IFEX-ийн 2006.02.28 -ны өдрийн № 8 дугаар
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах салбарт ажилладаг 64 байгууллагыг нэгтгэсэн олон улсын vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээнээс долоо хоног тутам англи, франц, орос, испани хэл дээр эрхлэн гаргадаг Коммюнике IFEX-ийн 2006.02.28 -ны өдрийн № 8 дугаарыг танилцуулж байна. Илvv дэлгэрэнгvй мэдээллийг IFEX: http://www.ifex.org/en -ийг авна уу.

Vг хэлэх эрх чөлөөний талаархи мэдээ:

1. Vзэл бодлоо илэрхийлэх олон улсын сvлжээнд найман байгууллага элсэж хvрээгээ тэллээ.

Бvс нутгийн мэдээ :
2. IFEX-ийн гишvvд барьцаалагдсан сэтгvvлчдийг суллахыг шаардан хэвлэлийн мэдэгдэл гаргав.
3. Орос: Сэтгvvлчийн амийг хороов.

Бага хурал, сургалт семинар ба vйл явдлууд

4. Шриланкад болох Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг ЮНЕСКО зохион байгуулна.

Шагнал ба тэтгэлэг
5. Экvйтес
6. Эрх чөлөөний төлөө Жон Хамрейн шагнал

Хэвлэлийн эрх чөлөөнд заналхийлж буй сvрдvvлэг дарамтын эсрэг идэвхтэй тэмцэх арга замыг олох, vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах талаар ярилцахаар Бельгийн Брюссель хотноо хуран цугласан 100 гаруй идэвхтнvvд Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний олон улсын сvлжээний Ерөнхий чуулга уулзалтаа хийж улмаар эгнээндээ найман шинэ байгуулагыг элсvvлэн хvрээгээ тэлэв.
Сvлжээнд элсэхийг хvссэн байгууллагууд уг чуулга уулзалтын vеэр IFEX гишvvнээр элсэх мэдvvлгээ гишvvдэд танилцуулж дараа нь санал хураалт явагдсан юм. Чуулга уулзалтын зохион байгуулагчаар Олон улсын Сэтгvvлчдийн Холбоо ажилласан юм.
Шинэ гишvvдийг танилцуулвал:
- Арабын Архивын хvрээлэн / Иордан /
- Хvний эрхийн талаархи мэдээллийн Арабын сvлжээ /Египет/
-Энхийн бvтээн байгуулалт ба хэвлэл мэдээллийн судалгааны төв / Либери/
- Балбын сэтгvvлчдийн Эвлэл / Балба/
- Глоб Интернэшнл /Монгол/
- Ай –пи-эс Холбооны сан (BIANET) / Турк/
-Тунисийн уран бvтээл, хэвлэн нийтлэл, хэвлэлийн эрх чөлөөний ажиглах хороо /OLPEC/ Тунис/
- Хэвлэл мэдээллийг мэргэшvvлэхийн төлөө Зvvн өмнөд Европын сvлжээ
/ Румын/

Шинэ гишvvдээр хvрээгээ тэлсэн IFEX одоо vзэл бодлын эрх чөлөөг хамгаалагч 72 байгууллагыг эгнээндээ нэгтгэж уг байгууллагын гишvvд сvлжээгээрээ дамжуулан vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах тvгээн дэлгэрvvлэх чиглэлээр кампанит ажил өрнvvлэх, хамтран тэмцэх санаачлага гарган ажиллах болно.
Дэлгэрэнгvй мэдээллийг http://www.ifex.org/en/content/view/full/429/ vзнэ vv.

Бvс нутгийн мэдээ :

2. IFEX-ийн гишvvн орнууд Ерөнхий чуулга уулзалтын vеэр Тажикстан, Сомали, Балба, Малайз, Египет, Азербайжан улсуудад хэвлэлийн эрх чөлөө болон vзэл бодлын эрх чөлөө ноцтой зөрчигдөж байгаад анхаарлаа хандуулахыг уриалсан зургаан хамтарсан мэдэгдэл гаргасан юм. Мэдэгдлийг доорхи хаягнаас vзэж болно.
http://www.ifex.org/en/content/view/full/20

Шинээр элссэн гишvvн байгууллагууд болон IFEX -ын Ерөнхий чуулга уулзалтын талаар илvv тодорхой мэдээлэлэл авахыг хvсвэл communique@ifex.org-т хандана уу.
Чуулга уулзалтын vеэр болсон салбар хуралдааны материалтай дараах хаягаар танилцаж болно.
http://www.ifex.org/en/content/view/full/72406/
--------------------------------------------------------
3. Орос: Сэтгvvлчийн амийг хороожээ.

2006 оны 2-р сарын 26-ны өдөр Москва хотноо орших гэртээ амиа алдсан Оросын vндэсний НТВ-ийн ТВ-ийн сурвалжлагч 33 настай Илья Зиминий амь насыг хороосон хэрэгийн буруутай этгээдийг олж цээрлvvлэхийг Оросын эрх баригчдад хандан Сэтгvvлчдийн эрхийг хамгаалах хороо уриалжээ.
Зимин ажилдаа ирэхгvй, утсаа авахгvй байгаад сэтгэл зовнисон хамт ажилладаг хэдэн нөхөд нь тvvний гэрт очиход тэрээр хамаг цус нь юvлсэн мэт цусандаа хутгалдан нас барсан байсан гэж СХХ мэдээлжээ. Хvч хэрэглэсэн шинж тэмдэг илэрхий байжээ. Нэрээ хэлэхийг хvсээгvй цагдаагийн ажилтан Зиминий гэрээс эд зvйлс алдагдаагvй байна гэж хэлжээ.
Толгой руу нь хvчтэй цохисны улмаас өглөө эрт нас баржээ гэсэн шинжээч эмчийн дvгнэлт гараад байгаа ба Москва хотын прокурор хvн амины хэрэг vvсэгэн шалгаж эхлээд байгаа юм байна.
Цагдаа болон прокурорын ажилтнууд уг хэрэг сэтгvvлчийн мэргэжлийн vйл ажиллагаатай холбоотой эсэх нь тодорхойгvй гэж байгаа ч НТВ –ийн мэдээний редактор Татьяна Миткова, Зиминий амийг хороосон явдал тvvний хийж байсан эрэн сурвалжлах чиглэлийн ТВ цуврал нэвтрvvлэгтэй холбоотой байж болохыг vгvйсгэх аргагvй гэж мэдэгдэж байна.
И. Зимин НТВ-ээс явуулдаг “ Мэргэжил ба сэтгvvлч” эрэн сурвалжлах цуврал нэвтрvvлгийн сурвалжлагчаар ажиллаж, шилдэг нэвтрvvлгийн шагнал хvртэж байсан хvн юм.
2005 оны 4-р сард Зимин халдлагад өртөн зодуулж, хөлөө гэмтээж байсан ч уг халдлагыг сэтгvvлчийн vйл ажиллагаатай холбоотой хэмээн мэдэгдээгvй байна. Оросын эрх баригчид сэтгvvлчдийн амь насыг хөнөөсөн хэргийн буруутай эздийг олох тал дээр байнга хойрго ханддаг ба СХХороо сэтгvvлч Зиминий амийг хороосон хэргийг мөрдөн шалгах ажиллагаа ил тод явагдах ёстой гэж мэдэгдэж байна. 2000 оноос хойш ОХУ-д 12 сэтгvvлч амь насаа алдаад байгаа ч сэтгvvлчийн амийг хороосон гэмт этгээдvvд одоо хvртэл илрээгvй байгаа юм.
Дээрхи хэрэгтэй холбоотой дэлгэрэнгvй мэдээллийг дараах хаягнаас авч болно. s:
- СХХ: http://www.cpj.org/news/2006/europe/russia27feb06na.html
-2005 онд Оросод гарсан хэвлэл мэдээлэлтэй холбоотой хэргvvд: http://www.cpj.org/attacks05/europe05/russia_05.html
-Амь хороосн 12 хэрэг ба хууль цааз хэрэгжээгvй тохиолдлууд http://www.cpj.org/Briefings/2005/russia_murders/russia_murders.html
- Оросын талаархи Фридом Хаусын тайлан :
http://www.freedomhouse.org/template.cfm?page=16&year=2005&country=6818
-Хvний эрхийг хамгаалах талаархи мэдээлэл : http://hrw.org/english/docs/2006/01/18/russia12218.htm

Бага хурал, сургалт семинар ба vйл явдлууд

4. Шриланкад болох Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг ЮНЕСКО зохион байгуулна.

Төрийн бус ба засгийн газар хоорондын байгууллагууд, хөгжлийн агентлаг, судалгааны хvрээлэнгийн төлөөлөгчид, дэлхийн олон орны 100 гаруй сэтгvvлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд оролцохоор саналаа өгөөд буй Дэлхийн Хэвлэлийн эрх чөлөөний өдөрт зориулсан бага хурал 2006 оны 5-р сарын 1-3-нд Шриланка улсад зохиогдох бөгөөд уг бага хурлыг ЮНЕСКО зохион байгуулах юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, бvлгийг чадавхижуулах замаар ядууралтай тэмцэхэд хараат бус хэвлэл мэдээллийн vvргийг хэрхэн нэмэгдvvлэх, ажил олгогчдын хоорондын харилцаа холбоог сайжруулах замаар дээрхи иргэдийн эдийн засгийн тогтвортой хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлvvлэх, ядуурлыг бууруулах тал дээр сайн засаглал, хариуцлага, ил тод байдлын vр нөлөөг дээшлvvлэх талаар хэлэлцэх болно. ,
Мэдээллийн эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөөг хамгаалсанаар ядуурлыг хэрхэн бууруулж чадах талаар төлөөлөгчид санал бодлоо vр дvнтэй солилцож чадна гэдэгт ЮНЕСКО итгэж байгаа юм. Мөн тvvчлэн хөгжлийн тусламжийн агентлагууд, хэвлэл мэдээллийнхэн харилцан холбоо тогтоож хамтдаа НVБ-аас дэвшvvлсэн Мянганы Хөгжлийн зорилтыг биелvvлэхээр ажиллах болно гэж найдаж байна.

Илvv дэлгэрэнгvй мэдээллийг http://tinyurl.com/7mvz2 хаягнаас vзнэ vv.

Шагнал ба тэтгэлэг

5. Экvйтес буюу Хvний Эрхийн боловсролын олон улсын төв /хуучнаар Канадын Хvний эрхийн сан/ нь боловсролоор дамжуулан хvнийг хөгжvvлж нийгэмд шударга ёс, энх тайван тогтоож ардчилалыг бэхжvvлэхийн төлөө ажилладаг юм. Тус байгууллага жил бvр дэлхийн 60 орчим орны 100 гаруй оролцогсдыг хамруулсан олон улсын хэмжээний сургалтын хөтөлбөр хэрэгжvvлдэг юм.
Сургалтын хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгvй мэдээллийг доорхи хаягнаас vзнэ vv.
http://www.equitas.org/

6. Эрх чөлөөний төлөө Жон Хамрейн шагнал

Жил бvр дэлхийн өнцөг булан бvрт ардчилалыг хөгжvvлэн бэхжvvлэх, хvний эрхийг хангахад жинтэй хувь нэмэр оруулсан байгууллага, хувь хvнийг шагнадаг Жон Хамрейн нэрэмжит Эрх чөлөөний шагналд нэр дэвшигчдийн материалыг хvлээн авч байна.
Уг шагналыг хvртсэн тохиолдолд хvний эрхийг хамгаалах чиглэлээр хийсэн ажлаа тvгээн сурталчлах зорилгоор Канадын хотуудаар аялан лекц унших ба шагналын сан 22.000 ам. долларыг гардан авах юм.
Хvний Эрхийн Тvгээмэл Тунхаглалын анхны төслийг бичсэн Канадын хvний эрхийн хуулиар мэргэжсэн профессор Жон Хамрейн дурсгалд зориулан уг шагналыг бий болгосон юм.

Материал хvлээн авах эцсийн хугацаа 2006 оны 4-р сарын 15 болно.

Илvv тодорхой мэдээллийг http://www.dd-rd.ca/ хаягнаас авна уу.