Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжих олон улсын сvлжээ буюу IFEX-ийн ээлжит 12 дахь удаагийн хурал өнгөрсөн сарын 19-24-ний хооронд Бельгийн нийслэл Брюссель хотноо боллоо. Энэ vеэр хараат бус хэвлэл мэдээллийг дэмжих чиглэлээр vйл ажиллагаа явуулдаг “Глоб Интернэшнл” ТББ болон гадаадын долоон байгууллага IFEX-т элсч, гишvvн байгууллагын тоо наймаар нэмэгдэв.
Хуралдааныг Олон улсын сэтгvvлчдийн холбооны тэргvvн Кристофер Уоррен нээж vг хэлсэн байна. Хуралд есдvгээр сарын 11-нд АНУ-д болсон халдлагын дараа баталсан “терроризмын эсрэг хууль” нь vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хяхин боогдуулж байгаа талаар Европын комиссийн дэд Ерөнхийлөгч, Европын Холбооны Хууль зvй, эрх чөлөө болон аюулгvй байдлын асуудал эрхэлсэн комиссар Франко Фраттини илтгэл тавьсан байна.
Хуралд оролцсон сэтгvvлч, мэргэжилтэн, хуулийн шинжээчид Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө тэмцэгчид болон сэтгvvлчдийн эсрэг гэмт хэрэг vйлдсэн хvмvvс шийтгэлгvй хоцорч байгааг хэлээд, хэд хэдэн жишээг танилцуулжээ. Украины сэтгvvлч Мирослав Гонгадзегийн амийг хөнөөсөн хэргийг илрvvлэхэд ЕХ-ны шvvгч хэрхэн ажиллаж байгаагаа энэ vеэр танилцуулсан байна. Сэтгvvлчийн амийг хөнөөсөн гэх этгээдvvдийг баривчилсан ч аллагын захиалагч олдохгvй байгаа аж. Украины Ерөнхийлөгч Виктор Ющенко гэмт этгээдийг илрvvлнэ хэмээн амлажээ.
Мөн арга хэмжээний vеэр Нээлттэй нийгэм Соросын сангаас хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгvvлчид хуулийн туслалцаа авахад нь тэтгэлэг олгох дэлхийн сан байгуулах санал гаргажээ. “Энэ сан нь асуудлыг сунжруулалгvй шийддэг, хvнд суртлаас ангид байх хэрэгтэй” гэж “Глоб Интернэшнл” ТББ-ын тэргvvн Х.Наранжаргал саналаа хэлсэн юм.
Бvсийн уулзалтад оролцогсод Монголын тухай их сонирхож байсны дээр манай улсын хэвлэл мэдээллийн салбарын талаарх мэдээлэл IFEX-ийн гишvvн орнуудад байхгvй бөгөөд тиймээс ч vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хангалттай байгаа гэсэн таашаа ойлголттой байдаг аж.
Их хурлын vеэр нэр төр, гvтгэлэг доромжлолын хэрэг vйлдсэн гэх сэтгvvлчийг эрvvгийн хуулиар шийтгэж байгаа нь сэтгvvлч болон хэвлэлийн эрх чөлөөнд ноцтой хохирол учруулж байгааг, сэтгvvлчид засгийн газрыг шvvмжилсэн, төрийн оролцоотой гэмт хэрэг, авилгыг илрvvлсэн мэдээ материал бичсэний төлөө шоронд хоригдож байгаа тухай жишээг гишvvн байгууллагын төлөөлөгчид танилцуулав.
Төлөөлөгчид “Глоб Интернэшнл” ТББ-аас хэвлэл мэдээллийн аян зохион байгуулж байсан тухай хэд хэдэн асуулт тавьсны дараа гишvvн байгууллагын санал хураалтаар “Глоб Интернэшл” ТББ-ыг IFEX-ийн гишvvнээр элсvvлсэн байна.