2006 оны 2-р сарын 27.
Ховд аймаг 17 сум 91 багтай. Аймгийн төвийн байгууллага аж ахуйн нэгж, сум, багийн төвvvдэд оршин суугаа иргэд орон нутгийн болон төвийн тогтмол хэвлэл мэдээллийг хvлээн авах боломжтой. Харин багийн төвөөс цааш 200-600 км хол, тvvнээс ч цааш хөдөө отроор яваа нvvдэллэн яваа малчид шуудангаар хэвлэлээ захиалан авах боломжгvй учир 1-2 сар ямар ч мэдээлэл авдаггvй гэж Ховд аймгийн Чандмань, Ховд суманд уулзсан малчид, иргэд ярьж байна.
Тэд сум аймаг, улсын хэмжээнд болж буй vйл явдлын талаар ямар ч мэдээлэлгvй байна. Амьдралын боломжтой хуруу дарам цөөхөн айл нарны цахилгаан vvсгvvр ашиглан телевизийн мэдээлэл хvлээн авдаг. Монгол Улсын Vндсэн Хуулийн 3-р зvйлд заасан " Засгийн бvх эрх ард тvмний гарт байна. Монголын ард тvмэн төрийн хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ" гэсэн заалт байдаг. Алслагдсан сум, багийн иргэд мэдээлэлгvй хоцрохоос гадна иргэн хvний хувьд vзэл бодлоо илэрхийлэх, төр засагт санал бодлоо уламжлах Vндсэн хуулиар хамгаалагдсан эрхээ эдлэж чадахгvй байна.
Алслагдсан хөдөөгийн малчдад мэдээллийг тэгш хvртээмжтэй хvргэх тал дээр төрөөс бодлого боловсруулж энэ ажилд 21 аймаг, тvvний сум, багийн засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нарын нөөц боломжийг ашиглах, иргэдийн vvсгэл санаачилгыг дэмжиж урамшуулал өгөх замаар мотоцикль, морь тэмээг ашиглан иргэдийн мэдээллийг тэгш хvртэх эрхийг хангахад туслах бололцоотой гэж хөдөөгийн малчид vздэг юм байна. Ингэснээр хот хөдөөгийн иргэдийн мэдээлэл ялгавартай хvртэж байгаа байдлыг арилгаж болох юм.
Ховд аймаг, сvлжээний сурвалжлагч А.Бямбасvрэн