СОНИНЫ ЭРХЛЭГЧИЙГ СҮРДҮҮЛЖЭЭ

Хаана: Булган аймаг

Мэдээ илгээсэн он сар өдөр : 2006.02.09

Эрх зvйн зөрчилд өртсөн хvний нэр : Г. Норжмоo

Зөрчлийн хэлбэр : Халдлага Булган аймгийн Цагдаагийн Газрын замын цагдаа Б.Соёл-Эрдэнэ Булган аймгийн долоо хоног тутмын “Булганы мэдээ” сонины эрхлэгч Г.Норжмоог баривчилна хэмээн 2005 оны сvvлийн хагаст тус сонины газарлуу удаа дараа ирж сvрдvvлжээ. Тэрээр сонины редакц дээр өөрөө биеэр ирж, мөн Цагдаагийн Газрын олон нийттэй харьцах албаны ажилтныг явуулан дээрхи сvрдvvлгээ 4 удаа давтсан байна.

Сонины эрхлэгч эмэгтэйг сvрдvvлэх болсны учир нь “Замын цагдаа алаг vзэв” гэсэн мэдээ “Булганы мэдээ” сонины 2005 оны 25 дугаарт нийтлэгдсэнтэй холбоотой юм байна.
Замын цагдаа Б.Соёл-Эрдэнэ иргэн хvнтэй зvй бус харьцдаг, харьцааны соёл муутай хvн гэж бичсэний төлөө, өөрийн нэр төрөө сэргээлгэх нэрийдлээр аймгийн цагдаагийн хэлтсийн дарга, хурандаа Т.Батчулуун, замын цагдаагийн албаны дарга Т.Баттөмөр нараар сэтгvvлч Г.Норжмааг айлган дарамтлах гэж энэ хугацаанд мөн оролдсон байна.

Сонины эрхлэгч Г.Норжмоо болсон явдлаас цухас дурдан бэлтгэсэн мэдээгээ vйл явдлыг хэтрvvлэн гуйвуулалгvй, цагдаагийн албан хаагчийн нэр төрийг гутаагаагvй хэмээн дvгнэж, уг сvрдvvлгийнх нь дагуу Цагдаагийн Газарт дуудагдан очоогvй байна.

Мэдээ бичсэн:
• Хойд Бvсийн сvлжээний сурвалжлагч Є.Рагчаасvрэн
• Булган аймаг дахь судалгааны ажилтан Ж.Мөнх-Очир