Багануур дvvргийн Засаг дарга Ч.Оюунбаатар нь тус дvvргийн МАХН-ын хорооны дарга Ц.Энхболд, BBS телевизийн захирал Х.Хишигбадрах нарыг гvтгэлэг бvхий мэдээлэл тарааж нэр төр, алдар хvнд, ажил хэргийн нэр хvндэд халдсан хэмээн шvvхэд өгч сэтгэл санааны хохирол болох 15 сая төгрөгийг нэхэмжилжээ.
Хэргийн учир нь Засаг дарга Ч.Оюунбаатарын vйл ажиллагааны алдаа дутагдлын тухай “Засаг дарга дуудсан л бол ажлаас халагдсанд тооц…” хэмээх материал “Зууны мэдээ” сонины хавсралт болох “24 цаг сонин”-ы 2006 оны нэгдvгээр сарын 6-ны өдрийн дугаарт нийтлэгдсэнээс vvдэлтэй юм байна.
Сонинд нийтлэгдсэн эх материалыг vндэслэлгvй гvтгэлэг хэмээн vзэж Засаг дарга Ч.Оюунбаатар “Зууны мэдээ” сонинд хандаж, залруулга гаргаж өгөхийг хvссэний дагуу 2006 оны нэгдvгээр сарын 13-ны өдөр тvvний ярилцлага нийтлэгдсэн байна. Уг ярилцлагынх нь өмнөх vгэнд “Зууны мэдээ” сонин Засаг дарга Ч.Оюунбаатараас уучлалт бас хvсчээ. Гэтэл залруулга бvхий дээрх материал сонинд нийтлэгдэхийн өмнөх өдөр буюу 2006 оны нэгдvгээр сарын 12-ны өдөр Багануурын BBS телевизээр өмнө нь “24 цаг” сонинд нийтлэгдсэн Ч.Оюунбаатарын тухай материалыг цацжээ. Vvнийг Засаг дарга Ч.Оюунбаатар дvvргийн МАХН-ын хорооноос зориуд зохион байгуулж хийсэн ажил, тэр ч бvvхэл “Зууны мэдээ” сонинд ч анхнаасаа эх материалыг МАХН-ын хорооны дарга Ц.Энхболд бичиж өгсөн хэмээн Багануурын “Сvлжээ-3” телевизээр өөрийнхөө хэвлэлийн төлөөлөгчөөр дамжуулан мэдэгдсэн байна.Энэ мэдэгдлийг гурван өдрийн турш, гурав гурван цагийн зайтайгаар давтан цацжээ. Тvvгээр ч зогсохгvй дvvргийн шvvхэд хандан МАХН-ын хорооны дарга Ц.Энхболд, BBS телевизийн захирал Х.Хишигбадрах нараас сэтгэл санааны хохирол болох 15 сая төгрөг гаргаж өгөхийг хvссэн нэхэмжлэл гаргасан байна.
Ц.Энхболд, Х.Хишигбаяр нар vvнийг эсэргvvцэж “Зууны мэдээ” сонинд Ч.Оюунбаатарын талаар ямарч материал бичиж өгөөгvй хэмээн мэдэгдэж байна. Vvнийг нь нотолж Ч.Оюунбаатар, Ц.Энхболд нарт “Зууны мэдээ” сонин албан бичгээр мэдэгдэл хvргvvлсэн байна. Нэгэнт асуудал шvvхийн шатанд шилжсэн учир эх материалыг “Зууны мэдээ” сонинд хэн хvргэж өгсөн бэ? Ц.Энхболд биш юм бол өөр хэн байх вэ? Мэдээж vvнийг “Зууны мэдээ” сонин маш сайн мэдэж байгаа. Эх сурвалжаа нууцлах vvднээс хэн гэдгийг нь “Зууны мэдээ” задлахыг хvсэхгvй байна.
Сvлжээний сурвалжлагч Г.Энхбаатар