Бид ядуурлыг бууруулах чиглэлээр сэтгvvлч, ТББ-уудад сургалт явуулах, хамтарсан мониторинг хийх төсөл бичихийн тулд суурь мэдээлэл болгох зорилгоор зургаан аймгийн ТББ-ууд, хэвлэл мэдээллийнхний дунд асуулга явууллаа. Ядуурлыг бууруулах чиглэлээр vйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, ялангуяа vvнд мониторинг хийх туршлага хэр зэрэг байгааг тандах асуултуудыг боловсруулсан юм.
1. Ядуурлыг бууруулах асуудалд сэтгvvлчид аль хэр анхаарал тавьж, бичдэг талаар
Ядуурал нь нийгмийг нэлээд хамарсан, ялангуяа хөдөөд их тvгээмэл байдаг асуудал учраас ядуурлыг бууруулах асуудал сэтгvvлчдийн анхаарлын төвд байдаг ч орон нутгийн сонин, телевиз, радиогийн сэтгvvлчид энэ сэдвээр жигд анхаарч бичихгvй байна. Тэд сургалт, vзvvлсэн тусламжийн тухай товч мэдээлэх эсвэл нэг аймагт 1-3 хэвлэл мэдээллийн хэрэгсэл л энэ асуудалд бусдаасаа илvv идэвх чармайлт гаргаж ажилладаг байна.
Жишээ нь: Євөрхангайн “Ноён уул” FM102.6 радио, “Гурвалжин мэдээ” сонины сэтгvvлчид энэ чиглэлээлээр бусдаасаа идэвхтэй ажиллаж ирсэн. “Ноён уул” FM102.6 радио 2004 онд энэ сэдвээр бие даасан судалгаа хvртэл явуулж, хоёр удаа нэвтрvvлэг явуулжээ.
Мөн Дархан хотын жишээг авч vзвэл ядуурлын асуудлаар 2005 онд л гэхэд “ЛХА” ТВ- 6, “DBS” ТВ- 4, “ОРХОН-106” радио-12 удаа нэвтрvvлэг, сурвалжлага хийжээ. Бусад хэвлэл мэдээллийн таван хэрэгсэл энэ талаар ердөө мэдээ, ярилцлага хийсэн байна. Дарханы 50 гаруй сэтгvvлчдээс 6- 8 нь ядуурлын сэдвээр дагнан бичдэг. Бусад нь энэ сэдвээр бичих сонирхолтой байдаг ч мэдлэг, туршлага, ур чадвар болон редакцийн дэмжлэг дутагддаг гэж vзсэн байна.
2. Гол төлөв бичдэг төрөл зvйлийн талаар
Ядуурлыг бууруулах чиглэлээр бичдэг нийтлэг төрөл нь бэлтгэхэд хялбар, судалгаа шаарддаггvй тул мэдээ, ярилцлага, өгvvлэл, сурвалжлага байдаг. Мөн тайлбартай өгvvлэл, фото зураг, асуудал дэвшvvлсэн тоо баримттай өгvvлэл бичих, ядуурлыг бууруулах зөвлөлөөс хийж буй ажлын тайлан мэдээ, аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсан мэдээг товчлон нийтэлдэг гэж мөн хариулсан байна.
Аймгуудад асуудлын хойноос явж, судалж, эх сурвалжаа баримтжуулан бичдэг цөөн боловч сэтгvvлчдийн бvтээлч ажлаас ишлэл авья. Тухайлбал, Дарханы тосгонд оршин суудаг ядуу өрхvvдэд сум, багаас ямар ч дэмжлэг туслалцаа vзvvлээгvй талаар мөн аймгийн төр, захиргааны байгууллагаас тэдэнд зайлшгvй vзvvлэх ёстой тусламжийн талаар нэвтрvvлэг хийсэн. Тvvнчлэн, ядуурлаас гарах vндсэн арга нь иргэн бvр амьдрах ухаанд суралцаж, хувийн жижиг бизнес эрхлэх хэрэгтэй гэсэн санаагаар жижиг бизнес амжилттай эрхэлж байгаа хvмvvсийн арга туршлагыг бусдад нь хvргэх зорилгоор цуврал өгvvлэл бичиж “Хөдөөгийн бизнес мэдээ” сэтгvvлд нийтлvvлсэн, тvvндээ шаардлагатай судалгааг хийж, фото зургаар баримтжуулсан сайн туршлагууд байна.
3. Сэтгvvлчид энэ сэдвээр цөөн бичиж байгаагийн гол шалтгаан нь:
• Бvх сэтгvvлчдийн энэ сэдвээрх ойлголт сайн биш, мэдээлэл хомс байдаг. Тухайн асуудлыг хариуцсан төрийн ажилтан нь өөрөө ил тод мэдээлэл өгөхийг хvсдэггvй, өгсөн нь мэдээлэл төдийгөөр хязгаарлагддаг
• Асуудлын чухлыг мэдэж байгаа хир нь өөрсдөө идэвхи гаргахгvй байна. Баримт, эх сурвалжийн судалгаа хийхээс залхуурдаг.
• Залуу сэтгvvлчдийн хувьд ядуурлын сэдвээр дагнан бичихэд ойлголт, ялангуяа эдийн засгийн мэдлэг, энэ сэдвээр бичих ур чадвар дутагддаг.
• Орон нутгийн ХМБ-ын бодлогод ядуурлын сэдэв бага зай эзэлдэг нь бас нөлөөлж байна. Учир нь эрхлэгч редакторууд нь, төлбөрт нэвтрvvлэгт ач холбогдол тvлхvv өгдөг, ядуурлын асуудал хөндсөн нэвтрvvлэг хийх зардал гаргаж өгдөггvй гэх мэт шалтгаан байна.
4. Сэтгvvлчид энэ чиглэлээр мэргэжлийн тvвшинд бичихэд юv шаардлагатай талаар
Ядуурлын мөн чанар, энэ сэдвээр хэрхэн бичих тухай, ялангуяа эдийн засгийн болон эрэн сурвалжлах сэтгvvл зvйн сургалт орон нутгийн сэтгvvлчдийн дунд сургалт явуулах, сэтгvvлчдийг чадавхжуулах зайлшгvй шаардлагатай. Ядуурлын vндсэн vзvvлэлтvvд, энэ талаархи эдийн засгийн ойлголт, эх сурвалжийн судалгааг хаана яаж хийх нь илvv vр дvнтэй болох тухай зэрэг мэдлэг олгох хэрэгтэй байна.
Орон нутагт болон улс даяар хэрэгжиж буй төсөл хөтөлбөрvvд, зээл, тусламжийн талаар орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага сэтгvvлчдэд мэдээлэл маш хомс байдаг. Олдсон мэдээлэл нь дутуу дулимаг байдаг. Олон Улсын төсөл хөтөлбөрvvд эхлэхдээ цар хvрээ, санхvvжилт их, хамрах хvрээ өргөн мэтээр мэдээлэгдэж байдаг ч хөдөөд хvрэхдээ эрч нь сулардаг, мэдэгдэх төдий байдаг. Нийтэд ажил нь ил тод байх, иргэд мэдээлэлтэй байх талаар ажил зохион байгуулах хэрэгтэй.
Ядуурлын сэдвээр сэтгvvлчдийн дунд нийтлэл нэвтрvvлгийн уралдаан зохиогдох нь цөөн байна. Энэ сэдвээр сайн ажиллаж байгаа редакцийг урамшуулах ажил төр, захиргаа, ТББ-уудаас хийгдэхгvй байна.
Сэтгvvлчид, ХМХ орон нутгийн хөтөлбөрт хяналт тавьж чадахгvй байгаа. Нөгөө талаар энэ нь сэтгvvлчдийн өөрсдийн санаачлагатай ч холбоотой.
5. Сэтгvvлч, ХМХ орон нутгийн хөтөлбөрт хяналт тавьж чаддаг эсэх
Судалгаанд хамрагдсан аймгууд бvгд хяналт тавьж чаддаггvй гэж хариулжээ. Хөтөлбөрийн биелэлт нь олон нийтэд ил тод биш, сэтгvvлчдэд бvрэн нээлттэй биш, мэдээлэл хомс, зөвхөн өнгөлөн далдалсан ерөнхий мэдээлэл сэтгvvлчдэд олддог тухай дурьджээ.
6. Хөтөлбөрийн хөрөнгө мөнгийг зvй зохисгvй ашигласан гэх мэт асуудлаар эрэн сурвалжлах материал бичиж байсан эсэх
Ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хөрөнгө мөнгийг зvй зохистой ашигласан эсэх талаар эрэн сурвалжлах материал бичсэн практик тун ховор байдаг нь харагдаж байна. Баттай эх сурвалж, баримт олддоггvй, цуу яриа л байдаг, нөгөө талаар зарим нэг материал олдсон ч редакцийн эрхлэгч, редакторын vзэл бодлоос болоод нийтлэгддэггvй. Зарим сэтгvvлчид нь тийм материал нийтлэхээс эмээдэг. Орон нутагт хэдэн дарга, сэтгvvлчид нь бvгд бие биенээ сайн таних мэдэх учраас нэг нэгнээ шvvмжлээд яахав дээ гэсэн хонхорын сэтгэлгээ цухалздаг тухай мөн судалгаанд дурдагдсан байна.
Ийм материал хэвлvvлсэн жишээнээс дурьдвал: Завхан аймагт Аудитын байгууллагын шалгалтын дvнг эх сурвалжаа болгон, төслийн хэрэгжилт удаан, зарлага их, эзэндээ хvрээгvй талаар сонинд материал хэвлvvлсэн, ховд аймагт “Орон нутагт ядуурлын асуудал тулгамдсан хэвээр байхад энэ асуудлыг хариуцдаг хөтөлбөрийн зохицуулагч танил тал харж, өөрийнхөө амьдрал ахуйг дээшлvvлж чадсан” тухай шvvмж бичиж байсан байна.
Ядуучуудад ХМХ-ээр санал бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй боловч энэ талаар аль аль талаасаа санаачлага дутмаг, гол нь сэтгvvлчид төдийлөн ядуусын гvнд орж ажилладаггvй байна.
7. Амьжиргааны тvвшийн доогуур хvмvvс ХМХ-ээр санал бодлоо илэрхийлэх боломж аль хэр байдаг тухайд
Амьжиргааны тvвшин доогуур хvмvvс хэвлэл мэдээллийн хэрэгслээр vзэл бодлоо илэрхийлэх боломж тэр бvр олддоггvй байна. Зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслvvд “Нээлттэй микрофон” нэвтрvvлэг явуулж тэдний vгийг сонсгодог. Гэхдээ ийм нэвтрvvлэг явуулах цаг нь харьцангуй цөөн. Орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл аймгийн Иргэдийн Хурлын харьяанд ажилладаг тул амьжиргааны тvвшин доогуур хvмvvст vзэл бодлоо илэрхийлэх боломж олгодоггvй гэж тэд vзжээ.
8. Танай аймагт ядуурлыг бууруулах хөтөлбөр аль хэр хэрэгждэг вэ? Олон нийт энэ тухай аль хэр мэдээлэлтэй байдаг вэ?
Нийгмийн халамжийн чиглэлээр богино хугацааны төслvvд хэрэгждэг. Засгийн газрын шугамаар 2010 он хvртэл өрхийн амжиргааг дээшлvvлэх хөтөлбөрийг аймгуудад хэрэгжvvлж байна. Энэ хөтөлбөрийн хvрээнд малчдад төрөл бvрийн зээл олгож, малжуулах чиглэлээр ажилладаг. Энэ талаар тодорхой хvрээнд л мэдэхээс олон ийтэд мэдээлэл нэн хомс.
Энэ талаарх мэдээллийг олон нийтэд хvрэгэдэг ч, хангалттай бус. Олон нийт хөтөлбөр, төсөл хэрхэн хэрэгжиж байгаа талаар төдийлөн сайн мэддэггvй.
Энэ хөтөлбөр сайн хэрэгжиж байгаа талаар засаг даргын тайланд дурдсан байдаг ч олон нийт өөр бодолтой байдаг. Хөтөлбөрийн тухай мэдээлэл нь зөвхөн сум, багийн засаг даргын танил, цөөн хэдэн өрх, айлд хvрдэг гэж хvмvvс шvvмжилдэг. Жинхэнэ эзэндээ зээл тусламж хvрдэггvй танил тал, ах дvv, арын хаалгаар энэ ажил явдаг гэж шvvмж, гомдол их гардаг.
Тухайлбал, Ядуу өрхийн тоо Дархан-Уул аймагт сvvлийн жилvvдэд буураагvй гэсэн vзvvлэлт бий. Энд ажилладаг “Дэлхийн Зөн”, “Норвегийн тусламжийн байгууллага”, “Гэр санаачлага” гээд гадаадын хэдэн байгууллага нь 5 600 –6 600 гаруй ядуу иргэдэд 2005 онд өрхийн орлогыг нь нэмэгдvvлэх эдийн засгийн туслалцаа vзvvлсэн.
9. Эрх мэдэлтнvvд ядуурлыг бууруулах чиглэлээр сэтгvvлч, олон нийтэд нээлттэй мэдээлдэг эсэх
Эрх мэдэлтнvvд ядуурлыг бууруулах чиглэлээр зарим аймагт тодорхой хэмжээгээр мэдээлэл хийдэг гэдэг ч энэ нь ихэвчлэн жилийн тайлангаа сонинд тавьж нийтлvvлэхээс бусад хэлбэрээр хийгдэггvй байна.
Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг Дарга сар бvр “Нээлттэй Хаалганы өдөрлөг” зохиож, сэтгvvлчдэд энэ талаар хийж байгаа ажлаа мэдээлдэг. Єгдөг мэдээлэл нь өөрсдийгөө магтсан, их ажил хийж байгаа гэсэн аястай, хэтэрхий ерөнхий байдаг.
10. Ядуурлыг бууруулах чиглэлээр тогтмол vйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага бий эсэх
Аймгуудад МУЗН, аймгийн УЗН-ийн хороод, Дэлхийн Зөн байгууллагыг эс тооцвол энэ чиглэлээр тогтмол vйл ажиллагаа явуулдаг байгууллага Ховд, Завханд байдаггvй байна.
11. Байдаг бол ямар ТББ, ямар vйл ажиллагаа явуулдаг талаар
Хэнтий аймагт - “Хан Хэнтийн хамтын хvч” ТББ, Хэрлэн бизнес хөгжлийн vйлчилгээ ТББ
Ємнөговь аймагт – “Баяр бахдалаа хуваалцах” ТББ
Євөрхангай аймагт - “Ноён хайрхан” ТББ
Дархан-Уул аймагт “ОРХОН - ХХI ЗУУН” ТББ ажиллаж байна.
Ядуурлыг бууруулах асуудлаар Дархан-Уул аймагт мэдээлэл сурталчилгааг тогтмол явуулж байгаа, орон нутгийн мэдээллийн “ОРХОН - ХХI ЗУУН” Төрийн Бус Байгууллага ажилладаг. Эднийх ядуурлыг бууруулах сэдвээр телевиз, радиогийн цуврал нэвтрvvлэг, сонины нийтлэл бvтээж, зөвхөн Дархан-Уул аймагтаа төдийгvй бусад аймаг, хотуудын олон нийтэд хvргэдэг. 2005 онд хийсэн нэвтрvvлгvvдээс дурьдвал:
• “ЖИЖИГ БИЗНЕС ХЭРХЭН ЭРХЛЭХ ВЭ?” сэдэвт 10 цуврал радио нэвтрvvлэг. “ОРХОН-106” радио, “Монголын Vндэсний Радио”-гаар 2005 онд нэвтрvvлсэн.
• “АЛГАНЫ ХЭЭ” амьдрах ухаанд суралцах сэдэвт радио 9 цуврал нэвтрvvлэг. “ОРХОН-106” радио болон Хойд бvсийн Булган, Сэлэнгэ, Орхон аймгуудын FM радиогоор 2005 онд нэвтрvvлсэн.
• “ГАЗАР ЭХИЙН ЄГЄЄЖ” телевизийн цуврал зургаан нэвтрvvлэг. “”ЛХА” ТВ-ээр 2005 онд нэвтрvvлсэн.
• “ТАНЫ VГ” ядуу амьдралтай иргэдийн санаа бодлыг илэрхийлсэн “НЭЭЛТТЭЙ МИКРОФОН” нэвтрvvлэг. “ОРХОН-106” радиогоор 2005 онд зургаан удаа явуулсан.
12. ТББ-ууд ядуучуудыг vйл ажиллагаандаа татан оролцуулж, тэднийг санаа бодлыг сонсдог уу?
ТББ-ууд ядуучуудыг vйл ажиллагаандаа татан оролцуулах эхлэлvvд аймгуудад нэлээд хэмжээгээр гарч байгаагийн ихэнх нь төслийн шугмаар хийгддэг байна.
13. ТББ-ууд ядуурлыг бууруулах орон нутгийн хөтөлбөрт мониторинг хийдэг эсэх
Судалгааны дvнгээс харахад ядуурлыг бууруулах орон нутгийн хөтөлбөрт мониторинг огт хийгддэггvй юм байна.
14. Ер нь ТББ-уудад мониторинг хийх чадавхитай эсэх
Завханаас бусад бvх аймаг ийм чадавхи байхгvй гэжээ. Харин Завхан аймагт ажил нь тогтворжсон Улаанбаатар хотод төвтэй ТББ-уудын салбарууд нэлээд байдаг бөгөөд тэдгээртэй хамтран ажиллах боломжтойг дурьдсан байна.Мониторинг хийх чадавх байгаа ч шууд барьж аваад хийхэд бэлэн биш.
Дархан-Уул аймгийн “ОРХОН – ХХI ЗУУН” ТББ-нь мониторинг хийх боломжтой гэж өөрийгөө vзсэн бөгөөд олон нийт, vзэгчид, сонсогчдын дундах санал асуулга судалгааг, Хэвлэлийн Хvрээлэнгийн Судалгаа-Мониторнгын Алба, “Монголын Vндэсний Телевиз”, “Монголын Радио”-той хамтран 2003 оноос эхлэн улирал бvр тасралтгvй явуулж ирсэн. Техникийн Их Сургууль, ”Аа Жи Би” коллежийн, судалаачаар ажилладаг 30 оюутантай гэдгээ тодорхой дурьджээ.
15. Байхгvй бол тэдэнд юv дутагддаг талаар
Хvсэл эрмэлзэл байдаг ч хөрөнгө мөнгөгvй, төсөл бичих чадвар эзэмшээгvй, мониторингийн талаар ойлголт муу, энэ судалгааны зорилго, ач холбогдлын талаар мэдлэг мэдээлэл хомс, мониторингийн арга зvй байхгvй, мониторингийн арга зvйд суралцаагvй гэж бvнд хvлээн зөвшөөрсөн байна.
Цаашдаа ажиллахад мониторингийн арга зvйн зарим туслалцааг авах шаардлагтай. Мониторинг хийхэд шаардагдах зарим хөрөнгийн эх vvсвэрийг босгох, төсөл бичих зохих хэмжээний чадвартай байх хэрэгтэй гэжээ.
16. Тухайн аймагт ядуурлыг бодитой бууруулахад юv хийх шаардлагатай талаар
• Зээл тусламж эзэндээ хvрч буй эсэхэд хяналт тавих, мэдээллийг ил тод болгох
• Орлого багатай хvмvvсийн амьжиргааны тvвшинг дээшлvvлэх
• ТББ-ууд орон нутгийн хөтөлбөр, төслvvдэд мониторинг хийж, vр дvнг олон нийтэд байнга мэдээлэх
• Эрх мэдэлтнvvдийн буруутай, зvй зохисгvй vйлдлийг илрvvлэн бичиж, олон нийтэд таниулах
• Хэвлэл мэдээллээр олон нийтэд байнга мэдээлэх
• ТББ-уудын чадавхийг нэмэгдvvлэх
• ХМХ, ТББ-ууд хvчээ нэгтгэн хамтран ажиллах
• Амьжиргааны тvвшин доогуур амьдралтай хvмvvсийг мэдээллээр хангах
• Орлого багатай хvмvvст эдлэх ёстой эрхийн талаар таниулах
• Ядуучуудыг амьдрах ухаанд сургах туслалцаа vзvvлэх, туршлага судлах
• Ядуучуудад зориулсан сургалтууд зохион байгуулах, хувь хvний хувьд хөгжvvлэх, хөтөлбөр төлөвлөгөөнд татан оролцуулах
• Ажлын байраар хангах, хамтарч ажиллах нөхцөлийг нь бvрдvvлж өгөх, зах зээлд гарахад нь туслах
• Ядуурлыг бууруулах чиглэлээр бичихэд сэтгvvлчдэд сургалт явуулах, ядуурлыг бууруулах хөтөлбөр, төсөл, зээл тусламжийн талаар сэтгvvлчдэд өргөн мэдээлэл өгөх,
• Эрэн сурвалжлах сэтгvvл зvйг хөгжvvлэх
• Єглөг буяны ажил зохион байгуулах