Орон нутгийн хэвлэл мэдээллийн улсын анхдугаар зөвлөлгөөнийг өнгөрсөн сарын 17,18-нд Орон нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбооны /ОНХМХ/-оос зохион байгууллаа.
Энэ арга хэмжээнд хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн 60 орчим сэтгvvлч оролцсоны зэрэгцээ төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид хэвлэл мэдээллийн асуудлаар илтгэл тавин хэлэлцэв.
Энэхvv зөвлөлгөөнөөс дараах гурван чиглэл бvхий уриалга гаргажээ.
-Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх радио, телевизийг ойрын vед менежментээр хувьчлах шаардлагатай байгааг холбогдох байнгын хороогоор дамжуулж УИХ-д уламжлах
-Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг гадны төсөл, буцалтгvй тусламж, хөнгөлөлттэй зээл зэрэгт хамруулж, төр засгийн vйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилахад шаардлагатай хөрөнгийг аймгийн жилийн төсөвт суулгах
-Монгол Улсад vйл ажиллагаа явуулж буй ТББ-ууд, ОУ-ын болон мэргэжлийн байгууллага ядуурлыг бууруулах, хөдөөгийн хөгжлийг дэмжих зэрэг төслөө орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран хэрэгжvvлж байх. Учир нь төслийн талаар vнэн зөв мэдээллийг олон тvмэнд хvргэж, vр нөлөөтэй хэрэгжvvлэхэд орон нутгийн мэдээллийн байгууллага чухал vvрэгтэй гэдгийг холбогдох хvмvvс онцолж байлаа.
Мөн зөвлөлгөөнд оролцогчид төрийн шуудангийн vйлчилгээ учир дутагдалтай байгаагаас сонин хэвлэлийн тvгээлт сум, баг, иргэд малчдад хvрэх тал дээр хангалтгvй, шуурхай бус байна гэв.
ОНХМХ-ны Ерөнхийлөгч С.Шаравдорж “Монгол улсад одоо vйлчилж байгаа хуулиудаас vзэхэд хэвлэл мэдээллийн хэрэгслийг ойрын vед хувьчлах шаардлагатай байгаа нь тодорхой байна. ХМХ-ийн статусыг хэвээр нь vлдээх, тендерээр хувьчлах зэргээс хамгийн оновчтой нь менежментээр хувьчлах явдал юм. Энэ нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн vйл ажиллагааг зохих хэмжээнд явуулахын тулд vндсийг нь мэддэг сэтгvvлчдэд өгөх хэрэгтэй гэсэн vг юм” хэмээн ярьж байна.
Тvvнчлэн орон нутгийн ХМХ нь хөрөнгө санхvvгийн хувьд хvндрэлтэй байгаа тухай ярилцсан юм. Энэ бол нэг талаар 1998 онд батлагдсан ХМХ-ийн эрх чөлөөний тухай хуульд төр мэдэлдээ ХМХ-тэй байж болохгvй гэсэн заалтыг төр ОНМХ-ийг дэмжиж болохгvй гэж буруу ойлгосон хvн олон байгаатай холбоотой аж. Нөгөө талаар төр vнэхээр vйл ажиллагаагаа сурталчлуулах гэж байгаа бол зохих төлбөрийг нь төлөх хэрэгтэй. Тvvнээс биш заавал сурталчлах ёстой юм шиг хандаж болохгvй гэнэ.
Vvнтэй холбоотой нэг маргаантай асуудал гарч байгаа нь хэдийгээр ХМХ-ийг менежментээр хувьчилсан ч гэсэн санхvvжvvлэгч талын эрх ашигт vйлчилж болзошгvй аж. Тиймээс ийм шударга бус байдал гаргуулахгvйн тулд тухайн байгууллага гэрээний vндсэн дээр ХМХ-тэй хамтран ажиллах юм.
Мөн төр засгийн мэдлээс гарган хувьчилсан ч гэсэн vйл ажиллагааг нь дэмжих хөрөнгийг аймгийн жилийн төсөвт суулгаж өгөх шаардлагатай байгааг зөвлөлгөөнд оролцогчид нэгэн дуугаар зөвшөөрч байв.