Хэвлэл мэдээллийн хуульчдын үндэсний сүлжээний гишүүн байгууллага болох Глоб Интернэшнл төв нь Хэвлэлийн хүрээлэнгээс хэрэгжүүлж буй ЮНЕСКО-гийн “Хэвлэл мэдээллийг хамгаалах олон улсын сан”-гийн дэмжлэгтэйгээр Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө хуульчдын сүлжээг бэхжүүлэх төслийн хүрээнд зохион байгуулагдсан “ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЗҮЙН ФОРУМ”-ын хамтран зохион байгуулагчаар ажиллалаа.
НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн 11 дүгээр сарын хоёрны өдрийг “Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хамгаалах, тэдний эсрэг гэмт үйлдэл ял шийтгэлгүй үлдэж буйг таслан зогсоох олон улсын өдөр болгох” тухай 68/163 тоот тогтоолыг 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг угтан тус форумын нэг панел хэлэлцүүлгийг “Сэтгүүлчдийн аюулгүй байдал ба сэтгүүлчдийн эсрэг гэмт үйлдэл” сэдвийн дор удирдан зохион байгууллаа.Уг хэлэлцүүлгийн панелистаар ХЭҮК-ын Хүний эрх хамгаалагчийн хэлстийн дарга З.Өнөржаргал, Глоб Интернэшнл төвийн хуульч Л.Галбаатар, Тас.мн сайтын эрхлэгч А.Баярмаа нар оролцож, чиглүүлэгчээр Глоб Интернэшнл төвийн хуульч, өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн ажиллав.
Хэлэлцүүлэгт Хүний Эрхийн Үндэсний Комиссын дэргэдэх орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хорооны чиг үүрэг, үйл ажиллагааны тойм, хүний эрх хамгаалагчийн механизмын талаар З.Өнөржаргал, сэтгүүлчдийн аюулгүй байдлын тулгамдаж буй асуудлаар сэтгүүлч А.Баярмаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар хуульч, судлаач Л.Галбаатар нар тус бүр мэдээлэл өгч, санал солилцож панелистаар оролцлоо.
Хэвлэл мэдээллийн эрх зүйн форум”-аар хэлэлцсэн асуудлын хүрээнд мэдээлэл хайх, олж авах, түгээх болон өргөн нэвтрүүлгийн зохицуулалтын асуудал гэсэн дөрвөн хэсэг бүхий зөвлөмжийг гаргав.
Форумын зөвлөмжийг Глоб Интернэшнл төвийн хуулч Л.Галбаатар нэгтгэн боловсруулж, танилцууллаа.