Глоб Интернэшнл төв нь АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Азийн сангийн хэрэгжүүлж буй “Монгол Улсад хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн салбарыг бэхжүүлэх нь" /MACSS/ хөтөлбөрийн хүрээнд “Нийгмийн эгэх хариуцлага ба төслийн удирдлага” сэдэвт гурван өдрийн сургалтыг 10 дугаар сарын 21-26-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий аймгуудад зохион байгууллаа.
Сургалтын зорилго нь орон нутгийн хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын нийгмийн эгэх хариуцлагын талаарх ойлголт мэдлэгийг нэмэгдүүлж, өмнө хэрэгжсэн сайн туршлагаас танилцуулан сэдэл өгч, орон нутгийнхаа удирдлагатай үр ашигтай хамтран ажиллах, төрийн үйл хэрэгт бүтээлчээр оролцох мэдлэг, чадварыг бүрдүүлэх явдал юм.
Сургалтын хөтөлбөрт нийгмийн эгэх хариуцлагын үндсэн ойлголт болон сайн туршлага, нийгмийн эгэх хариуцлагын эрх зүйн орчин, нийгмийн эгэх хариуцлагын арга хэрэгслүүдийн талаар маш дэлгэрэнгүй агуулга багтсан юм.
Тус сургалтад Ховд аймгийн хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн 37 төлөөлөл, Баян-Өлгий аймгийн 29 төлөөлөл тус тус хамрагдав.
Сургалтын төгсгөлд Азийн сангийн зүгээс орон нутгийн иргэний нийгмийн байгууллагуудын нийгмийн эгэх хариуцлагын санаачилгыг дэмжих “Иргэдийн нөлөөлөл” бичил тэтгэлгийн уралдаан зарлав. Иргэний нийгмийн байгууллагуудын дунд зарласан тэтгэлэг нь 50 сая төгрөг хүртэл санхүүжилттэй 12 сарын хугацаанд хэрэгжих боломжтой бол иргэний нийгмийн идэвхтэн, активистуудын дунд зарласан тэтгэлэг нь 8 сарын хугацаанд багтааж хийх 15 сая төгрөг хүртэл санхүүжилт олгохоор төлөвлөжээ.
![](https://www.gic.mn/public/others/8398-2024-10-31--=gjy2.png)
![](https://www.gic.mn/public/others/7283-2024-11-04--=egmj.png)
![](https://www.gic.mn/public/others/9825-2024-11-04--=qzyh.png)
![](https://www.gic.mn/public/others/5460-2024-11-04--=kdo5.png)
![](https://www.gic.mn/public/others/7906-2024-11-04--=ajmj.png)