“Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу?” сэдэвт цахим хэлэлцүүлгийг зохион байгуулна
2022/01/17

Глоб Интернэшнл төв ТББ-аас Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль иргэдийн мэдэх эрхийг хангаж чадах уу?” сэдэвт цахим хэлэлцүүлгийг 2022 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн 14:00-15.30 цагт зохион байгуулна.
Цахим хэлэлцүүлэгт ГИТ-ийн хуульч Б.Пүрэвсүрэн “Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийг өмнөх Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуультай харьцуулсан байдал” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлнэ. Мөн Тагнуулын ерөнхий газраас тус хуультай холбоотой танилцуулга, мэдээлэл хийнэ. Энэхүү цахим хэлэлцүүлгийг Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжин хамгаалах олон улсын сүлжээ (IFEX)-ний дэмжлэгтэйгээр зохион байгуулна.