлөөлөгчид оржээ. Баян-Єлгий аймагт ажиллах vеэр олон улсын багийнхан тус аймгийн хэвлэл мэдээллийн өнөөгийн байдлыг vнэлж, хэд хэдэн сургалт явуулах юм.

Нэмэлт мэдээлэл
Баян-Єлгий аймаг нь 100 мянган оршин суугчтай бөгөөд 30 мянга нь аймгийн төв Єлгийд оршин суудаг, хvн амын 93 хувь нь казах vндэстэн. Vлдсэн долоон хувь нь тува, урианхай зэрэг төрөлх хэлээр ярьдаг тус аймгийн vндэсний цөөнх юм.
Баян-Єлгий аймгийн хэвлэл мэдээллийн төв нь “Жана Омир” сонин мөн казах хэлээр нэвтрvvлгээ цацдаг телевиз, радиотой. “Жана омир” сонин нь сард гурван удаа 630 хувь хэвлэгддэг. Радио нь долоо хоногт 420 минут, телевиз нь долоо хоногт 180 минутын нэвтрvvлэг тус тус цацдаг байна. Телевизийн техник нь аймгийн хэмжээнд нэвтрvvлэг цацах хvчин чадалтай, радиогийн техникийн хvчин чадал нь Казахстаны Семиплатинск, Хятадын Шинжаанд нэвтрvvлэг цацах боломжтой ч өнөөгийн байдлаар энэ боломжийг бvрэн дvvрэн ашиглаж чадахгvй байна.
Баян –Єлгийн аймгийн радиог 1965 онд, аймгийн орон нутгийн телевизийг 1990-ээд оны эхээр байгуулжээ. 1998 онд батлагдсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг хэрэгжvvлэх тухай УИХ-ын тогтоолд Баян-Єлгий аймгийн радио станцыг МРТ-ийн орон нутгийн салбар болгохоор заасан ч долоон жилийн хугацаанд ямар ч өөрчлөлт гараагvй бөгөөд Баян-Єлгийн Радио телевиз орон нутгийн засаг захиргааны мэдэлд хэвээр байгаа юм.
Хэвлэл мэдээллийн төвд 20 орчим сэтгvvлч ажилладагаас хоёр нь мэргэжлийн сэтгvvлч, vлдсэн нь уран зохиолын багш, цэргийн офицер асан зэрэг өөр мэргэжлийн хvмvvс байгаа юм. Радио нь 18 ажилтантай, сэтгvvлч мэргэжилтэй хvн телевизэд байхгvй.
Баян-Єлгий аймгийн засаг даргын тамгын газраас Хэвлэл мэдээллийн төвд жилд 30 сая төгрөгийн татаас олгодог байна. Аймгийн төсөв хvрэлцэхгvй байгаагаас шинэ техник, технологи авахад хөрөнгө мөнгө гаргах боломжгvй. Аймгийн засаг даргын тамгын газраас Хэвлэл мэдээллийн төвийн тэргvvнийг томилдог. Баян-Єлгийн Радиогийн Унгарт vйлдвэрлэсэн техник нь нэлээд хуучирч, элэгдсэн байна. Телевиз нь VHS системээр ажилладаг бөгөөд ердөө ганц камертай.
Хөдөө суманд телевизийн жижиг станц байдаг. Мэдээллийн төвөөс эрхлэн гаргадаг сонин хэвлэлээс гадна сард гурван удаа 630 хувь хэвлэгддэг “Олке Омири” цорын ганц хувийн сонинтой.
Аймгийн албаны хvмvvс телевиз, радиогийн техникийг шинэчлэхэд хөрөнгө мөнгө гаргахыг Засгийн газраас хvсэхэд, тэд хөрөнгө мөнгөний туслалцаа vзvvлнэ хэмээн удаа дараа амласан ч vvнийгээ биелvvлээгvй гэж аймгийн засаг даргын тамгын газрын дарга ноён Б.Зархум ярьжээ. ОНРТ-ийн хуулийн дагуу аймгийн эрх бvхий хvмvvс хэвлэл мэдээллийн хэрэгслээ либералчлахаар төлөвлөж байгаа ч vvнийг хэрхэн хийхээ мэдэхгvй байна. “Хамгийн гол нь Баян-Єлгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг сургалтанд хамруулж, нэвтрvvлэг бэлтгэх талаар сургалт явуулах хэрэгтэй” гэж Монголын сэтгvvлчдийн холбооны Баян-Єлгий дэхь салбарын дарга Хуатай ярьсан байна. Нэн даруй технологийн шинэчлэлт ч хийх шаардлагатай гэнэ. “Глоб Интернэшнл” ТББ өргөн нэвтрvvлгийн vйлчилгээний талаар зарим нэг сургалтын материал тараасан бөгөөд Баян-Єлгий аймагт Олон нийтийн өргөн нэвтрvvлгийн vйлчилгээний Зөвлөл байгуулах талаар санал солилцжээ.