“Сонгууль ба хэвлэл мэдээлэл” сэдэвт Редакцын сургалт зохион байгууллаа.

Глоб Интернэшнл төв нь 2024 оны УИХ-ын сонгуулийг угтан “Сонгууль ба хэвлэл мэдээлэл” сэдэвт Редакцын сургалтыг 3 дугаар 22-ны өдөр “Ийгл ньюс”, 26-ны өдөр “ТВ8”  телевизийн байранд зохион байгууллаа. 


Сургалтын үндсэн зорилго нь 2024 оны УИХ-ын сонгуулийн үед хэвлэл мэдээллийн гүйцэтгэх үүргийг сайжруулах, сэтгүүлчид аюулгүй байдлаа ханган ажиллаж, үнэн, зөв, бодитой мэдээллийг олон нийтэд хүргэх замаар ардчилсан, шударга сонгууль зохион байгуулахад хувь нэмэр оруулах юм. 


55 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан оролцсон тус сургалтыг ГИТ-ийн Гүйцэтгэх захирал Б.Онон, УЗ-ийн гишүүн, хуульч, судлаач Л.Галбаатар нар удирдан зохион байгуулав.




Сургалтаар ардчилсан сонгууль яагаад хэрэгтэй эсэх, сэтгүүлчдийн аюулгүй байдал, хиймэл оюун ухааны хэрэглээ сонгуулийн үр дүнд хэрхэн нөлөөлөх, хэвлэл мэдээллийн хэрэгсэл хуулийн хүрээнд сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхэд юунд анхаарах вэ зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өгөв.