ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧДЫН ҮНДЭСНИЙ 6 ДУГААР ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Азийн хүний эрх хөгжлийн форум (ФОРУМ-АЗИ) болон түүний гишүүн байгууллагууд болох Хүний Эрх Хөгжил Төв (ХЭХТ), Глоб Интернэшнл Төв (ГИТ) хамтран Хүний эрх хамгаалагчдын үндэсний 6 дугаар зөвлөгөөнийг “Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах нь: асуудал ба шийдэл” сэдвийн дор 2024 оны 10 дугаар сарын 1-2 -ны өдрүүдэд зохион байгууллаа.

2015 оноос хойш 6 дахь удаа амжилттай зохион байгуулж буй уг үйл ажиллагаа нь ХЭХ-дыг хамгаалах үндэсний механизмыг бэхжүүлэхэд ахиц, дэвшил болж, үүний үр дүнд хүний эрх хамгаалагчдын үүрэг оролцоо, тэдэнд тулгардаг асуудал, бэрхшээл, боломжуудын талаар нэгдсэн ойлголттой болох, тэдний нөлөөллийг бэхжүүлэх, түүнчлэн гарсан зөрчилтэй тэмцэх ажлыг зохицуулах зорилготой ХЭХ-дын үндэсний сүлжээ үүссэн байна. 

2016-2018 онд ХЭҮК-ын төлөөллийг татан оролцуулснаар ХЭХ-ыг хамгаалах үндэсний механизмыг бий болгоход хүний эрхийн үндэсний байгууллагаас дэмжиж, тодорхой алхам хийсэн билээ. Ялангуяа ХЭХ-дыг хамгаалах хууль батлан хэрэгжиж Хүний эрхийн төлөв байдлын тухай ХЭҮК-оос УИХ-д гаргадаг жил бүрийн тайланд Хүний эрх хамгаалагчдын тухай бие даасан бүлэг ордог болсон нь чухал ач холбогдолтой. Гэвч ХЭХ-дын өмнө тулгамддаг гол бэрхшээлүүд өдгөө ч хэвээр төдийгүй хамгааллын механизмыг хэрхэн сайжруулах арга зам, боломжийн талаар хэлэлцэх шаардлага байсаар байна. 

Тиймээс Үндэсний 6-р зөвлөгөөн ХЭХ-чид болон холбогдох оролцогч талууд хамтдаа ХЭХ-дад үзүүлэх дэмжлэг, тэдний хэрэгцээ, шаардлагын талаарх өөрсдийн үзэл бодлоо хуваалцан байр сууриа нэгтгэх, холбогдох талууд болон олон нийтэд хүргэхэд анхаарлаа хандуулж байна. Үндэсний зөвлөлдөх уулзалт нь 1. Монгол Улсад ХЭХ-ийн үндэсний сүлжээг бэхжүүлж, хамгаалагчид болон тэднийг дэмжихэд оролцдог бусад оролцогч талын хоорондын харилцааг бэхжүүлэх; 2. ХЭХ-ийг хамгаалах хуулийн хэрэгжилт, хуулийн үр нөлөө, түүнийг сайжруулах боломжийг үнэлэх; 3. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хүний эрх хамгаалагчийн хорооны үйл ажиллагаа, холбогдох суваг зэрэг асуудлаар ХЭХ-дын мэдлэг, ойлголтыг сайжруулах; 4. ХЭХ-дын үйл ажиллагааг дэмжих, аюулгүй байдлыг хангах арга зам, боломжийг нэмэгдүүлэх талаар хэлэлцэх зорилтуудыг дэвшүүлсэн юм. Хэлэлцүүлэг дээр тухайлсан сэдэв бүрийн дагуу илтгэл тавигдаж, нэгдсэн болон салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулсан бөгөөд хуралдааны төгсгөлд Засгийн газрын болон бусад оролцогч талууд харилцан санал, бодлоо нээлттэй солилцов.

Үндэсний 6-р зөвлөгөөнд хүний эрхийн асуудлаар ажилладаг, үүрэг хүлээдэг бүх оролцогч талуудын төлөөлөл, хүний эрхийн хамгаалагчид түүнчлэн Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улс орны Элчин сайдын яамд, одон улсын байгууллагууд оролцож санал бодлоо солилцлоо. 

Хэлэлцүүлгийн үр дүнд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах зөвлөмж боловсруулж талуудад танилцууллаа.