Бүсийн мониторчдын уулзалт

Глоб Интернэшнл ТББ-аас хэрэгжvvлж буй “Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн мониторинг ба хараар бус хэвлэл мэдээллийг дэмжих нь” төслийн хүрээнд орон нутагт ажилладаг бvсийн мониторуудын уулзалт 2006 оны 02-р сарын 18-ны өдөр “Глоб Интернэшнл”-ийн байранд болов.

Уулзалт дээр:
Сүлжээний зохицуулагч Ч. Ерөөлсүрэн 2006 оны 1,2-р сард мониторуудаас илгээсэн Vйлдэлд дуудсан шуурхай мэдээг дvгнэн ярилцаж зарим зөвлөмж өгөв. Хэвлэл мэдээллийн эрх зvйн орчинг боловсронгуй болгох, мэргэшсэн сэтгvvлчдийг бэлтгэх талаар чөлөөт ярилцлага хийв. Мөн дээрхи чиглэлээр орон нутагт тулгамдаж буй асуудлыг хэрхэн шийдэх талаар мониторууд санал дэвшүүлэв.
Уулзалтанд:
А. Бямбасvрэн – Баруун бүс
И.Байгалмаа- Зүүн бүс
Є.Рагчаасvрэн- Хойд бүс
Б. Тvвшинжаргал- Өмнөд бүс
Г.Энхбаатар- Улаанбаатар
Ч. Ерөөлсvрэн- сүлжээний зохицуулагч
Ж.Энхтуул- Глоб Интернэшнл ажилтан
Г.Нарангарвуу – Веб редактор, сэтгvvлч
Г. Даваахүү- “Глоб Интернэшнл” ТББ-ын хуульч нар оролцов.

Ч.Ерөөлсvрэн: Мониторуудаас ирvvлсэн мэдээнд тухай бvрт нь хариу өгч, нэмэлт мэдээлэл шаардлагатай бол е-мэйл болон факсаар тодруулга авч хэвшиж байна. Мониторуудын ажлын явц сайн шуурхай мэдээ тасралтгvй явуулж байгааг тэмдэглэн хэлмээр байна.
Харин та бvхэн сургалтын явцад заалгасан зургаан асуултын дагуу vйлдэлд дуудсан шуурхай мэдээ бичиж байвал их сайн байна. Мониторуудаас ирvvлсэн мэдээг ихэнхдээ дахин боловсруулж байгааг анхаарна уу.
Vзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний зөрчлийн хэлбэрийг найман ангилалд хуваасан байгаа. Үүнийг хувилан тараана. Мөн зөрчлийн жишээн дээр хуульчийн дvн шинжилгээ хийсэн хэвлэлийн мэдэгдэл, захидал зэргийг шаардлагатай гэвэл надаас авч болно.
2006 оны 3-р сарын дундуур vйлдэлд дуудсан шуурхай мэдээний талаар хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөж байгаа. Зөрчилд Глобын зvгээс авсан арга хэмжээний хариуд тухайн зөрчил гаргасан этгээд, эрх мэдэлтэн ямар vйлдэл хийсэн талаар бичгээр тайлан бичиж өгөхийг хvсье.
Баруун хойд бvсийн хариуцсан монитор Батболдтай утсаар холбогдсон. “Завхан“ сонины эрхлэгч Г.Идэрийн эрх зөрчигдсөн тохиолдолд Глоб хэвлэлийн мэдэгдэл гарган тус сонинд хэвлvvлэхээр явуулсан. Гэтэл сонины эрхлэгч мэдэгдлийг хэвлэхээс өмнө Аймгийн засаг дарга хянаж уншаад “Миний эсрэг гvтгэсэн зvйл байхгvй тул сониндоо хэвлэж болно” гэсэн зөвшөөрөл өгчээ. Үүнээс харахад Завхан аймгийн” Завхан” сонины нийтлэлийн бодлого аймгийн засаг даргын vзэмжээр шийдэгддэг болох нь харагдаж байна.
А.Бямбасvрэн- Орон нутгийн хэвлэлд цагдан хяналт vнэхээр бодитой байгаа. Би хэвлэлийн мэдэгдэл, аймгийн засаг даргад илгээсэн захидлын мөрөөр орон нутгийн эрх мэдэлтнvvд ямар хариу vйлдэл хийсэн талаар мэйлээр эргэж мэдэгдье. Харин мониторингийн сvлжээний талаар Ховд аймгийн “Ховдын мэдээ” сонинд гаргасан нийтлэлийн эх хувийг энэ удаа авчирсан байгаа.

Ө. Рагчаасvрэн- Зөрчлийн талаар тодруулж нэг зvйл асуухад, урьд болж өнгөрсөн хэрэг явдлын талаар мэдээлэх эсэхэд бид их эргэлздэг. Орон нутагт ажилласан уулзалтын vеэр гол төлөв болоод өнгөрсөн хэрэг явдлын талаар маш олон жишээтэй тулгарч байсан. Заримаас нь мэдээлсэн байгаа.

Ч. Ерөөлсvрэн- Нэгэнт мэдэгдэж байгаа зөрчлийг бид бvртгэж байгаа. Таны Булганаас ирvvлсэн мэдээг бvртгэлд авсан. Харин Тvвшинжаргалын ирvvлсэн мэдээнд гэхэд зөрчил гаргасан этгээд нь албан ажлаа хvлээлгэж өгөөд хариу vйлдэл хvлээж авах боломжгvй болсон тохиолдолд бvртгэлд авахад хvндрэлтэй болж байгаа юм. Гэхдээ бид бvртгэлд авсан. Хойшдоо үүнийг анхаарна биз. Тvвшинжаргалын ирvvлсэн 4 мэдээ маш товч, мэдээлэл нь тодорхойгvй байсныг анхаарна биз дээ.

Ө. Рагчаасvрэн- Бидний орон нутаг элсvvлсэн мэдээлэгч нар идэвхтэй ажилласан тохиолдолд ямарваа нэгэн хэлбэрийн урамшуулал байх уу гэж олонтоо асууж байсан. Энэ талаар та бvхэнд мэдэгдэх нь зvйтэй гэж бид ярилцсан юм. Мөн тэдгээр мэдээлэгч нарыг vнэмлэхтэй болгох боломж байна уу гэдгийг төслийн зохицуулагчаас лавлаж өгнө үү.
Хэвлэл мэдээллийн эрх зvйн орчинг боловсронгуй болгох тал дээр бидний оролцож байгаа орон нутгийн ХМХ-ийн анхдугаар чуулганы vеэр хvчтэй яригдаж байна. Энэ чиглэлээр Даваахvvгийн тавьсан илтгэлийг хvмvvс их анхааралтай сонсож байсан. Орон нутгийн ХМХ –ийн 80 гаруй хувь нь төрийн буюу орон нутгийн өмчид байгаа бөгөөд орон нутагт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн ажилтнууд өмчийн хэлбэр хэрхэн өөрчлөгдөхийг маш сонирхож байна. Төр засгийн удирдлагад хандан чуулганаас уриалга гаргана гэж ярьж байна. Чуулганд оролцсон орон нутгийн ХМХ-ийн ажилтнуудын санаа бодол, орон нутагт ажилласан уулзалтын vеэр сонссон, санал болгосон зэргийг нэгтгээд мэйлээр тайлан ирvvлье гэсэн саналтай байна гэснийг уулзалтанд оролцогсод дэмжснээр өндөрлөв.